1 CHINESE TRADER WHO MADE $1.5B ON GOLD BUILDS GIANT BET ON COPPER PRICE WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2025/05/20      2 THE GOVERNMENT OF MONGOLIA AND ORANO REAFFIRM THEIR PARTNERSHIP FOR A SUSTAINABLE MINING DEVELOPMENT WWW.BUSINESSWIRE.COM PUBLISHED:2025/05/20      3 B.ENKHBAYAR: IF THE PRIME MINISTER IS FOLLOWING THE PRINCIPLE ‘IF I DIE, EVERYONE DIES,’ I DON’T SUPPORT WWW.GOGO.MN PUBLISHED:2025/05/20      4 RBI NOTIFIES $700 MILLION EXIM BANK LOC TO MONGOLIA FOR CRUDE OIL REFINERY PROJECT WWW.TAXSCAN.IN PUBLISHED:2025/05/20      5 100 AUTONOMOUS ELECTRIC TRUCKS BEGIN WORK IN GIANT MONGOLIA MINE WWW.THEDRIVEN.IO  PUBLISHED:2025/05/20      6 PH, MONGOLIA DEEPEN BILATERAL TIES IN LANDMARK DIPLOMATIC TALKS WWW.PNA.GOV.PH PUBLISHED:2025/05/20      7 FIFTH MONGOLIAN WOMAN CONQUERS MOUNT EVEREST WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2025/05/20      8 DRAFT LAW ON RATIFYING THE LOAN AGREEMENT BETWEEN MONGOLIA AND IBRD SUBMITTED TO SPEAKER OF PARLIAMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/19      9 MONGOLIAN BANKING SECTOR'S NET FOREIGN ASSETS DECLINE 49.9 PCT IN APRIL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/05/19      10 BANK OF MONGOLIA ENDS 5-YEAR LOSSES WITH 2024 PROFIT WWW.INSIDEMONGOLIA.MN PUBLISHED:2025/05/19      Б.АРТУР: БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ОНЦЛОГООС ШАЛТГААЛЖ ХЯТАДЫН ТАЛААС ЭХЛЭН ДАМ НУРУУГ БАРИНА WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/05/20     АТГ: Ж.ХАТАНБААТАРЫГ БАРИВЧЛАХААР ОЧСОН НЬ ҮНЭН, ГЭР БОЛОН АЖИЛД НЬ НЭГЖЛЭГ ХИЙНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/20     ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ ФИЛИППИН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД БАРААЛХАВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/20     МАН-ЫН БАГА ХУРЛЫГ МАРГААШ ТОВЛОЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/20     МАРГААН ДАГУУЛСАН БАЯНХӨНДИЙН ТӨСӨЛ УУРХАЙГАА БАРИАД ДУУСАЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/20     ЭНЭ ОНЫ БАЙДЛААР ЦАХИМ ВИЗ ОЛГОЛТ 87.1 ХУВЬТАЙ БАЙНА WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/05/20     “ТЕЛЕГРАМ”-ААР ЗАЛИЛУУЛСНЫ УЛМААС АМИА ХОРЛОХЫГ ЗАВДСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/20     УРАНЫ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАХААР ТОХИРОЛЦЛОО WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/05/19     МОНГОЛ УЛСЫН ДНБ-ИЙ 4 ХҮРТЭЛ ХУВИЙГ 5G ТЕХНОЛОГИ БҮРДҮҮЛДЭГ БОЛНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/19     ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ ФИЛИППИН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/19    

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгчид бараалхав www.montsame.mn

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгч Фердинанд Ромуалдез Маркос Жуниорт бараалхав.
Сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг уламжлан, Ерөнхийлөгч Фердинанд Ромуалдез Маркос Жуниорт илгээсэн захидлыг ёслол төгөлдөр гардуулав. Талууд хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих замаар хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх өргөн боломж байгааг онцлон тэмдэглэв. Ялангуяа Монгол Улсаас ноос, арьс шир зэрэг хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалтыг татах талаар үр бүтээлтэй яриа өрнүүлэв.
Ерөнхийлөгч Фердинанд Р.Маркос Жуниор хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа өнгөрсөн 50 гаруй жилийн хугацаанд тогтвортой хөгжиж ирснийг тэмдэглээд Филиппин, Монголын хамтын ажиллагааг ирэх хагас зуун жилд бүхий л салбарт эрчимжүүлэн хөгжүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын эрх зүйн орчныг төгөлдөржүүлэх, хоёр улсын хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээнд нийцсэн нарийн мэргэжлийн ажиллах хүч нийлүүлэх, англи хэлний багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр болов.
Сайд Б.Батцэцэг хоёр улсын хооронд агаарын замыг нээж, шууд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэх нь иргэдийн урсгалыг нэмэгдүүлэх, худалдаа, аялал жуулчлал, соёлын солилцоог идэвхжүүлэх чухал алхам болно гэдгийг тэмдэглэв. Мөн Филиппин Улсад финтек, хиймэл оюун ухаан, дижитал инновацын чиглэлээр үйл ажиллагаа явуулах сонирхолтой манай старт-ап, залуу бизнесүүдэд үүд хаалгыг нээх, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих талаар үр дүн гаргаж ажиллахаар болов. Түүнчлэн тус улсад ажиллаж, амьдарч, суралцдаг монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахад Филиппин Улсын төр, засгийн зүгээс үргэлжлүүлэн анхаарал хандуулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.
Талууд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, экосистемийн тогтвортой байдлыг хангах зорилтод хамтдаа хувь нэмэр оруулах зорилгоор Монгол Улсын “Тэрбум мод” санаачилгыг Филиппин Улсын “2028 он хүртэл 5 сая мод” тарих хөтөлбөртэй уялдуулан хамтарсан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар үр бүтээлтэй санал солилцов. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй гадаад бодлогын хүрээнд Филиппин Улстай харилцаа, хамтын ажиллагааг тэлэхэд чухал ач холбогдолтой болж байна гэж ГХЯ-наас мэдээллээ.



Нийтэлсэн огноо2025-05-20