1 JAPANESE IMPERIAL COUPLE ATTEND WELCOME CEREMONY IN MONGOLIA WWW.ENGLISH.KYODONEWS.NET  PUBLISHED:2025/07/08      2 CU MONGOLIA EXPANDS LOGISTICS HUB TOWARD 1,000-STORE GOAL WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2025/07/08      3 KHAAN QUEST DEMONSTRATES ‘STRENGTH AND RESOLVE’ OF PARTNERS TO SEEK PEACE WWW.IPDEFENSEFORUM.COM PUBLISHED:2025/07/08      4 EUROPEAN BANK FOR RECONSTRUCTION AND DEVELOPMENT TO INCREASE INVESTMENTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/08      5 UCHRAL NYAM-OSOR: ECONOMIC IMMUNITY MUST BE OUTCOME OF LONG-TERM INTELLIGENT POLICY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/08      6 MONGOLIA HOSTS ASIA-PACIFIC AIR TRANSPORT FACILITATION FORUM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/08      7 TMK ENERGY SIGNS DRILLING CONTRACT FOR LF-07 PRODUCTION WELL IN MONGOLIA WWW.TIPRANKS.COM PUBLISHED:2025/07/08      8 JAPAN EMPEROR, EMPRESS ARRIVE IN MONGOLIA WWW.NIPPON.COM PUBLISHED:2025/07/07      9 KFAED SUPPORTS MONGOLIA AIRPORT EXPANSION WWW.KUWAITTIMES.COM PUBLISHED:2025/07/07      10 DIPLOMATIC TIES ESTABLISHED WITH ALL UN MEMBER STATES WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/07/07      МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ, ГЭРГИЙ Л.БОЛОРЦЭЦЭГ БОЛОН ЯПОН УЛСЫН ЦОГ ЖАВХЛАНТ ЭЗЭН ХААН НАРҮХИТО, ЭРХЭМ ДЭЭД ХАТАН МАСАКО НАР АЛБАН ЁСНЫ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/08     Г.ЗАНДАНШАТАР: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧАА УРЬЧИХААД УРДАГГҮЙ, ЗАЛЧИХААД ЗААМДДАГГҮЙ УЛС БАЙХ ЁСТОЙ WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/07/08     Н.УЧРАЛ: ҮҮСМЭЛ ОРДУУДЫН 50+1 ХУВИЙГ ТӨР, АРД ТҮМНИЙ ЭЗЭМШИЛД АВАХ ЗАРЧМЫГ БАРИМТАЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/08     Г.ЗАНДАНШАТАРЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР БАРИМТАЛЖ АЖИЛЛАХ БОДЛОГОО ТАНИЛЦУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/08     “МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ-2025”: ТӨР БОДЛОГО, ЧИГЛЭЛЭЭ ТОДОРХОЙ БАЙЛГАХЫГ ХУВИЙН ХЭВШЛҮҮД ИЛЭРХИЙЛЭВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/08     МОНГОЛЫГ СААРАЛ ЖАГСААЛТАД ОРУУЛЖ МЭДЭХ 7.3 ИХ НАЯДЫН АСУУДЛААР Д.ЗАГДЖАВ БИШ ЯАГААД С.МАГНАЙСҮРЭН АМ НЭЭВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/08     ЗАСГИЙН ГАЗАР НЭН ТЭРГҮҮНД ЯМАР АЖИЛ ХИЙХ ЁСТОЙ ТАЛААР ИРГЭДЭЭС САНАЛ АВЧ ЭХЭЛЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/07/08     ЯПОН УЛСЫН ЦОГ ЖАВХЛАНТ ЭЗЭН ХААН НАРҮХИТО, ЭРХЭМ ДЭЭД ХАТАН МАСАКО НАР МОНГОЛ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/07     МОНГОЛ УЛС НҮБ-ЫН БҮХ ГИШҮҮН УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООХ ЗОРИЛТОО БҮРЭН ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/07/07     ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ ЦУЦЛАВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/07/07    

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар албан ёсны уулзалт хийлээ www.montsame.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон Япон улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако  нар албан ёсны уулзалт хийлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон улсаас Монгол Улсад Эзэн Хааны түвшинд анх удаа хийж буй Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал нийтлэг үнэт зүйлс, харилцан итгэлцэлд суурилсан хоёр улсын харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэж байгааг онцлон тэмдэглэлээ. Монгол, Японы “хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлж, ард иргэд хоорондын ган бат найрамдал, нөхөрлөлийг батжуулан бэхжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улс дахь ардчиллыг баталгаажуулж, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих, хүний нөөцийг бэхжүүлэхэд Япон улс болон Японы ард иргэд халуун дотно, сэтгэл шингэсэн тууштай дэмжлэг үзүүлж ирсэнийг Монголын төр, Засгийн газар, ард түмэн өндрөөр үнэлж, талархаж байдгийг онцолсон юм. Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар төрийн айлчлалынхаа хүрээнд хүн төрөлхтний соёлын өв, монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл болсон Үндэсний их баяр наадамд хүндэт зочдын хувиар оролцож буйг ард иргэд талархалтай хүлээн авч буйг тэмдэглэв.
Харин Япон улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар элгэмсгээр хүлээн авч буй Монгол Улсын төр, засаг, ард иргэдэд чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Тэрбээр Угсаа залгамжлагч Хунтайж байхдаа буюу 2007 онд Монгол Улсад айлчлах үеэр мөн халуун дотно хүлээн авч байсныг талархан дурсав.  Энэ удаа Эрхэм дээд Хатан Масакогийн хамт төрийн айлчлал хийж, Монголын үзэсгэлэнт байгаль, түүх, соёл, зан заншилтай илүү ойр танилцаж байгаадаа баяртай буйгаа илэрхийлсэн юм.
Талууд хоёр орны Тусгай стратегийн түншлэлийн 10 жилийн замын зураглал болсон “Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хоёр улсын “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бүхий л чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор хүүхэд, залуучуудын андлал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэх нь чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дотно түнш Японтой хамт дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, хүн төрөлхтний амар амгалан, бүс нутаг, даян дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулахын төлөө буйгаа нотоллоо. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлээр Монгол Улсад хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Япон улс, Японы ард иргэд тууштай дэмжин, хүүхэд, залуучуудыг Японд сургах зэргээр хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар дэлхий ертөнц, байгаль орчин, ялангуяа чандмань эрдэнэ болох усыг хайрлан хамгаалж, үр шимийг нь зүй зохистой хүртэх нь чухал гэдэгт санал нийллээ. Энэ чиглэлээрх аливаа үйл ажиллагаа, түүний дотор Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй цэнгэг усаа хамгаалах “Цэнхэр алт” үндэсний хөдөлгөөний ач холбогдол, гарах үр дүнг онцолсон юм. Мөн энэ үеэр 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д Япон Улсаас дээд, өндөр түвшний төлөөлөл оролцоно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.
“Осака-Кансай Экспо-2025” үзэсгэлэнд Монголын төр, засаг өндөр ач холбогдол өгч буйг тэмдэглэж, уг үзэсгэлэн болон 2025 оны долоодугаар сарын 27-нд Осака хотноо болох Монгол Улсын “Үндэсний өдөрлөг”-өөр дамжуулан япон, монгол иргэд харилцан ойлголцлоо улам бүр гүнзгийрүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар 2019 онд “Япон Улсын Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслол”, 2022 онд тохиосон дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр уулзан, халуун дотно яриа өрнүүлж байсан дурсамжаа хуваалцлаа.



Нийтэлсэн огноо2025-07-08