1 DRAFT LAW ON RATIFYING THE LOAN AGREEMENT BETWEEN MONGOLIA AND IBRD SUBMITTED TO SPEAKER OF PARLIAMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/19      2 MONGOLIAN BANKING SECTOR'S NET FOREIGN ASSETS DECLINE 49.9 PCT IN APRIL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/05/19      3 BANK OF MONGOLIA ENDS 5-YEAR LOSSES WITH 2024 PROFIT WWW.INSIDEMONGOLIA.MN PUBLISHED:2025/05/19      4 MONGOLIA LAUNCHES 5G NATIONWIDE WWW.INSIDEMONGOLIA.COM PUBLISHED:2025/05/19      5 MONGOLIAN MOUNTAINEERS BATTOGTOKH ALTANGEREL AND BATKHISHIG BALDORJ TRIUMPHANTLY SUMMIT MOUNT EVEREST WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/19      6 MONGOLIAN FM TO VISIT PH FOR BILATERAL MEETING ON MONDAY WWW.MB.COM.PH  PUBLISHED:2025/05/18      7 MONGOLIA'S GDP UP 2.4 PCT IN Q1 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/05/18      8 EBRD AND EU STEP UP SUPPORT FOR MSMES IN CENTRAL ASIA AND MONGOLIA WWW.EBRD.COM PUBLISHED:2025/05/16      9 ADB, ULAANBAATAR FLOUR PARTNER TO SUPPORT WHEAT SUPPLY CHAIN IN MONGOLIA WWW.ADB.ORG PUBLISHED:2025/05/16      10 MINERAL AND COAL EXPORT CAPACITY OF THE GASHUUSUKHAIT BORDER-PORT TRIPLES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/16      УРАНЫ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАХААР ТОХИРОЛЦЛОО WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/05/19     МОНГОЛ УЛСЫН ДНБ-ИЙ 4 ХҮРТЭЛ ХУВИЙГ 5G ТЕХНОЛОГИ БҮРДҮҮЛДЭГ БОЛНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/19     ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ ФИЛИППИН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/19     ХАРААТ БУС ХЭВЛЭЛҮҮД НЭГДЭЖ, ЕРӨНХИЙ САЙДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/19     ГХЯ: ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/05/19     “ОНТРЭ” ДЭЭР ДАХИН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ ГЭХ “РИО ТИНТО”-ГИЙН БАЙР СУУРЬ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/19     АГААРЫН БОХИРДОЛ БУУРУУЛАХ АЖЛЫГ ДУЛААНЫ УЛИРАЛД ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ДУЛААНБААТАР АЯН ЭХЛҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/05/19     "ОНТРЭ"-ГООС "ОЮУ ТОЛГОЙ"-Д ШИЛЖҮҮЛСЭН ЛИЦЕНЗИЙН ХҮРЭЭНД ӨРӨМДЛӨГ ХИЙЖ ЭХЭЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/16     Э.БАТШУГАРЫН ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДАЖ, "ХАР ЖАГСААЛТ" ГЭХ ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ БОЛНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/16     ҮСХ: УЛСЫН ХЭМЖЭЭНД ИНФЛЯЦ 8.6 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/16    

Ураны төслийг хэрэгжүүлэхэд лаборатори байгуулахаар тохиролцлоо www.zindaa.mn

Хамтын ажиллагааны Монгол, Францын Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн гуравдугаар хуралдаан 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Парис хотноо болов. Хуралдааныг монголын талаас Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, францын талаас Европ, гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Анн-Мари Дэкот нар тэргүүлэв.
Талууд Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэж энэ удаагийн хуралдаан нь хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд 11 жил завсарласны дараа сэргээн зохион байгуулагдаж байгааг онцлов.
Хуралдаанаар хоёр талын улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, ашигт малтмал, онцгой байдал, иргэд хоорондын солилцоо, эрчим хүчний шилжилт зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, олон улс, бүс нутгийн асуудлаар баримталж буй байр сууриа харилцан танилцуулав.
Түүнчлэн хоёр улсын хооронд хэрэгжсэн дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалтын үр дүнгээр тохирсон арга хэмжээ, хамтарсан төслүүд урагшилж байгааг сайшааж, хэрэгжилтийг эрчимжүүлэхээ талууд нотоллоо.
Сайд Н.Учрал ураны төслийн үйл ажиллагаанд ил тод хариуцлагатай байдлыг хангуулах, олон нийтийн хяналтын механизмыг бүрдүүлэх зорилгоор Иргэдийн хяналтын зөвлөл байгуулах, цацраг идэвхит ашигт малтмалын хүн, мал, амьтан, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх цацрагийн нөлөөлөлд хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулах шаардлагатай байгааг дурдаж, талууд энэ асуудлаар харилцан ойлголцолд хүрэв.
Мөн Монгол, Францын хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүх салбарт өргөжүүлэн тэлж, харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх нийтлэг зорилтоо биелүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулж, олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй хамтран ажиллахыг чухалчилж буйг тэмдэглэж, Франц Улс энэ хүрээнд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 онд Монгол Улсад амжилттай зохион байгуулахад хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхээ нотлов.
Ажлын хэсгийн хуралдааны үеэр Монгол, Францын Иргэний нисэхийн удирдах байгууллага хооронд агаарын навигацийн үйлчилгээний техник технологийн шинэчлэл хийхэд хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зурав.



Нийтэлсэн огноо2025-05-19