1 CHABOT MOBILITY JOINS MONGOLIA VOYAGER PROJECT TO EXPORT K-MOBILITY INFRASTRUCTURE WWW.BIZ.CHOSUN.COM  PUBLISHED:2025/09/10      2 "OYUT" COPPER DEPOSIT WITH 1.1 MILLION TONS OF PURE COPPER DISCOVERED WWW.GOGO.MN PUBLISHED:2025/09/10      3 CHINA-RUSSIA-MONGOLIA BORDER DEFENSE COOPERATION 2025 JOINT EXERCISE KICKS OFF WWW.ENG.CHINAMIL.COM.CN  PUBLISHED:2025/09/10      4 MONGOLIA ACHIEVES REMARKABLE TOURISM MILESTONE WITH OVER SIX HUNDRED THOUSAND INTERNATIONAL VISITORS IN 2025, LED BY HIGH DEMAND FROM CHINA, RUSSIA, AND SOUTH KOREA WWW.TRAVELANDTOURWORLD.COM PUBLISHED:2025/09/10      5 MONGOLIA INFLATION RATE AT 5-MONTH HIGH WWW.TRADINGVIEW.COM PUBLISHED:2025/09/10      6 TRADITION AND TECHNOLOGY: LESSONS FROM MONGOLIA FOR DRIVING INCLUSIVE GROWTH WWW.FORBES.COM PUBLISHED:2025/09/10      7 EDELMAN LAUNCHES GLOBAL BRAND FILM TO ELEVATE MONGOLIA ON THE WORLD STAGE WWW.CAMPAIGNBRIEFASIA.COM PUBLISHED:2025/09/10      8 CHINA, RUSSIA, MONGOLIA STEP UP SECURITY TIES WITH BORDER EXERCISE WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/09/09      9 MONGOLIA AND UZBEKISTAN CONSIDER COOPERATION IN URANIUM MINING WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/09/09      10 KHUVSGUL PROVINCE REPORTS ONE DEATH FROM BUBONIC PLAGUE AND 88 QUARANTINED WWW.GOGO.MN PUBLISHED:2025/09/09      “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРЭЭС ГАРЧ БУЙ ХАЯГДАЛ НҮҮРСИЙГ ДАХИН БОЛОВСРУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/10     ХАЛЗАН БҮРЭГТЭЙН ОРДЫН АСУУДЛААРХ СОНСГОЛД ХОВДООС 50 ХҮН ОРОЛЦУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/10     “УЛААНБАДРАХ 300 МВТ ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙГ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛӨӨР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/10     ТЭГШ, СОНДГОЙ ХЯЗГААРЛАЛТ ДУУССАНЫ ДАРАА ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ДАРААХ ГУРВАН ШИЙДЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/10     МАНСУУРУУЛАХ БОДИС УЛСЫН ХИЛЭЭР ОРУУЛЖ ИРДЭГ 8 БҮЛГИЙГ ИЛРҮҮЛЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/10     Х.НЯМБААТАР: УЛААНБААТАРЧУУД ЭНЭ ЖИЛ ЧАНАРТАЙ "ШИНЭ ТҮЛШ" ХЭРЭГЛЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/10     "СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ" ТӨСЛИЙН ЭХНИЙ БАРИЛГУУД 2027 ОНД АШИГЛАЛТАД ОРНО WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2025/09/10     ТӨСӨВ 2026: НИЙСЛЭЛИЙН БОНДУУДЫН ҮНДСЭН ТӨЛБӨРТ 159.7, ХҮҮГИЙН ТӨЛБӨРТ 246.8 ТЭРБУМЫГ ТӨЛНӨ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/09     А.АМАРТҮВШИН: ЭНЭ САРЫН 15-НААС САЙЖРУУЛСАН БОЛОН ХАГАС КОКСОН ТҮЛШ ХУДАЛДАЖ ЭХЭЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/09     УЛСЫН ХЭМЖЭЭНД АНХНЫ ЛАГ ХАТААЖ ШАТААХ ҮЙЛДВЭРИЙГ 2025-2027 ОНД БАРИНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/09    

"Сэлбэ 20 минутын хот" төслийн эхний барилгууд 2027 онд ашиглалтад орно www.news.mn

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 8565 өрхийн 158 га талбайг хамрах газрыг чөлөөлсөн. Улмаар тус газарт орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн хоёр багц тендерийн бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн тавдугаар сарын 29-нд эхлүүлсэн. Дээрх төслийн хүрээнд 113 блок орон сууцыг барих бөгөөд үүний зэрэгцээ дэд бүтцүүдийг шийдэж өгөхөөр төлөвлөсөн. Нэг үгээр хэлбэл, хүнд хэрэгцээтэй нийгэм, соёлын үйлчилгээг бүхэлд нь 20 минутын зайд төвлөрүүлсэн хотыг бий болгох юм. Тухайлбал, Сэлбэ хотод 8565 өрхийн бүрэн цутгамал, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй 113 орон сууц, 8 км авто зам, 39 км явган хүний зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн байна. Мөн авто зогсоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барихаас гадна нийт талбайн 40 хувьд ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Түүнчлэн Сэлбэ голын хөвөөнд байрлаж буй Туул голын урсцыг сайжруулах зорилгоор хөв цөөрөм байгуулах аж.
Өнөөдрийн байдлаар нийт дөрвөн байршилд газар шорооны ажил дуусах шатандаа орсон байна. Улмаар эхний блокуудын барилга угсралт, суурийн цутгалтын ажлыг эхлүүлжээ. Бүтээн байгуулалт өрнөх нийт талбай нь хөрсний ус ихтэй учир гулгалт үүсэх магадлал өндөр гэнэ. Тиймээс барилгын суурийн цутгалтын өмнөх хэв хашмалыг стандартын дагуу нил хавтан сууриар шийдэж өгсөн байна. Ингэснээр хөрсний болон голын ай савын усны нэвтрэлтээс хамгаалах ажээ.
Мөн гадна шугам сүлжээний дэд бүтцийн зураг төслийн ажил дууссан байна. Ус сувгийн тухайд Хайлааст дахь 1000 шоо метр усан санг 2000 шоо метр болгож өргөтгөх зураг төслийг боловсруулсан төдийгүй ойрын хугацаанд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Түүнчлэн уг төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хуваан зарласан бөгөөд таван компани шалгарчээ. Улмаар ойрын хугацаанд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр аж. Өөрөөр хэлбэл энэ ондоо багтаан төслийн хүрээнд баригдах нийт 113 блокийн барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Ингэснээр эхний ээлжийн орон сууцууд 2027 оны долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Төслийг хэрэгжүүлснээр хотын төв рүү чиглэх урсгалыг саармагжуулах төдийгүй нийт 15 мянга гаруй яндан, 12000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, агаарын бохирдлыг зургаан хувь бууруулж, хөрсний доройтлыг багасгах давуу талтай гэж тооцоолжээ.



Нийтэлсэн огноо2025-09-10