Коксжих нүүрсний экспорт муу хэвээр байна www.eguur.mn
Өнгөрсөн 6-р сард Уул уурхайн биржээр “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ 52 хувийн төмрийн хүдэр, “Хангад Эксплорэйшн” компани баяжуулсан сул коксжих нүүрс амжилттай экспортолсон дүнтэй байсан билээ. Харин 7-р сарын эхний долоо хоногт коксжих нүүрсний экспорт суларч, төмрийн хүдрээс бусад арилжаа муу хэвээр байна.
Он гарснаас хойш, долоо хоног бүр “Энержи ресурс”, “Тавантолгой”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг компаниуд коксжих нүүрс, баяжуулсан сул коксжих нүүрс, эрчим хүчний нүүрс, баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс тус тус арилжаалахаар уул уурхайн биржээр худалдааг нээсэн ч худалдан авагч талаас үнийн санал ирүүлэлгүй арилжааг хаасаар байсан юм. Энэ долоо хоногийн эхэнд “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ төмрийн хүдэр амжилттай худалдаалсан байна. Харин “Тавантолгой ХК” болон “Эрдэнэс Тавантолгой ХК” тус тус эрчим хүчний нүүрс, дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 2 удаа арилжаалснаас бусад арилжаа амжилтгүй болжээ.
Он гарснаас хойш нүүрсний экспорт суларч, тэр дундаа коксжих нүүрсний экспорт өмнөх жилийнхээс буурсаар, Хятадын талас худалдан авалт хийлгүй арилжааг хаасаар байгаа билээ.
Т.БАТСҮРЭН
Нийтэлсэн огноо2025-07-07