1 MONGOLIA’S FIRST LARGE-SCALE WASTEWATER RECYCLING PLANT OPENS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/17      2 ULAANBAATAR READY TO ACCEPT PRIVATE INITIATIVES TO REDUCE AIR POLLUTION AND TRAFFIC CONGESTION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/17      3 ‘WE ARE BEING SILENCED’: MONGOLIAN POLITICIANS FACE JAIL AFTER VOTE CALLING FOR PM TO RESIGN WWW.THEGUARDIAN.COM PUBLISHED:2026/03/17      4 KOREA COMPLETES PRE-FEASIBILITY STUDY FOR MONGOLIA RAIL PROJECT WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/03/17      5 ULAANBAATAR TO EXPAND COOPERATION WITH FRANCE IN URBAN DEVELOPMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/17      6 SPRING SESSION TO TACKLE ECONOMIC CHALLENGES, TAX REFORM, GOVERNANCE ISSUES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/17      7 MONGOLIAN MINING CORPORATION ANNOUNCES 2025 ANNUAL RESULTS WWW.STOCKTITAN.NET PUBLISHED:2026/03/17      8 SOLAR POWER PLANT TO BE BUILT IN THE WESTERN REGION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/17      9 ECONOMIC GROWTH REMAINS STRONG AS FOREIGN INVESTMENT DECLINES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/17      10 HILTON ENTERS MONGOLIA WITH THE SIGNING OF CONRAD ULAANBAATAR, MARKING A NEW CHAPTER FOR LUXURY HOSPITALITY IN THE CAPITAL WWW.MARKETSCREENER.COM PUBLISHED:2026/03/17      “ОЮУТОЛГОЙН ШИНЭ ХЭЛЭЛЦЭЭ: МОНГОЛЫН ТАЛ ЭНЭ УДАА БУЦАХГҮЙ” WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/17     Х.ГАНХУЯГ: "ШИНЭ ХОРШОО"-ГООР 894 ТЭРБУМЫН ЗЭЭЛ ОЛГОСОН. ЦААШИД ЗЭЭЛИЙГ ТҮР ЗОГСООНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/17     САРЫН ДУНДАЖ ЦАЛИН ₮2.8 САЯ, ГОЛЧ ЦАЛИН 2.4 САЯ ТӨГРӨГ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/17     МОНГОЛ, АНУ-ЫН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ БҮХИЙ Л САЛБАРТ ӨРГӨЖҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/17     АНУ-ЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН КОРПОРАЦ МОНГОЛД ДАХИН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ҮҮ? WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/17     БАРУУН БҮСЭД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/17     ТРАССТ ӨРТӨЖ БУЙ ГАЗАР АШИГЛАГЧДЫН ГАЗАР АШИГЛАХ ЭРХИЙГ ХЭСЭГЧЛЭН ЦУЦАЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16     "УЛААНБААТАР МЕТРО"-НЫ БАРИЛГА УГСРАЛТЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ ТЕНДЕРИЙГ 07.03-НД НЭЭНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16     ЖУУЛЧДЫН ТОО ӨНГӨРСӨН ЖИЛЭЭС 38,6 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16     ХАЯГДАЛ УС ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Х.Ганхуяг: "Шинэ хоршоо"-гоор 894 тэрбумын зээл олгосон. Цаашид зээлийг түр зогсооно www.eguur.mn

Шадар сайд Х.Ганхуяг Шинэ хоршоо хөдөлгөөн болон “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, Одоогоор Шинэ хоршоо хөдөлгөөний хувьд хүндэрсэн зээл байхгүй бөгөөд арилжааны банкуудаар зээлүүд хэвийн олгогдож байна. Ингэхдээ үржлийн мал худалдаж авах, тэжээлийн ургамал худалдаж авах, түүхий эдийн агуулах зоорь барих зэрэг үндсэн шаардлагуудад нийцүүлж нийтдээ 894 тэрбумын зээл олгогдсоноос 10578 малчин, ААН хамрагдсанаас 119 тэрбум нь эргэн төлөгдсөн байна. Хоршооноос зээл авсан иргэдээс зээлийн эргэн төлөлтийн байдлаар санал асуулга явуулсан. Уг зээлийг түр хугацаанд зогсоож, дахин шинээр зээл олгохгүй.

Нэг аймагт 3-4 лаборатори ижил төрлийн шинжилгээ хийдэг бөгөөд аль нь ямар шинжилгээ хийх вэ гэдэг ялгамж байхгүй. Байр байшингийн зардлаас авхуулаад урсгал зардал зэрэг үргүй зардлууд маш их гарч байна. Иймээс эдгээрийг цэгцлэх шаардлагатай. Хүнсний аюулгүй байдалтай холбоотойгоор гаалийн болон үндэсний төв лаборатори бий. Гаалийн лаборатори жишээ нь орцыг нь шинжилдэг.

Гэтэл олон улсын лабораторид 370 гаруй төрлийн шинжилгээ авч байхад манайд 50 гаруйг нь шинжилдэг байх жишээтэй. Лабораторитой холбоотойгоор түүхий эд болон үнэт металлын лабораторийн дүгнэлт үнэд нөлөөлдөг болох нь тогтоогдсон. Нүүрсний чанарт хийгдсэн шинжилгээний хариунаас хамаарч нүүрсний үнэ тогтоогддог байх жишээтэй. Тухайлбал, нэг гулдмай алт дээр гэхэд шинжилгээний сорьцын зөрүү гарч байна. Өөр улс орнуудад өгсөн сорьцын шинжилгээ болон дотоодын сорьцын шинжилгээгээр нэг гулдмай алтнаас 190 гр-ын зөрүү гарсан нь тогтоогдсон. Ингэхээр бид чинь өөрсдөө гадагшаа алтаа экспортоор гаргадаг, эргээд валютын нөөцөд орлого нь төвлөрдөг. Тиймээс ингэж зөрүү гарч байгаа асуудалд лабораториудыг цэгцлэх, нэг стандарттай болгох шаардлага бий.

Ингэхээр Засгийн газрын тогтоолын төслийг оруулна. Хүнс, орчны аюулгүй байдлын лабораторийг бий болгож, шатлах.
Лабораторийн бодлогын зөвлөл гэж байгуулаад ямар лаборатори нь юугаа хийх вэ гэдгийг шийдвэрлэдэг байх.
Төрийн өмчийн нэгдсэн мэдээллийн санг мөн байгуулж, эргээд асуудлыг хөөж илрүүлэх боломжтой болно. Нэгдсэн стандарттай болгосноор төсвийн хувьд болоод иргэдийн аюулгүй байдлыг хангахад ч чухал нөлөөтэй” гэв.

Т.БАТСҮРЭН



Нийтэлсэн огноо2026-03-17