1 CHINESE PRESIDENT XI JINPING EXPECTED TO VISIT MONGOLIA IN 2026 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/18      2 JOINT STATEMENT ON THE U.S.-MONGOLIA ANNUAL BILATERAL CONSULTATION WWW.STATE.GOV PUBLISHED:2026/03/18      3 PRESIDENT KHURELSUKH CALLS FOR GREATER RESPONSIBILITY, LEADERSHIP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/18      4 MONGOLIA, US TO EXPAND ALL-ROUND COOPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/18      5 CHINGIS AIRLINES UNITY LLC RECEIVES FIRST AIRCRAFT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/18      6 MONGOLIA’S FIRST LARGE-SCALE WASTEWATER RECYCLING PLANT OPENS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/17      7 ULAANBAATAR READY TO ACCEPT PRIVATE INITIATIVES TO REDUCE AIR POLLUTION AND TRAFFIC CONGESTION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/17      8 ‘WE ARE BEING SILENCED’: MONGOLIAN POLITICIANS FACE JAIL AFTER VOTE CALLING FOR PM TO RESIGN WWW.THEGUARDIAN.COM PUBLISHED:2026/03/17      9 KOREA COMPLETES PRE-FEASIBILITY STUDY FOR MONGOLIA RAIL PROJECT WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/03/17      10 ULAANBAATAR TO EXPAND COOPERATION WITH FRANCE IN URBAN DEVELOPMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/17      УБТЗ-ЫН ТЭЭВЭРЛЭХ ГАДААД ХУДАЛДААНЫ АЧААГ ӨСГӨХӨӨР ТОХИРОВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/18     "ЭРЧИСТ МОНГОЛ" КОМПАНИЙГ ТАТАН БУУЛГАЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/18     COP-17 БАГА ХУРЛЫН ХӨТӨЛБӨРИЙГ АЛБАН ЁСООР ТАНИЛЦУУЛЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/18     Л.ЭНХ-АМГАЛАН, Б.НАЙДАЛАА НАРЫГ САЙДААР ТОМИЛНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/18     "ЧИНГИС АЭРЛАЙНС ЮНИТИ" ХХК ATR 72-600 ЗАГВАРЫН АНХНЫ АГААРЫН ХӨЛГӨӨ МОРОККОГООС ХҮЛЭЭН АВЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/18     С.ШААРИЙБУУГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСГИЙГ БАТАЛЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/18     АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ 54 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/18     “ОЮУТОЛГОЙН ШИНЭ ХЭЛЭЛЦЭЭ: МОНГОЛЫН ТАЛ ЭНЭ УДАА БУЦАХГҮЙ” WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/17     Х.ГАНХУЯГ: "ШИНЭ ХОРШОО"-ГООР 894 ТЭРБУМЫН ЗЭЭЛ ОЛГОСОН. ЦААШИД ЗЭЭЛИЙГ ТҮР ЗОГСООНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/17     САРЫН ДУНДАЖ ЦАЛИН ₮2.8 САЯ, ГОЛЧ ЦАЛИН 2.4 САЯ ТӨГРӨГ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/17    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Г.Занданшатар: Эрчим хүчний зардлаа бууруулж, ашгаа нэмэгдүүлсний дараа үнэ тариф ярих ёстой www.zindaa.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж, өгсөн үүрэг даалгаврынхаа хэрэгжилтийг шалгалаа.
Өнгөрсөн зургаадугаар сарын 02-нд  50 МВт-ын өндөр даралтын станцад осол гарч, үйлдвэрлэлийн барилга галд өртөж, есдүгээр турбогенератор ажиллагаагүй болсон. Ослын улмаас үүссэн уршиг, үр дагаврыг арилгах, хэвийн горимд шилжүүлэх хүрээнд гурван багц арга хэмжээ авч байгааг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавихбэх нар танилцууллаа. 
Галд өртсөн барилгыг буулгаж, шинээр барих ажлыг энэ сарын 25-нд эхлүүлж, ирэх арваннэгдүгээр сарын нэгэнд дуусгахаар төлөвлөжээ.
Мөн дулаан үйлдвэрлэлийг тасалдуулахгүйн тулд дулаан үйлдвэрлэх системийн горимыг энэ оны аравдугаар багтаан өөрчилнө. Ерөнхий суурь ажлууд хийгдэж дууссан. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хэлцэл хийж байна. 
Гуравдугаарт, ес болон долоодугаар турбогенераторыг бүрэн шинэчилж, 2025-2026 оны өвөл бүрэн ашиглалтад оруулахаар зэхэж байна. Есдүгээр турбогенератор нь осол гарсан хэсгийн цахилгаан дамжуулах өндөр даралтын станц юм. 2014 онд 50 МВт-аар тус станцыг өргөтгөж ашиглалтад оруулсан. 25 МВт-ын долоодугаар турбогенератор ослын улмаас зогсоод байгаа 50 МВт-ыг нөхөх зориулалттай. Засварын ажлыг халаалтын улирлаас өмнө дуусгахаар төлөвлөжээ. Эхний ээлжинд хуучин долоодугаар  турбогенераторыг засварлаж, цахилгааны доголдол үүсэхээс сэргийлж ажиллуулах ажээ. 
Ирэх жилийн арванэгдүгээр сараас өмнө долоо ба есдүгээр турбогенераторыг шинэчилнэ. Шинэчлэлд зарцуулах эхний төсвийг төсвийн тодотголд суулгасан. Үлдсэн төсвийг ирэх оны төсөвт суулгана. Есдүгээр турбогенераторыг БНХАУ-д захиалж хийлгэхээр судалж байгаа гэж Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавихбэх ярилаа.
Мөн дунд даралтын станц болох 48МВт-ын станцыг ОХУ-тай хамтран шинэчлэх төслийг эхлүүлжээ. 1968 онд ашиглалтад орсон тус станцын ашиглалтын хугацаа дуусаад 33 жил болж байгаа ч ажиллуулж байна. Тиймээс бүрэн шинэчилж  хүчин чадлыг нь 250МВт-аар нэмэгдүүлж, 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 
Ерөнхий сайд Г.Занданшатар засвар, шинэчлэлийн ажлаа эрчимжүүлж, өвөл гал алдахгүй байхад анхаарч, эв нэгдэлтэй ажиллахыг эрчим хүчний салбарынханд сануулаад дараах үүрэг даалгаврыг өглөө. Салбарын хэмжээнд данхар бүтэц, шаардлагагүй орон тоогоо багасгаж, үргүй зардлаа хасаж, саналаа боловсруулаад энэ сард багтаан танилцуулах, салбартай холбоотой тендерийн цавчаа, шахаа, хулгай гэх мэт маш ихээр яригддаг асуудлыг цэгцлэх,  данхар бүтцийг багасгаж, шаардлагагүй зардлыг хэмнэх зэрэг арга хэмжээг нүүрсний уурхайнуудад ч авч хэрэгжүүлнэ. Засгийн газар бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны болон санхүүгийн шалгалт хийж асуудлыг цогцоор нь шийдвэрлэнэ. Шаардлагагүй нэгжүүдийг татан буулгах, нэгтгэх, хувьчлах санал боловсруулж ирэх сарын 15-ны дотор Засгийн газарт танилцуулах үүрэг өглөө.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хоёрдугаар блок нь 150 МВт-ын хүчин чадалтай. Энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад орно. Мөн Сэлэнгэ аймагт цахилгаан станц барьж эхэлсэн, Завханы Тосонгийн дулааны цахилгаан станц, баттерей хуримтлуурууд, нарны станцууд нэмэгдсэнээр энэ өвлийг эрсдэлгүй давна гэж Ерөнхий сайд мэдэгдлээ.



Нийтэлсэн огноо2025-07-17