Уул уурхайн биржээр 22.35 хувийн зэсийн агуулгатай баяжмал амжилттай арилжаалжээ www.eguur.mn
Монголын хөрөнгийн биржийн уул уурхайн бүтээгдэхүүний лхагва гарагийн арилжаагаар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 22.35 хувийн зэсийн агуулгатай баяжмалыг 2087.41 ам.долларын доод үнэтэйгээр дуудлага арилжаанд оруулсан байна. Тус арилжаанд оролцогчдоос ирүүлсэн өрсөлдөөнт захиалгын үр дүнд зэсийн баяжмалын үнэ тонн тутамд 85 ам.доллароор өсч, нийт 9,841 доллароор арилжаалагджээ.
Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр тонн зэсийн ханш 9648 ам.доллар байна. Энэ оны 3-р сард зэсийн ханш 9914 ам.долларт хүрсэн бөгөөд 4-р сард 9350 ам.доллар болтлоо буурсан ч эргээд өсөх төлөвтэй байгаа билээ.
Т.БАТСҮРЭН
Нийтэлсэн огноо2025-05-16