Г.Занданшатар: Хөрөнгө оруулагчаа урьчихаад урдаггүй, залчихаад заамддаггүй улс байх ёстой www.zindaa.mn
Монголын Эдийн Засгийн форум-2025 "Итгэлцлийг дахин сэргээх нь" уриан дор эхэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал гадаад, дотоодын 3000 гаруй хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, бодлого боловсруулагч, олон улсын байгууллагын төлөөлөл форумд оролцож байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар форумыг нээж хэлсэн үгэндээ эдийн засаг, хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг хэрхэн сайжруулах талаар онцоллоо. “Бид хөрөнгө оруулагчаа урьчихаад урдаггүй, залчихаад заамддаггүй улс орон байх ёстой. Хөрөнгө оруулагчдад ээлтэй улс гэж бид өөрсдийгөө биш, хөрөнгө оруулагчид хэлдэг болсон тэр цагт бизнесийн эрүүл орчин биежин бүрдэнэ” гэлээ.
Уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцлон анхаарч, цахим үндэстэн болохыг зорино. Байгалийн баялгаараа дэлхийд эхний 10-т багтдаг улсын хувьд харилцан үр ашигтай хөрөнгө оруулалтыг дэмжихээ Засгийн газрын тэргүүн илэрхийлэв.
ЭЗХЯ хөгжлийн бодлого боловсруулж, хөрөнгө оруулалт, бизнесийн эрүүл орчин бүрдүүлэхэд манлайлж ажиллана гэв.
Нийтэлсэн огноо2025-07-08