1 CABINET APPROVES DRAFT TAX LAW AMENDMENTS OFFERING MNT 2.2 TRILLION IN RELIEF WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/30      2 MEAT PRICE CRISIS DRIVES INFLATION SPIKE ACROSS MONGOLIA WWW,GOGO.MN PUBLISHED:2026/04/30      3 DIRECT COOPERATION TO BE ESTABLISHED WITH MAJOR GLOBAL TECH COMPANIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/29      4 ‘EU DAY 2026’ TO BE HELD IN LOCAL AREA FOR THE FIRST TIME WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/29      5 CHINA BEGINS CONSTRUCTION OF 4 GW RENEWABLE TRANSMISSION PROJECT IN INNER MONGOLIA WWW.ALCIRCLE.COM PUBLISHED:2026/04/29      6 BURYATIA WANTS TO IMPORT 5,000 TONS OF MEAT AND FROZEN BULL SEMEN FROM MONGOLIA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/04/29      7 REAL WAGE GROWTH LAGS BEHIND NOMINAL GAINS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/04/29      8 LOWER THE PRESSURE INSTEAD OF CLOSING BUSINESS ACCOUNTS! WWW.UBPOST.MN  PUBLISHED:2026/04/29      9 BANK OF MONGOLIA TO SUPPORT COMMERCIAL BANKS SECURING LONG-TERM FOREIGN FUNDING WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/29      10 UNDP, GEF, AND GOVERNMENT OF MONGOLIA LAUNCH GREEN AND INCLUSIVE CITIES INITIATIVE TO TRANSFORM URBAN DEVELOPMENT WWW.UNDP.ORG PUBLISHED:2026/04/29      “ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИЙН 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГААС ОНЦЛОХ НЬ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/30     УИХ: ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УНАГАВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/30     С.НАРАНЦОГТ: ГАДНЫН БАНК ОРЖ ИРЛЭЭ ГЭЭД МОНГОЛ СҮЙРЧИХГҮЙ, БИД ТУСГААР ТОГТНОЛОО АЛДАХГҮЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ АЖЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХӨӨР БОЛЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29     МАХНЫ ҮНЭ 24 ХУВИАР ӨСӨЖ, ИНФЛЯЦЫГ ХӨӨРӨГДӨВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29     Ж.МЭНДСАЙХАН: НӨАТ-ЫН БОСГЫГ 400 САЯ ТӨГРӨГТ ХҮРГЭЖ, ИМПОРТЛОГЧДЫН НӨАТ ТӨЛӨХ ХУГАЦААГ ХОЁР САРААР ХОЙШЛУУЛЖ ТООЦДОГ БОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29     ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦААГ БАГАСГАЖ, ТӨЛБӨРИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29     ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНААС МЭДЭГДЭЛ ГАРГАВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29     ЭНТОНИ БЛИНКЕНД ХҮРСЭН МОНГОЛ УЛСЫН 2021 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨМНӨХ УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДЛААРХ ЗАХИДАЛД ЯМАР АГУУЛГУУД ТУСГАЖ БАЙВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29     Б.ДАВААДАЛАЙ: 1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГАА ӨВЛҮҮЛЖ ҮЛДЭЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

УИХ: Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийг унагав www.news.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.04.30/ нэгдсэн хуралдаанд 89 гишүүн ирж, ирцээ бүртгүүлснээр эхлэв.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Д.Энхтүвшин нарын санаачлан өргөн мэдүүлсэн Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжих эсэхээр санал хураахын өмнө УИХ-дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийн агуулга, үзэл санааг харахад өрсөлдөөнийг хумьсан, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоог хумьсан, Худалдаа аж үйлдвэрийн танхим гэдэг байгууллагад төрийн эрх мэдлийг хэрхэн яаж шилжүүлэх вэ гэдэг ийм үзэл баримтлалтай төсөл болжээ гэдгийг гол оролцогч талууд хэлж, эсрэг байр суурьтай байгаа. Энэ бүгдээс харахад төслийг хууль санаачлагчид буцаагаад дахиж бизнесүүдийнхээ оролцоотойгоор төслийг эргэн өргөн барьж хэлэлцүүлэх нь зүйтэй юм болов уу гэдэг байр суурь давамгайлж байсныг мэдээлэл болгож хэллье” гэлээ.

Үүний дараа Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжих эсэхээр санал хураахад гишүүдийн олонхи нь дэмжээгүй тул буцаах тогтоол батлав.

Г.ХОРОЛ



Нийтэлсэн огноо2026-04-30