Эмийн үйлдвэрийн газрыг "Эхлэл брэнд" ХХК 9.3 тэрбумаар худалдан авлаа www.eguur.mn
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах 3150 ам метр газрын, газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа өнөөдөр нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор Б байранд танхим хэлбэрээр боллоо.
Дуудлага худалдаанд оруулах анхны үнэ 443 сая 520 төгрөг байсан бөгөөд нийт 27 иргэн, аж ахуйн нэгж оролцсон юм. Ийнхүү өнөөдрийн дуудлага худалдаагаар "Эхлэл брэнд" ХХК 9 тэрбум 323 сая 520 төгрөгөөр үнийн саналыг өсгөн хэлж худалдаж авсан байна.
Тус талбайд 12-ос дээш өндөртэй үйлчилгээний газар, орон сууц, оффисын барилга барих боломжтой бөгөөд ус, дулаан, ариутгах татуурга зэрэг техникийн нөхцөлүүд нь шийдэгдсэн хэмээн хотын дарга Х.Нямбаатар танилцуулж байсан.
BY
Т. Өлзиймаа
СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.
Нийтэлсэн огноо2025-05-22