1 JAPAN EMPEROR, EMPRESS ARRIVE IN MONGOLIA WWW.NIPPON.COM PUBLISHED:2025/07/07      2 KFAED SUPPORTS MONGOLIA AIRPORT EXPANSION WWW.KUWAITTIMES.COM PUBLISHED:2025/07/07      3 DIPLOMATIC TIES ESTABLISHED WITH ALL UN MEMBER STATES WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/07/07      4 MONGOLIA TRANSPORTS COAL TO CHINA BY RAIL AND ROAD UNTIL CROSS-BORDER RAILWAY COMPLETION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/07      5 MININGWEEK & MINEPRO 2025: “MINING MOMENTUM IN MONGOLIA: DRIVING PROGRESS AND RESPONSIBILITY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/07      6 DALAI LAMA CELEBRATES 90TH BIRTHDAY WITH FOLLOWERS IN NORTH INDIAN TOWN WWW.ALJAZEERA.COM PUBLISHED:2025/07/07      7 HOW TRUMP'S TARIFF CHAOS COULD RESHAPE ASIA'S BUSINESSES WWW.BBC.COM PUBLISHED:2025/07/07      8 MONGOLIA’S “TOP-100” BUSINESSES OF 2024 RECOGNIZED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/04      9 MONGOLIA’S WWII LEGACY: ASSET OR LIABILITY IN 2025? WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/07/04      10 UNDP LAUNCHES GRANTS TO STRENGTHEN CIVIC PARTICIPATION AND PUBLIC SERVICE INTEGRITY IN MONGOLIA WWW.UNDP.ORG PUBLISHED:2025/07/04      ЯПОН УЛСЫН ЦОГ ЖАВХЛАНТ ЭЗЭН ХААН НАРҮХИТО, ЭРХЭМ ДЭЭД ХАТАН МАСАКО НАР МОНГОЛ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/07     МОНГОЛ УЛС НҮБ-ЫН БҮХ ГИШҮҮН УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООХ ЗОРИЛТОО БҮРЭН ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/07/07     ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ ЦУЦЛАВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/07/07     ДАЛАЙ ЛАМЫН ХОЙД ДҮРИЙН АСУУДЛЫГ ГАДНЫН ТОМ ХЭВЛЭЛҮҮД ХЭРХЭН ХАРЖ БАЙНА ВЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/07     НААДМЫН НЭЭЛТИЙГ ОРОЙН 21:00 ЦАГТ ДАВТАН ТОГЛОНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/07/07     ОУВС: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ СЭРГЭЛТИЙН ДАРААХ ЭРСДЭЛҮҮД НЭМЭГДЭЖ, БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ШААРДЛАГАТАЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/07     КОКСЖИХ НҮҮРСНИЙ ЭКСПОРТ МУУ ХЭВЭЭР БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/07     ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХУРЛААР БУС, ХУУЛИАР УРЬДАГ ЮМ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/04     НҮҮРС ТЭЭВРИЙГ ХОЛИМОГ ТЭЭВРЭЭР ГҮЙЦЭТГЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/04     ВАЛЮТЫН НӨӨЦ 5.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/07/04    

Монгол Улс НҮБ-ын бүх гишүүн улстай ДИПЛОМАТ ХАРИЛЦАА тогтоох зорилтоо бүрэн хэрэгжүүллээ www.zindaa.mn

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалыг үндэслэн Нэгдсэн Үндэтсний Байгууллагын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос 2013 онд гаргасан шийдвэрийн мөрөөр ажилласны дүнд өнгөрсөн хугацаанд Эсватинийн Хаант Улс, Барбадос Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улс, мөн хамгийн сүүлд Бүгд Найрамдах Ботсвана Улстай тус тус дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурсан.
Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу “Эсватинигийн Хаант Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Барбадос Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, "Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэнийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 07 дугаар сарын 04-ний өдөр хэлэлцүүлж, батлуулснаар Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бүх 192 улстай дипломат харилцаа тогтоох зорилт бүрэн хэрэгжиж эхэллээ. 
Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоосон улс орон цөөн байдаг бөгөөд энэ нь манай улсын идэвхтэй дипломат үйл ажиллагаа, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын чухал илэрхийлэл юм.
Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад ажиглагч статустай Палестин, Гэгээн Ширээт Улс, Европын Холбоотой тус тус дипломат харилцаатай юм.



Нийтэлсэн огноо2025-07-07