Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөр ажиллана www.eagle.mn
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг урд шөнө УИХ-аас Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томиллоо. Шинэ Ерөнхий сайд одоо Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж, сайд нараа томилох учиртай. Гэхдээ үүгээр шинэ Ерөнхий сайдыг дагасан томилгоо дуусахгүй юм. Учир нь Г.Занданшатарын өмнө нь хашиж байсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын томилгоог мөн хийх учиртай. Тэгвэл энэ албан тушаалд өдгөө Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байгаа А.Үйлстөгөлдөр очихоор болжээ.
Нийтэлсэн огноо2025-06-13