1 PARLIAMENT APPROVES MONETARY POLICY GUIDELINES FOR 2027 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/24      2 MONGOLIA’S FOREIGN POLICY DOCTRINE AND THE ‘THIRD NEIGHBOR’ WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/11/24      3 JOINT STUDY CLEARS PATH FOR LONG-AWAITED EGIIN GOL HYDROPOWER PLANT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/24      4 FOREIGN MINISTERS OF MONGOLIA AND THE REPUBLIC OF KOREA HOLD OFFICIAL TALKS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/24      5 DRAFT 2027 BUDGET FOR ULAANBAATAR SUBMITTED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/22      6 MONGOLIA EXPRESSES GOAL TO LAUNCH DIRECT FLIGHTS WITH THE UNITED STATES IN 2028 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/22      7 MONGOLIAN PRESIDENT'S RESIGNATION SETS STAGE FOR EARLY ELECTION WWW.REUTERS.COM PUBLISHED:2026/11/21      8 CHINA-MONGOLIA-RUSSIA PASSENGER TRAIN SERVICE TO BE LAUNCHED SOON WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/11/21      9 55 MONGOLIAN STUDENTS RECEIVE OUTSTANDING CAMBRIDGE LEARNER AWARDS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/21      10 MONGOLIA RANKS 42ND GLOBALLY IN E-GOVERNMENT DEVELOPMENT INDEX WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/21      ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ ХОЁРДУГААР САРЫН СҮҮЛ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ 7 ХОНОГИЙН АЛЬ НЭГЭНД ЯВУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/24     БЭЭЖИН-УЛААНБААТАР-ЭРХҮҮ ЧИГЛЭЛИЙН ГАЛТ ТЭРЭГ ЭНЭ САРЫН 25-НААС АЯЛЖ ЭХЭЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/24     ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-ААР БАТАЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/24     ЗАСГИЙН ГАЗРЫН ТОМИЛГОО-3 WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/24     ИРЭХ ОНД НИЙСЛЭЛ 4.6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ЗАРЦУУЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/11/22     ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.ПУТИН: МОНГОЛЧУУД ТУЛАЛДАЖ, ТУЛАЛДАЖ МОНГОЛ-ХЯТАДЫН ЭЗЭНТ ГҮРНИЙГ БАЙГУУЛСАН Ч ЭЦЭСТ НЬ УУССАН WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/22     МОНГОЛ, АНУ-ЫН ХООРОНД 2028 ОНД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЗОРИЛГОТОЙГОО ИЛЭРХИЙЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/22     ИРЭХ ОНД 142 СУРГУУЛЬ, 72 ЦЭЦЭРЛЭГ, 39 ДОТУУР БАЙР БАРИНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     МОНГОЛД “РИО ТИНТО” ГРУППИЙН БАГ ИРНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     ПРОКУРОР АСАН Э.АМАРБАТ НАРЫН ХЭРГИЙГ УДШ-ЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

"Рио Тинто"-ийн Гүйцэтгэх захирлаар Саймон Троттыг томиллоо www.itoim.mn

Рио Тинто групп Төмрийн хүдрийн захирал Саймон Троттыг шинэ гүйцэтгэх захирлаараа томилж, 20 жилийн турш компанидаа ажилласан туршлагатай мэргэжилтнийг олборлолтын үнийн өсөлт, удаан хугацааны өсөлтийн сорилтуудыг даван туулж, томоохон уурхайн группыг удирдах үүрэг даалгаварт гаргажээ.
Өдгөө 50 настай Тротын хувьд Якоб Штаушолмийг орлох бөгөөд Штаушолм нь өнгөрсөн тавдугаар сард гэнэтийн шийдвэр гаргаж, дэлхийд хоёрдугаарт ордог уул уурхайн компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа буухаа мэдэгдсэн юм.
Австралийн иргэн Тротт нь компанийн хамгийн ашигтай бизнес болох төмрийн хүдрийн салбарыг 2021 оноос удирдаж ажилласан бөгөөд тэрээр ирэх наймдугаар сарын 25-нд Лондон руу шилжин ажиллах аж.
"Саймон бол уурхайн салбарыг гүнзгий ойлгодог, үйл ажиллагааны төгөлдөр байдал, бизнесийн үнэ цэнийг бий болгосон шалгарсан удирдагч юм" гэж удирдах зөвлөлийн дарга Доминик Бартони онцолжээ.
Тротт нь Рио Тинто компанийн дэлхийн хэмжээний үйл ажиллагаанууд дээр ажиллаж байсан туршлагатай. Тэрээр Сингапурт компанийн худалдааны газрын захирлаар ажиллаж байсан бөгөөд Австрали, Намиби, АНУ, Канад, Серби зэрэг улсуудад давс, уран, бор, алмаазын салбаруудад ахлах албан тушаалд ажиллаж байв.
"Саймонтай бид сүүлийн 7 жилийн турш нягт хамтран ажилласан. Тэрээр манай хамгийн том бизнесийг бэхжүүлж, Австрали улсад бидний оролцогч талуудтай харилцаа холбоог сайжруулахад томоохон үүрэг гүйцэтгэсэн" гэж Штаушолм LinkedIn-д бичжээ.
Рио Тинто компани гаднын нэр дэвшигчдийг шалгаруулсан ч, гол өрсөлдөгчид нь дотоод ажилтнууд байсан билээ. Тэдгээрийн дотор Рио Тинто компанийн хөнгөн цагааны гүйцэтгэх захирал Жероме Пекрес, мөн Худалдааны газрын дарга Баатарын Болд нар байсан юм.
BY
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2025-07-18