1 AVERAGE NEW HOUSE PRICES IN MONGOLIA'S CAPITAL UP 13.4 PCT IN JULY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/08/14      2 MONGOLIA’S TRADE SURPLUS NARROWS IN JULY WWW.TRADINGVIEW.COM PUBLISHED:2025/08/14      3 MONGOLIAN CASHMERE EXPORT DATA 2025: MONGOLIA EXPORTS OF CASHMERE WOOL WWW.TRADEIMEX.IN  PUBLISHED:2025/08/14      4 MONGOLIA'S JULY COAL EXPORTS REBOUND 7% MOM WWW.MYSTEEL.COM PUBLISHED:2025/08/14      5 BORDER GUARDS ACTIVELY PARTICIPATING IN CONSERVATION WWW.MONGOLIA.PANDA.ORG PUBLISHED:2025/08/14      6 “CHINGGIS KHAN MISSION”: THAI CORPORATIONS FORGE NEW PARTNERSHIPS IN MONGOLIA WWW.NATIONTHAILAND.COM  PUBLISHED:2025/08/14      7 EARLY CHILDHOOD DEVELOPMENT CENTER TO BE OPENED IN MONGOLIA WITH SUPPORT OF UNICEF AND UK EMBASSY WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/08/14      8 CABINET CONSIDERS LOAN AGREEMENT DRAFT FOR NATIONAL CARDIOVASCULAR CENTER PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/14      9 MONGOLIA CHANGES DIRECTION TO BAN ALL FORMS OF GAMBLING WWW.SBCNEWS.CO.UK  PUBLISHED:2025/08/14      10 STATE GREAT KHURAL ENDORSES CREDIT RATINGS TO IMPROVE CITIZENS’ FINANCIAL PLANNING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/13      МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ БА ОЙРЫН ИРЭЭДҮЙН ТӨЛӨВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/14     БАЙГАЛИЙН ХИЙ ДАМЖУУЛАХ ХООЛОЙН ТӨСЛИЙН АСУУДЛААР ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХААР САНАЛ СОЛИЛЦЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/14     ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦУУДЫН 24 ЗУУХАНД ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/14     УУЛ УУРХАЙН ТӨСЛҮҮДЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЯВУУЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/14     ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 13.4 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/14     ЭМДС-Д 240 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨР ҮҮССЭНИЙГ ХЯНАН ШАЛГАЖ, ЗАРЦУУЛАЛТЫГ ИЛ ТОД БОЛГОНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/14     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК САРЫН ХУГАЦААНД 1.4 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/14     Б.ЖАВХЛАН: ДАЛАНЗАДГАД ХОТОД 50 МВТ ДЦС БАРИГДСАНААР ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БИЙ БОЛНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/14     ОЮУТОЛГОЙН БҮЛЭГ ОРДЫН АШИГЛАЛТЫН ТАЛААР ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ ДАРГААР О.БАТНАЙРАМДАЛЫГ СОНГОЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/14     ТАТВАРЫН ШИНЭЧЛЭЛД ӨГСӨН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН САНАЛЫГ ДАХИН НЯГТЛАХЫГ ДААЛГАВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/13    

Байгалийн хий дамжуулах хоолойн төслийн асуудлаар гурван талт уулзалтыг зохион байгуулахаар санал солилцлоо www.itoim.mn

Өнөөдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзан, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны тухай санал солилцлоо.
Уулзалтаар ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий дамжуулах хоолойн төслийн асуудлаар гурван талт уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулах тухай ярилцсан юм. Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан Байгалийн хий дамжуулах хоолойн төсөл хариуцсан гурван улсын төлөөлөл биечлэн уулзаж, ярилцах нь зөв гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийллээ.
ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий дамжуулах хоолой нь Манай Улсын 6 аймаг, 22 сумын газар нутгаар дамжин хойд хилээс урд хил хүртэл 950 гаруй км үргэлжлэх, томоохон бүтээн байгуулалт бөгөөд чухал ач холбогдолтой төсөл юм. Монгол Улс, БНХАУ хоорондын худалдааны эргэлтийг ойрын хугацаанд 20 тэрбум ам.долларт хүргэхээр тохиролцсон бөгөөд үүнийг бодит ажил хэрэг болгохын тулд бараа бүтээгдэхүүний нэр төрөл, хөдөө аж ахуй, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаар талууд санал солилцлоо.
Энэ удаагийн уулзалтаар хоёр улсын худалдааны эргэлтийг эрчимжүүлэх, “Монгол-Хятадын экспо” V дахь удаагийн арга хэмжээг зохион байгуулах, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжсэн бодлого баримтлах, харилцан тохиролцсон гэрээ хэлэлцээрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд хоёр улсын Засгийн газрын зүгээс анхаарч, хамтран ажиллах, Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хил орчмын аялал жуулчлал, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг өргөн хүрээнд санал солилцсон юм.

 



Нийтэлсэн огноо2025-08-14