1 WHY BRITAIN’S PARTNERSHIP WITH MONGOLIA MATTERS FOR OUR GROWTH AND SECURITY WWW.POLITICSHOME.COM PUBLISHED:2026/04/23      2 CONDÉ NAST TRAVELLER ANNOUNCES SEVEN NATURAL WONDERS OF THE WORLD WWW.HOSPITALITYNET.ORG PUBLISHED:2026/04/23      3 MONGOLIA PRESENTS THREE ENVIRONMENTAL INITIATIVES AT ASTANA SUMMIT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/23      4 GOVERNMENT REVIEWS ECONOMIC RISKS AMID RISING FUEL PRICES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/23      5 ASIAN BATTERY METALS COMPLETES MONGOLIA ACQUISITION AND COMMENCES DRILLING WWW.DISCOVERYALERT.COM.AU PUBLISHED:2026/04/22      6 CABINET SUSPENDS TUUL EXPRESSWAY PROJECT AMID PUBLIC CONCERNS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/22      7 KAZAKHSTAN TO ESTABLISH CONSULATE IN BAYAN-ULGII, LAUNCH DIRECT FLIGHTS TO OSKEMEN WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/22      8 15,000 PIT LATRINES TO BE ELIMINATED UNDER “SELBE 20-MINUTE CITY” PROJECT WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/22      9 CHINA’S FREE TRADE ZONE EXPANDS TO 23 WITH INNER MONGOLIA ADDITION WWW.CHINA-BRIEFING.COM PUBLISHED:2026/04/22      10 MONGOLIA TURNING DATA SILOS INTO COST-EFFICIENT GOVERNANCE TOOLS WWW.GOVINSIDER.ASIA PUBLISHED:2026/04/22      ХОТ ӨНГӨРСӨН ХУГАЦААНД: НИЙСЛЭЛИЙН АЛДАГДСАН 15 БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙГ БУЦААЖ АВЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/23     Б.БАТЦЭЦЭГ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМТАЙ ХОЛБООТОЙ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА ШАЛГАЖ ДУУСТАЛ ТӨСЛИЙГ ЗОГСООНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/22     ЗАСГИЙН ГАЗРЫН ЗОГСООСОН ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСӨЛД 500 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИД ОЛГОЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/22     “ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИХ ТАЛБАЙН ҮНСИЙГ ЗӨӨЖ ЭХЭЛЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/22     ЗАСГИЙН ГАЗАР "ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ" ТӨСЛИЙГ ЗОГСООХ ШИЙДВЭР ГАРГАЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/22     КАЗАХСТАНТАЙ ГАЗРЫН ТОС, ЦӨМИЙН ЭНЕРГИЙН САЛБАРТ ХАМТРАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/22     "ЧИНГИС ХААН БАНК”, “КАПИТАЛ БАНК”-ААС УЧИРСАН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/22     РИО ТИНТО: ОЮУ ТОЛГОЙН ЗЭСИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ НЭМЭГДСЭН НЬ ТӨМРИЙН ХҮДРИЙН ТАСАЛДЛЫГ НӨХЛӨӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/22     С.АМАРСАЙХАН: УЛСЫН БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМЖУУЛЖ, ЗУРГААН ҮЕ ШАТЫГ НЭГ БОЛГОН БУУРУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/22     ЗҮЙ БУС АВИРЛАЖ, ЦАГДААГ ҮЛ ТООСОН БНХАУ-ЫН ИРГЭДИЙГ ТОРГОЖ, БАРИВЧИЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/22    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд барилгын материал, түүхий эдийн импортын хангамж, логистикийн төв байгуулна www.eagle.mn

Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн Сайншанд суманд болж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүдийн хамт оролцож, бүсийн аймгуудын аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн үзэж, “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлж байна.
Бүсчилсэн хөгжлийн тэргүүлэх чиглэлд говийн бүсийг аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс болгож хөгжүүлэхээр тусгасан. Тиймээс тус хуралдаанаар Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгийн хөгжлийн бодлогыг үүнд нийцүүлж тус тусад нь бус нэгтгэсэн байдлаар шинээр тодорхойлон “Говийн бүсийн хөгжил-2040” хөтөлбөр, бүсийн зөвлөлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулалт, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, бүсийн онцлог, харьцуулалт, амьдралын чанар, тулгамдсан асуудлыг төр засаг, хувийн хэвшил, орон нутгийн удирдлагууд, эрдэмтэн, судлаачид, иргэд ярилцаж, шийдлээ тодорхойлон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэнэ.
Бүсийн хөгжлийн зорилго нь БНХАУ болон өмнөд Азийн орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, өндөр технологи бүхий уул уурхай, хүнд үйлдвэрлэлээр дагнан төрөлжсөн говийн унаган байгаль, түүх, соёлын өв, палеонтологийн нөөцөд түшиглэж аялал жуулчлал хөгжсөн “Үндэсний баялгийн санг бүрдүүлэгч бүс” бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс болгон хөгжүүлэхэд чиглэж байна. Энэ хүрээнд тээвэр логистикийн төв, хуурай боомтыг Даланзадгад, Чойрт, соёл, аялал жуулчлалын тусгай бүс, геопаркыг Дундговь аймагт байгуулахаас гадна говийн бүсийг усаар хангах “Орхон-Онги”, Хэрлэн тооно” төслийг үе шаттай хэрэгжүүлэх Засгийн газрын шийдвэрийг тус бүсийнхэн дэмжиж буйгаа илэрхийлж, санал нэгдэж байна.
Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, үйлдвэр, үйлчилгээний зэрэг нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтын зэрэглэлийг ахиулж, нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулж, Өмнөговь аймагт нүүрс-эрчим хүч болон металлургийн кокс, бусад дагалдах үйлдвэр бүхий үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, тус аймгийн нисэх буудлыг 4D ангиллын болгон өргөтгөж, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд барилгын материал, түүхий эдийн импортын хангамж, логистикийн төв байгуулна.
Засгийн газрын 14 мега төслөөс Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтын төмөр зам, Нүүрс-хими, кокс-химийн цогцолбор, Газрын тос боловсруулах цогцолбор, 450 МВт-ын хүчин чадалтай ДЦС зэрэг төсөл энэ бүсэд хэрэгжинэ.



Нийтэлсэн огноо2025-05-13