1 DRAFT LAW ON RATIFYING THE LOAN AGREEMENT BETWEEN MONGOLIA AND IBRD SUBMITTED TO SPEAKER OF PARLIAMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/19      2 MONGOLIAN BANKING SECTOR'S NET FOREIGN ASSETS DECLINE 49.9 PCT IN APRIL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/05/19      3 BANK OF MONGOLIA ENDS 5-YEAR LOSSES WITH 2024 PROFIT WWW.INSIDEMONGOLIA.MN PUBLISHED:2025/05/19      4 MONGOLIA LAUNCHES 5G NATIONWIDE WWW.INSIDEMONGOLIA.COM PUBLISHED:2025/05/19      5 MONGOLIAN MOUNTAINEERS BATTOGTOKH ALTANGEREL AND BATKHISHIG BALDORJ TRIUMPHANTLY SUMMIT MOUNT EVEREST WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/19      6 MONGOLIAN FM TO VISIT PH FOR BILATERAL MEETING ON MONDAY WWW.MB.COM.PH  PUBLISHED:2025/05/18      7 MONGOLIA'S GDP UP 2.4 PCT IN Q1 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/05/18      8 EBRD AND EU STEP UP SUPPORT FOR MSMES IN CENTRAL ASIA AND MONGOLIA WWW.EBRD.COM PUBLISHED:2025/05/16      9 ADB, ULAANBAATAR FLOUR PARTNER TO SUPPORT WHEAT SUPPLY CHAIN IN MONGOLIA WWW.ADB.ORG PUBLISHED:2025/05/16      10 MINERAL AND COAL EXPORT CAPACITY OF THE GASHUUSUKHAIT BORDER-PORT TRIPLES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/16      УРАНЫ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАХААР ТОХИРОЛЦЛОО WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/05/19     МОНГОЛ УЛСЫН ДНБ-ИЙ 4 ХҮРТЭЛ ХУВИЙГ 5G ТЕХНОЛОГИ БҮРДҮҮЛДЭГ БОЛНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/19     ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ ФИЛИППИН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/19     ХАРААТ БУС ХЭВЛЭЛҮҮД НЭГДЭЖ, ЕРӨНХИЙ САЙДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/19     ГХЯ: ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/05/19     “ОНТРЭ” ДЭЭР ДАХИН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ ГЭХ “РИО ТИНТО”-ГИЙН БАЙР СУУРЬ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/19     АГААРЫН БОХИРДОЛ БУУРУУЛАХ АЖЛЫГ ДУЛААНЫ УЛИРАЛД ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ДУЛААНБААТАР АЯН ЭХЛҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/05/19     "ОНТРЭ"-ГООС "ОЮУ ТОЛГОЙ"-Д ШИЛЖҮҮЛСЭН ЛИЦЕНЗИЙН ХҮРЭЭНД ӨРӨМДЛӨГ ХИЙЖ ЭХЭЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/16     Э.БАТШУГАРЫН ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДАЖ, "ХАР ЖАГСААЛТ" ГЭХ ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ БОЛНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/16     ҮСХ: УЛСЫН ХЭМЖЭЭНД ИНФЛЯЦ 8.6 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/16    

Монгол Улсын ДНБ-ий 4 хүртэл хувийг 5G технологи бүрдүүлдэг болно www.montsame.mn

Монгол Улс 5G сүлжээг албан ёсоор асааж, технологийн шинэ эринийг эхлүүллээ.
Энэ нь ЦХИХХЯ-ны энэ онд хийхээр төлөвлөсөн гол ажлыг нэг юм. Тус сүлжээг нэвтрүүлснээр харилцаа холбоо, аж үйлдвэр, боловсрол, эрүүл мэнд, уул уурхай зэрэг салбарт мэдэгдэхүйц дэвшил гарна. Хурдан, найдвартай интернеттэй болсноор хот, хөдөөгийн дижитал хуваагдлыг багасгахаас гадна хөдөөгийн малчид, орон нутгийн иргэд онлайн сургалт, цахим үйлчилгээнд хамрагдах боломжтой. Мөн говийн бүсэд аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бий болгоход түлхэц болж, алсын зайн сургалт, телемедициныг хөгжүүлэхэд тусална. Монголын хүн амын сийрэг байршил, өргөн уудам газар нутаг нь 5G-ийн дэд бүтэц бий болгоход их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг ч оператор компаниуд 5G сүлжээний туршилтыг амжилттай хийж, үе шаттай асааж эхэлж байгаа нь энэ юм.
ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү 5G сүлжээг нээх үеэрээ, “5G технологи зөвхөн хурдан интернэт биш, шинэ эдийн засаг, технологийн дэвшилд суурилсан аж үйлдвэрийн хөгжлийн суурь юм. Энэ нь төвөөс алс багт амьдардаг хүүхэд, залууст нийгмийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, тухайлбал, хөдөөгийн иргэд нийслэлийн эмнэлгүүдээс эрүүл мэндийн зөвлөгөө, тусламж авах, хүүхдүүд дэлхийн шилдэг хичээлийг онлайнаар сонсох боломжтой. Уул уурхайд жолоочгүй тээвэр нэвтрүүлэх, экспортыг нэмэх боломж бий болно. Судалгаагаар, 2030 он гэхэд Монгол Улсын ДНБ-ий 1-4 хувийг 5G технологи бүрдүүлж, жил бүр 800 тэрбум төгрөгийн эдийн засгийн өсөлтийг бий болгоно гэж тооцоолсон” хэмээв.
Монголд 1GB дата дунджаар 0.6 ам.доллар буюу дэлхийн дунджаас (4.2 ам.доллар) хямд байдаг. 5G-ийн хөгжилтэй хамт дата үйлчилгээний хүртээмж өргөжиж, үнэ хямдрах юм. Засгийн газрын “Дижитал Үндэстэн” болох зорилгын хүрээнд E-Mongolia системээр 1264 төрлийн үйлчилгээг 1.3 сая хэрэглэгчдэд хүргэж байна.  
Одоогоор дэлхийн 130 гаруй улс 5G хөдөлгөөнт холбооны үйлчилгээг нэвтрүүлсэн бол 186 улсад 623 оператор компани 5G сүлжээ байгуулахаар туршиж, давтамжийн зөвшөөрөл авч, сүлжээгээ байгуулан, үйлчилгээг эхлүүлж байгаа аж.
5G нь өнгөрсөн онд мобайл дата урсгалын 34 хувийг эзэлж байсан бол 2030 он гэхэд нийт мобайл датаны урсгалын 80 хувийг дамжуулах төлөвтэйг Эрикссон компаниас таамаглажээ.



Нийтэлсэн огноо2025-05-19