1 INDIA-MONGOLIA JOINT MILITARY EXERCISE CONCLUDES IN PITHORAGARH WWW.PIONEEREDGE.IN PUBLISHED:2026/10/05      2 TWO MONGOLIAN FALCONS FETCH SAR350,000 IN AUCTION AT SAUDI INTERNATIONAL FALCONS AND HUNTING EXHIBITION WWW.SPA.GOV.SA PUBLISHED:2026/10/05      3 MONGOLIA CONTRACTS 78,000 TONNES OF FUEL FROM RUSSIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/05      4 MONGOLIA PLANTS 140 MLN TREES SINCE 2021 TO COMBAT DESERTIFICATION WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/10/05      5 MONGOLIA TO COOPERATE CLOSELY WITH FIFA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/05      6 MONGOLIA HARVESTS MAJORITY OF WHEAT, VEGETABLES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/05      7 FOREIGN MINISTRY POLITICAL CONSULTATIONS HELD WITH AUSTRALIA WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/10/05      8 KAZAKHSTAN, MONGOLIA EXPAND COOPERATION IN ENERGY, AGRICULTURE AND MINING WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/10/04      9 MONGOLIA’S FUEL CRISIS: WHEN THIRD-NEIGHBOR DIPLOMACY MEETS SUPPLY-CHAIN REALITY WWW.INDRASTRA.COM PUBLISHED:2026/10/03      10 MONGOLIA’S STRENGTH IS ITS REMARKABLE BALANCE WWW.JUDOINSIDE.COM PUBLISHED:2026/10/03      ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 80 ГАРУЙ ХУВЬТАЙ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ХОТЫН ДАРГЫН ОРЛОГЧ АСАН Т.ДАВААДАЛАЙ НАРТ ХОЛБОГДОХ ₮5.2 ТЭРБУМЫН АВЛИГЫН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ДҮҮЖИН ТЭЭВРИЙГ ТУРШИЖ ЭХЭЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     АЖИЛ ОЛГОГЧООС ТӨЛӨХ НДШ-ИЙН ХЭМЖЭЭГ 0.2 ХУВИАР БУУРУУЛЖ, 12.3 ХУВЬ БОЛГОЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМАНД 748 ЯМАА УСТГАЛД ОРУУЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ТОМИЛОЛТ: ЯПОНЫ СҮҮЛЧИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ МОНГОЛД ШИНЭ ГАРЦ НЭЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ОХУ: ЛАБОРАТОРИЙН СУДЛААЧИЙН ҮХЛИЙН ДАРАА 200 ХҮНИЙГ АЖИГЛАЛТАД АВААД БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     500 ОЮУТНЫ ХОТХОН АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/04     С.ЦЭНГҮҮН: АЛТАН ГАДАС, ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН ЗЭРЭГ ШАГНАЛЫГ ТӨРӨӨС ОЛГОХ НЬ ЗОХИМЖГҮЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/04     МОНГОЛД ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ХӨЛБӨМБӨГИЙН ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХАД FIFA-ТАЙ ХАМТАРНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/04    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монголбанк бэлэг дурсгалын зориулалттай алтан гулдмайг худалдаанд гаргана www.itoim.mn

Монголбанкны алт худалдан авалтын хэмжээ өмнөх жилүүдтэй харьцуулахад бага зэрэг буурсан ч, олон улсын зах зээл дээр алтны үнэ өссөн нь манай улсын гадаад валютын нөөцөд үзүүлэх эерэг нөлөөг хадгалсаар байгаа юм.
Алт нь олон улсын санхүүгийн зах зээлд стратегийн чухал үнэт металл байсаар байна. Алтны үнэ өсөж буй энэ үед дэлхийн улс орнуудад алт нь зөвхөн хөрөнгө оруулалтын хэрэгсэл байхаас гадна бэлэг дурсгалын зориулалтаар худалдаалагдах хандлага нэмэгджээ.
Манай улсын хувьд ч энэхүү олон улсын чиг хандлагыг даган, иргэдийн хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн анх удаа 1, 3, 5 граммын жинтэй бэлэг дурсгалын зориулалттай алтан гулдмайг дотоодын зах зээлд худалдаанд гаргахаар болсон байна. Энэхүү бүтээгдэхүүн нь ойрын хугацаанд олон нийтэд хүрэхээр бэлтгэгдэж байгаа бөгөөд нэг грамм алтны үнэ ойролцоогоор 400 мянган төгрөг байхаар тооцоолсон талаар Монголбанкны эрдэнэсийн сангийн захирал дурдсан юм.
Дэлхийн хэмжээнд алт хамгийн ихээр хэрэглэгддэг салбар бол үнэт эдлэлийн үйлдвэрлэл юм. Үүнээс гадна алт нь банк, санхүүгийн байгууллагуудын хөрөнгө оруулалт, технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бэлэг дурсгалын хэрэгсэл зэрэг нийт дөрвөн үндсэн чиглэлд ашиглагддаг. Тухайлбал, Хятад улсад сүүлийн жилүүдэд нэг граммын хэмжээтэй, бэлэг дурсгалын зориулалттай алтыг өргөнөөр худалдаалж эхэлсэн нь хүмүүсийн дунд алтыг хадгаламж байдлаар болон үнэ цэнтэй бэлэг болгон хэрэглэх хандлага нэмэгдсэн байна.
Энэхүү шинэ бүтээгдэхүүн буюу бэлэг дурсгалын алтан гулдмай нь иргэдийн дунд алтыг илүү хүртээмжтэй, өдөр тутмын хэрэглээний эд зүйл, үнэ цэнтэй бэлэг болгон ойлгох, хэрэглээний соёлыг төлөвшүүлэх шинэ алхам болж байгаагаараа онцлог юм. Ингэснээр алт нь зөвхөн томоохон хэмжээний хөрөнгө оруулалтын хэрэгсэл бус, өдөр тутмын санхүүгийн хариуцлагатай, үнэ цэнтэй хэрэглээний нэг хэлбэр болж байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
BY
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.

 



Нийтэлсэн огноо2025-06-18