1 OVER 17,000 PARTICIPANTS REGISTERED TO RUN IN THE “ULAANBAATAR MARATHON-2025” INTERNATIONAL RACE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/21      2 ADB LAUNCHES NEW PARTNERSHIP STRATEGY TO SUPPORT MONGOLIA’S DIVERSIFIED, INCLUSIVE, AND SUSTAINABLE GROWTH WWW.ADB.ORG PUBLISHED:2025/05/21      3 MONGOLIA ISSUES E-VISAS TO 16,930 FOREIGNERS IN FIRST 4 MONTHS OF 2025 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/05/21      4 HOW THE END OF WORLD WAR II CHANGED MONGOLIA’S FATE WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/05/21      5 MONGOLIA, EU SET TO BOOST ECONOMIC GROWTH WWW.QAZINFORM.COM  PUBLISHED:2025/05/21      6 INTERNATIONALLY ACCREDITED LABORATORY TO BE ESTABLISHED FOR THE MONGOLIA-FRANCE URANIUM PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/21      7 A MATTER OF CHOICE: UNDP REPORT CALLS FOR INCLUSIVE AI TO EXPAND OPPORTUNITIES FOR MONGOLIANS WWW.UNDP.ORG PUBLISHED:2025/05/21      8 CHINESE TRADER WHO MADE $1.5B ON GOLD BUILDS GIANT BET ON COPPER PRICE WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2025/05/20      9 THE GOVERNMENT OF MONGOLIA AND ORANO REAFFIRM THEIR PARTNERSHIP FOR A SUSTAINABLE MINING DEVELOPMENT WWW.BUSINESSWIRE.COM PUBLISHED:2025/05/20      10 B.ENKHBAYAR: IF THE PRIME MINISTER IS FOLLOWING THE PRINCIPLE ‘IF I DIE, EVERYONE DIES,’ I DON’T SUPPORT WWW.GOGO.MN PUBLISHED:2025/05/20      14 МЕГА ТӨСЛИЙН ТАВ НЬ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЖЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2025/05/21     САЙД Б.БАТЦЭЦЭГ ИНДОНЕЗ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/05/21     БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/21     И.БАТХҮҮ: 2026 ОНД 93 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТЛОХООР ТООЦСОН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/21     MCS-ИЙН $350 САЯЫН "БАРЬЦАА": ДАЛД ШАХАЛТЫН МЕХАНИЗМААР УХАА ХУДАГТ ТӨРИЙН БОДЛОГО ХЭРЭГЖИХ ЗАМЫГ ХААЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/21     Р.ЭРДЭНЭБҮРЭН: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ БАРИГДЧИХВАЛ ТҮГЖРЭЛ 50 ОРЧИМ ХУВИАР БУУРНА ГЭЖ ТООЦООЛСОН WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/05/21     ОЛОН УЛСЫН САНХҮҮЖИЛТЭЭС ₮2 ТЭРБУМЫГ ЗАВШСАН ХЭРГЭЭР Ж.ХАТАНБААТАР НАРЫН 5 ХҮН ШҮҮГДЭЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/21     Б.АРТУР: БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ОНЦЛОГООС ШАЛТГААЛЖ ХЯТАДЫН ТАЛААС ЭХЛЭН ДАМ НУРУУГ БАРИНА WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/05/20     АТГ: Ж.ХАТАНБААТАРЫГ БАРИВЧЛАХААР ОЧСОН НЬ ҮНЭН, ГЭР БОЛОН АЖИЛД НЬ НЭГЖЛЭГ ХИЙНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/20     ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ ФИЛИППИН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД БАРААЛХАВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/20    

14 мега төслийн тав нь хэрэгжиж эхэлжээ www.eagle.mn

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан 14 мега төслийн явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 
Хамтарсан Засгийн газар мега төслүүдээ эрэмбэлж, нэгдсэн ойлголтод хүрэх талаар хүчин чармайлт гаргаж ажилласны үр дүнд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулж, Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг урагшлуулан, Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн нэмэлт зээлийн гэрээг баталгаажуулан, Монгол-Францын хамтарсан ураны төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж эхнээсээ үр д үнд хүрч байгааг Тэргүүн Шадар сайд онцоллоо.
Төслүүдийн эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөлөл болон салбараар ангилан авч үзвэл "Экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх", "Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх" , "Эрчим хүчний нийлүүлэлт нэмэгдүүлэх", "Нийгмийн дэд бүтцийг сайжруулах" гэсэн үндсэн дөрвөн ангилалд хуваасан. 
Экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүд хэрэгжсэнээр: 
Экспортын орлогыг хоёр дахин
Тээврийн зардал 50 хувиар буурч, 
Евро-Азийг холбосон шинэ гарц бий болно. 
Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төслүүд хэрэгжсэнээр: 
Ган, төмөрлөгийн үйлдвэрлэлийн суурь түүхий эд, стратегийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл бий болж, 
Шатахууны  дотоодын хэрэгцээний 50-60 хувийг хангаж, 
Нефть-химийн шинэ салбар, технологийн дэвшил бий болох боломжтой болно.
Эрчим хүчний нийлүүлэлт нэмэгдүүлэх төслүүд хэрэгжсэнээр:  
Уул уурхайн бүсийн эрчим хүчний хангамж тогтворжиж, 
Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд горимын тохируулгын эх үүсвэр бий болж, 
Жил бүр 45-50 сая долларын импортын төлбөр хэмнэж, хямд үнэ бүхий цэвэр эрчим хүчээр хэрэглэгчдийг хангах боломж бүрдэнэ.
Одоогоор хэрэгжиж эхэлсэн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал тэр дундаа Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төсөл, Газрын тос боловсруулах цогцолбор, Ураны төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Нүүрс хими-Кокс химийн цогцолбор төслийн Хөх нүүрсний үйлдвэр зэрэг таван төсөл байна.



Нийтэлсэн огноо2025-05-21