1 INDIA'S SAIL TO IMPORT TRIAL COKING COAL CARGO FROM MONGOLIA, MAYBE BY AIR WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/05/07      2 UFE- IIAF “FINANCIAL ELITES 2025” INTERNATIONAL CONFERENCE & NETWORKING EVENT. THEME: THE IMPACT OF LEADERS` SUSTAINABLE DECISIONS ON BUSINESS ENTITIES MAY 09. 2025 WWW.UFE.EDU.MN PUBLISHED:2025/05/07      3 FRENCH DEVELOPMENT AGENCY TO OPEN ITS RESIDENT REPRESENTATIVE OFFICE IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/07      4 PUTIN TO MEET ON MAY 7 WITH LEADERS OF CUBA, MONGOLIA AND CONGO WWW.RADIOGRITODEBAIRE.CU PUBLISHED:2025/05/07      5 TEHRAN HOSTS IRAN-MONGOLIA POLITICAL CONSULTATION MEETING WWW.EN.MEHRNEWS.COM PUBLISHED:2025/05/07      6 NORTH KOREA-LINKED RESTAURANT REOPENS IN MONGOLIA AFTER YEARSLONG CLOSURE WWW.NKNEWS.ORG  PUBLISHED:2025/05/07      7 SOUTHGOBI ANNOUNCES UPDATE ON MONGOLIA TAX AUDIT WWW.FINANCE.YAHOO.COM PUBLISHED:2025/05/07      8 DRAFT LAW ON PUBLIC PROCUREMENT TO PRIORITIZE QUALITY-BASED CRITERIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/06      9 MONGOLIA'S CENTRAL BANK PURCHASES 3.3 TONS OF GOLD IN 4 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/05/06      10 KAZAKHSTAN, MONGOLIA EXPLORE NEW HORIZONS FOR TRADE AND ECONOMIC GROWTH WWW.EN.TREND.AZ  PUBLISHED:2025/05/06      "ЦАЦРАГ ИДЭВХТ БОДИСЫН НӨЛӨӨЛӨЛ ХЭМЖИХ ОЛОН УЛСЫН ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАХААР БОЛЛОО" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     МОНГОЛБАНК НЭГ ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     Ц.ТУВААН: 39 ОРД ДЭЭР ТУХАЙН ОРДЫГ СТРАТЕГИЙН ОРД МӨН ҮҮ, БИШ ҮҮ ГЭДГИЙГ ТОДОРХОЙЛОХОД ЦАГ ИХ ОРНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХАРЬЦААГ 70/30 БАЙЛГАХААР ТОГТЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     О.АЛТАНГЭРЭЛ: МОНГОЛД БАЙГАА ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР, ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫГ САЙЖРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     Н.УЧРАЛ: УРАНЫ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫГ ХЯНАХ ИРГЭДИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     С.ОДОНТУЯА: ЭНЭ ХАВАР АЙЛ БҮР ХАШААНДАА ТАВАН МОД ТАРИХ АЯН ЭХЛҮҮЛНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     ТАНИЛЦ: УЛААНБААТАРЫГ ХААГУУР, ЯАЖ 14 ХОТОД ХУВААВ. ЦААШИД ХЭРХЭХ ВЭ? WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/06     "ҮЙЛДВЭРЛЭЭД 10-ААС ДЭЭШ ЖИЛ БОЛСОН МАШИНД "У" СЕРИЙН ДУГААР ОЛГОХГҮЙ" WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/06     НИЙСЛЭЛИЙН ТӨВИЙН ЗУРГААН ДҮҮРЭГТ 1278 ТҮЦ НҮҮЛГЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/05/06    

Канад-Монголын хамтарсан төслийг орон нутагт хэрэгжүүлнэ www.montsame.mn

Иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх зорилготой Канад-Монголын “Мерит” төслийг нээлээ. 
Канад Улсын санхүүжилттэй "Хүний эрх, ёс зүйг дээдэлсэн, хүртээмжтэй төрийн албаны шинэчлэлийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх" тус төслийг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд орон нутгийн иргэдийн хэрэгцээнд тулгуурласан, хүртээмжтэй, иргэн төвтэй төрийн албыг чадавхжуулж, төрийн үйл ажиллагаанд иргэдийн мэдлэг, оролцоо өсөх гэхчлэн чадавх нэмэгдэх юм.
Тус төслийг Каталист плас байгууллага хэрэгжүүлэх юм. Энэхүү байгууллага 2016-2024 онд хариуцлагатай уул уурхайн салбарын засаглалыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төслийг хэрэгжүүлсэн юм. 
Төслийн хүрээнд Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн Үндэсний комисс, Жендерийн үндэсний хороо зэрэг төрийн болон орон нутгиийн байгууллагатай хамтарч, төрийн албаны өнөөгийн нөхцөл байдал, эрэлт хэрэгцээнд тохирсон туршлага, арга аргачлалыг нэвтрүүлнэ. Мөн төслийн ажилтан, мэргэжлийн зөвлөхүүд нь орон нутгийн төрийн албаныханд зөвлөх үйлчилгээ хүргэх юм. 
УИХ-ын гишүүн, Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Г.Дамдинням ярихдаа, “Канад Улс хүний эрхийг дээдэлсэн, нийгэмтэйгээ ойлголцдог, жендерийн мэдрэмжтэй төрийн албатай гэдгээрээ дэлхийд тэргүүлдэг орны нэг. Мерит төслөөр дамжуулан манай улсад туршлагаа хуваалцаж байгаад нь талархаж байна. Энэ нь бүсийн хөгжлийг сайжруулах чиглэлд хэрэгжүүлж буйгаараа онцлогтой. Тухайлбал, төвийн бүсээс Дархан-Уул, баруун бүсээс Увс, говийн бүсээс Дундговь, зүүн бүсээс Сүхбаатар аймагт төвлөрч, төрийн албан хаагчдад сургалт явуулж, чадавхжуулах юм” гэв.
Канад-Монголын "Мерит" төслийн суурин төлөөлөгч Женифер Адамс хэлэхдээ, “Бид төрийн албаны тухай хууль орон нутагт хэрхэн хэрэгжиж байгаад анхаарч байна. Орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагч энэ хуулийг хэрхэн ойлгож, хэрэгжүүлж байгаагаас иргэн төвтэй төрийн үйлчилгээ хүрч байгаа эсэх нь харагддаг. Засгийн газрын үйл ажиллагаа ч үүнд үндэслэн хэрэгждэг. Иймээс орон нутгийн засаг захиргааг зайлшгүй сайжруулах шаардлагатай” хэмээлээ.



Нийтэлсэн огноо2025-05-06