"Онтрэ"-гоос "Оюу толгой"-д шилжүүлсэн лицензийн хүрээнд өрөмдлөг хийж эхэлжээ www.eguur.mn
"Онтрэ"-гоос "Оюу толгой" ХХК-д 80 хувь нь шилжээд буй Шивээ толгой лицензийн хүрээн дэх, Хойд Хюго-Өргөтгөл ордод өрөмдлөг хийжээ.
Гадаргын өрөмдлөгөөс 260 метрийн урт бүхий 4.45 хувийн агуулгатай хүдрийн биет илрүүлсэн байна.
Харин газар доорх өрөмдлөгөөр 3.21 хувийн агуулгатай 169.1 метрийн, 1.29 хувийн
агуулгатай 197 метрийн хүдрийн биетийн тус тус илрүүлсэн гэж мэдээлжээ.
Одоогийн байдлаар тус ордод газрын дээр ба доор нийт зургаан цоогог гаргаад байгаа аж.
3 хувийн агуулга гэдэг нь Оюу толгойн бүлэг ордын хувьд харьцангуй өндөрт тооцогддог. Энэ хэсэг дэх уурхайн хөгжүүлэлт өнгөрсөн оны аравдугаар сараас эхэлсэн. Өргөтгөл бүрэн баригдвал Оюу толгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно гэсэн мэдээтэй байна.
"Онтрэ" ХХК-д Шивээ толгой, Жавхлант гэсэн хоёр лиценз бийг Оюу толгойг бүлэг ордын нэг хэсэг гэж энэ оны эхээр Засгийн газар албан ёсоор баталгаажуулсан. Иймд стратегийн ордын зохицуулалт үйлчилнэ.
Тэгэхээр "Онтрэ" ХХК-тэй тусдаа хэлцэл хийх, лиценз шилжүүлэхгүй байх, шилжүүллээ гэхэд шинэ гэрээ байгуулах амбицаар Засгийн газар асуудалд хандаж байгаа. Гэвч Засгийн газрыг тодорхой шийдэлд хүрч, түүнийгээ илэрхийлэхээс өмнө "Онтрэ" лицензүүдээ "Оюу толгой" ХХК-д хэсэгчлэн шилжүүлэх дүр зураг үүсчихлээ.
Иймд өдгөө "Оюу толгой" ХХК, тэр дундаа түүний 66 хувийг эзэмшдэг Рио Тинто групптэй хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар нухацтай хэлэлцээр хийж, шинэ ордод стратегийн ордын зарчим хэрэгжүүлэх шаардлагатай болоод байгаа юм.
Г.САНСАРМАА
Нийтэлсэн огноо2025-05-16