Засгийн газар ба олон нийтийг Н.Баасандамба "холбоно" www.eguur.mn
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын даргаар Н.Баасандамба ажиллана. "Ийгл" телевизийн продюсераар ажиллаж байсан тэрбээр өчигдөр ажлаа хүлээн авсан юм.
Энэ бол Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайдын үзэл баримтлал, хийж хэрэгжүүлж байгаа ажил, стратегийн томоохон бүрэлдэхүүн хэсгийг "зурдаг", хамгийн гол нь олон нийтийн итгэл, хүлээлтийн "судас"-ыг барьдаг албан тушаал юм.
Ил тод, нээлттэй байх бол нэг хэрэг. Харин мэдээллийн урсгалыг ямар стратеги баримталж явуулах вэ гэдэг бас нэгэн хэрэг бөгөөд энэ ихэнхдээ хөшигний ард өрнөж байдаг. Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар айдсаар засаглах, хэзээ ч ил гарч ирдэггүй хэн нэгэн дайсан "өлгөж" үзэл баримтлалаа илэрхийлэх чиг хандлага руу явчихсан нь үнэн.
Хэвлэл, мэдээллийн салбар болон сэтгүүл зүйд өөрийн тод мөртэй, нухацтай, туршлагатай, чадварлаг Н.Баасандамбад амжилт хүсье.
Г.САНСАРМАА
Нийтэлсэн огноо2025-06-18