1 ADB LAUNCHES 2ND MONGOLIAN TOGROG BOND IN 2025 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/06/18      2 G.ZANDANSHATAR: ONE-THIRD OF PREVIOUS GOVERNMENT RETAINED TO CONTINUE MEGA PROJECTS WWW.GOGO.MN PUBLISHED:2025/06/18      3 EBRD LENDING UP TO MNT 26.2 BILLION TO SUPPORT MONGOLIA’S AUTOMOTIVE SECTOR WWW.EBRD.COM PUBLISHED:2025/06/18      4 NEW TRADE AVENUES OPEN WITH SINGAPORE WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/06/18      5 THE MONGOLIAN BILLION TREE FOUNDATION HAS MADE A CONTRIBUTION TO THE “THE GREAT KHAANS’ GARDEN” WWW.BILLIONTREE.MN PUBLISHED:2025/06/18      6 CHINA-MONGOLIA BORDER RAILWAY BEGINS PILING WWW.CEIC.COM PUBLISHED:2025/06/18      7 STATE GREAT KHURAL MEMBERS MEET IMF STAFF TEAM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/18      8 STATEMENT BY BATSETSEG BATMUNKH MINISTER OF FOREIGN AFFAIRS OF MONGOLIA (ON HER SOCIAL MEDIA PLATFORMS) WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM PUBLISHED:2025/06/17      9 MONGOLIA ISSUES E-VISAS TO 11,484 FOREIGNERS IN FIRST 5 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/06/17      10 CURRENT REGULATIONS ON THE RENEWABLE ENERGY LAW OF MONGOLIA AND INVESTMENT OPPORTUNITIES WWW.MONDAQ.COM PUBLISHED:2025/06/17      МОНГОЛБАНК БЭЛЭГ ДУРСГАЛЫН ЗОРИУЛАЛТТАЙ АЛТАН ГУЛДМАЙГ ХУДАЛДААНД ГАРГАНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/18     ЗАСГИЙН ГАЗРЫН САЙД НАРЫН БОЛОВСРОЛ, НАМТАР WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/06/18     ЗЭСИЙН ХҮДЭР, БАЯЖМАЛЫН ЭКСПОРТ 701.8 САЯ АМ.ДОЛЛАРООР НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/18     ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДЭМЖИХ САН “ИХ ХААДЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН”-Д ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЛАА WWW.BILLIONTREE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/18     Д.АМАРБАЯСГАЛАН: ТӨРИЙН БИЗНЕС ДАНХАЙДАГ БИШ, ХАРИН ИРГЭДИЙН БИЗНЕС НЬ ЦЭЦЭГЛЭДЭГ ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛИЙН БОДЛОГО БОЛОВСРУУЛЖ, ШУУРХАЙ ОРУУЛЖ ИРЭХ ХЭРЭГТЭЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/18     Х.НЯМБААТАР: ӨНГӨРСӨН ОНД ХОТ МӨНГӨ БОСГОЖ, ЭРЧИМ ХҮЧИНД ХӨРӨНГӨ ОРУУЛСАН УЧИР ИРЭХ ӨВӨЛ ЦАХИЛГААНЫ АСУУДАЛ ҮҮСЭХГҮЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/18     ЗАСГИЙН ГАЗАР БА ОЛОН НИЙТИЙГ Н.БААСАНДАМБА "ХОЛБОНО" WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/18     МЭДЭГДЭЛ: МОНГОЛЫН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД Б.БАТЦЭЦЭГ WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2025/06/17     ЭНЭ ОНООС 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/17     САРЫН ДУНДАЖ ЦАЛИН 2.6 САЯ ТӨГРӨГ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/17    

Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д хувь нэмрээ орууллаа www.billiontree.mn

Өвөрхангай аймагт түүхэн нийслэл “Хархорум хот”-ыг дахин сэргээн байгуулах бүтээн байгуулалтын их ажил Их хаадын цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтээр эхэллээ.  
 “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-г нээх ёслолын ажиллагаанд  нь Монгол Улсын Ерөнхийлөгч  У.Хүрэлсүх болон албаны бусад хүн оролцож үг хэлсний дараа  өвгөд дээдсийн минь өнөө бидэнд үлдээсэн хүн төрөлхтөний түүх соёлын өлгий сайхан нутагт энэ улс  өнөд мөнх өөдлөн дэвжиж  байхыг билэгдэн Монгол төрийн далбааг хүрээлэнгийн төв талбайд мандууллаа.
Ийнхүү өнөөдрийг хүртэл цаасан дээр зураг төдий байсан хот  “анхнаасаа зөв төлөвлөлттэй ногоон хот” болох  ажил биежиж эхэлж байна.  
“Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан” нь  дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Орхон голын сав газар энэ хөндийд Хархорум хотын  “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д нийт 3,616 ширхэг шилмүүст мод тарьж, Хархорум хотын бүтээн байгуулалтын шанг таталцлаа. Нийт тарисан модны 500 ширхэг нь гацуур мод, үлдсэн нь нарс  аж. Харин 13 мянган кв.м бүхий авто зогсоолын талбайг явган хүний зам, цахилгаан,  гэрэлтүүлгийн хамт барьж ашиглалтад хүлээлгэн өглөө. Ойжуулалтын ажлыг “Тод газар” ХХК, харин авто зогсоолын гүйцэтгэгчээр “АЗЗА Нэгтгэл” ТӨХК ийн хамт олон маш богино хугацаанд  чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэжээ. 
Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангаас ирэх гурван жилийн хугацаанд тарьсан модныхоо усалгаа, арчилгаа хамгаалалтыг хариуцан ажиллана.
 Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангийн  Хархорум хотын бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмэр нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл цөлжилтийг бууруулахад чиглэсэн бодлого хөтөлбөр, сайн санаачилгыг бүхий л талаар дэмжин ажиллахад чиглэж байна. 
Шинээр дахин сэргээн хөгжүүлж байгаа хотын нийт талбайн 50 хувийг ой, 30 хувь нь барилга байгууламж, харин үлдсэн хэсэг нь авто зам байх юм.



Нийтэлсэн огноо2025-06-18