ЖДҮ эрхлэгчдийн 93 хувь нь есөөс цөөн ажилтантай www.gogo.mn
Жил бүрийн зургаадугаар сарын 27-ны өдрийг дэлхий нийтээрээ “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлж, олон нийтэд сурталчлах зорилготойгоор НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2017 онд тунхаглан баталсан.
Монгол Улсад 2020 онд бизнес регистрийн санд бүртгэлтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан жижиг, дунд үйлдвэр (ЖДҮ) эрхлэгчдийн тоо 55 мянга байсан. Харин 2023 он гэхэд энэ тоо 76 мянгад хүрчээ. Эдгээрийн 72 хувь буюу 55 мянга нь Улаанбаатар хотод төвлөрсөн байна.
2023 оны байдлаар:
77.8 хувь нь (59.5 мянга) 300 сая төгрөгөөс доош жилийн борлуулалтын орлоготой
14.9 хувь нь (11.5 мянга) 300–999.9 сая төгрөгийн орлоготой
7.3 хувь нь (5.6 мянга) 1.0–2.5 тэрбум төгрөгийн орлоготой байна
Ажилтны тооны хувьд нийт ЖДҮ эрхлэгчдийн:
93 хувь нь (71,523 ААН) 1-9 ажилтантай
5 хувь нь (4,875 ААН) 10-49 ажилтантай
2 хувь нь (163 ААН) 50 хүртэл ажилтантай байна.
ЖДҮ эрхлэгчдийн 47 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, машин болон мотоциклийн засвар үйлчилгээний салбарт ажилладаг байна. Энэ нь ЖДҮ-ийн салбар дотор үйлдвэрлэлээс илүү арилжаа давамгайлж байгааг харуулж байна.
Нийтэлсэн огноо2025-06-27