1 EBRD AND EU STEP UP SUPPORT FOR MSMES IN CENTRAL ASIA AND MONGOLIA WWW.EBRD.COM PUBLISHED:2025/05/16      2 ADB, ULAANBAATAR FLOUR PARTNER TO SUPPORT WHEAT SUPPLY CHAIN IN MONGOLIA WWW.ADB.ORG PUBLISHED:2025/05/16      3 MINERAL AND COAL EXPORT CAPACITY OF THE GASHUUSUKHAIT BORDER-PORT TRIPLES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/16      4 MONGOLIA'S INFLATION RATE REACHES 8.6 PCT IN APRIL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/05/16      5 MONGOLIA TO HOST BCL ASIA-EAST 2025 FINAL 4 WWW.FIBA.BASKETBALL PUBLISHED:2025/05/16      6 SAVINGS IN TUGRUG INCREASE BY MNT 3.3 TRILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/16      7 DAFANG EXPORTS FOUR HD EUROPEAN OVERHEAD CRANES TO MONGOLIA WWW.HOISTMAGAZINE.COM PUBLISHED:2025/05/16      8 2ND RAILWAY TO MONGOLIA COMMENCES CONSTRUCTION WWW.CHINADAILY.COM.CN PUBLISHED:2025/05/15      9 EBRD ORGANISES US$145 MILLION PACKAGE FOR MONGOLIA’S KHAN BANK WWW.EBRD.COM PUBLISHED:2025/05/15      10 MONGOLIA'S FOREIGN TRADE DROPS 6.7 PCT IN FIRST 4 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/05/15      "ОНТРЭ"-ГООС "ОЮУ ТОЛГОЙ"-Д ШИЛЖҮҮЛСЭН ЛИЦЕНЗИЙН ХҮРЭЭНД ӨРӨМДЛӨГ ХИЙЖ ЭХЭЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/16     Э.БАТШУГАРЫН ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДАЖ, "ХАР ЖАГСААЛТ" ГЭХ ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ БОЛНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/16     ҮСХ: УЛСЫН ХЭМЖЭЭНД ИНФЛЯЦ 8.6 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/16     ҮСХ: ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ТЭНЦЭЛ 57.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ ГАРАВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/16     ГУРИЛ, УЛААНБУУДАЙНД ИМПОРТЫН ТАТВАР ТОГТООХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ ДЭМЖСЭНГҮЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/16     НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ХӨРӨНГӨ 13.3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/16     УУЛ УУРХАЙН БИРЖЭЭР 22.35 ХУВИЙН ЗЭСИЙН АГУУЛГАТАЙ БАЯЖМАЛ АМЖИЛТТАЙ АРИЛЖААЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/16     П.САНДАГСҮРЭН: ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГ ЖИЛ БОЛГОН ӨСӨЖ БАЙГАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/15     "АНТРЕ РЕСУРС" МОНГОЛЫН ТАЛЫГ ХҮЛЭЭЛГҮЙГЭЭР ШИВЭЭ ТОЛГОЙН ЛИЦЕНЗИЙГ "ОЮУ ТОЛГОЙ" РУУ ШИЛЖҮҮЛЭВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/15     "СЭЛБЭ ДЭД ТӨВ"-ИЙН ОРОН СУУЦНЫ 2 ТЕНДЕРТ ХЯТАД КОМПАНИУД ШАЛГАРЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/15    

ҮСХ: Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 57.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарав www.eagle.mn

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнгөрсөн сарын үзүүлэлтийг танилцуулав.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний дөрөвдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 9.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.3 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 8.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.4 их наяд төгрөгөөр тус тус буурчээ. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2025 оны эхний дөрөвдүгээр сард 8.5 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 57.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.
Татварын нийт орлого энэ оны эхний дөрөвдүгээр сард 8.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.4 их наяд төгрөгөөр буурахад орлогын албан татварын орлого 926.7 тэрбум төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 939.9 тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ. Харин нийгмийн даатгалын орлого 362.9 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 70.0 тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 46.3 тэрбум төгрөгөөр өсжээ.
2025 оны эхний дөрөвдүгээр сард татварын нийт орлогын
33.1 хувийг орлогын албан татвар,
23.1 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар,
20.7 хувийг нийгмийн даатгалын орлого,
7.0 хувийг гадаад үйл ажиллагааны орлого,
4.8 хувийг онцгой албан татварын орлого,
11.3 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого тус тус бүрдүүлж байна.
Орлогын албан татварын 67.8 хувийг ААНОАТ, 32.2 хувь (буцаан олголтыг хассан дүнгээр)-ийг ХХОАТ-ын орлого бүрдүүлж байна.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2025 оны эхний дөрөвдүгээр сард 8.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 759.5 тэрбум төгрөгөөр өсжээ. Зарлага өсөхөд бараа, үйлчилгээний зардал өмнөх оны мөн үеэс 549.4 тэрбум төгрөгөөр, урсгал шилжүүлэг 665.9 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлсөн байна. Харин хөрөнгийн зардал 347.5 тэрбум төгрөгөөр буурчээ.
Энэ оны эхний дөрөвдүгээр сард нийт зардалд урсгал шилжүүлэг 46.2 хувь, бараа үйлчилгээний зардал 36.2 хувь, хөрөнгийн зардал 8.3 хувь, хүүгийн зардал 5.7 хувь, татаас 3.6 хувийг тус тус эзэлж байна хэмээн Үндэстний статистикийн хорооноос мэдээллээ.



Нийтэлсэн огноо2025-05-16