И.Батхүү: 2026 онд 93 сая тонн нүүрс экспортлохоор тооцсон www.eagle.mn
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү "2026 онд 93 сая тонн нүүрс, хоёр сая тонн зэсийн баяжмал, 20 тонн алт, 9.4 сая тонн төмрийн хүдэр экспортолно гэж төлөвлөсөн. Үнийн хувьд нэг тонн нүүрсийг 80 ам.доллароор тооцсон. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс 85 ам.доллар гэсэн тооцоолол ирүүлсэн. Харин бид илүү болгоомжлох үүднээс 80 ам.доллароор тооцсон.
Зэсийн баяжмалыг 2659 ам.доллар, алтыг 2600 ам.доллар, төмрийн хүдрийг 69 ам.доллар байна гэж тооцсон" гэв.
Нийтэлсэн огноо2025-05-21