Х.Нямбаатар: Улаанбаатарчууд энэ жил чанартай "Шинэ Түлш" хэрэглэнэ www.itoim.mn
Энэ өвөл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, түлшний чанарыг сайжруулах зорилгоор хөх нүүрс буюу хагас коксжсон нүүрс түлэхээр шийдвэрлэсэн. Аравдугаар сарын 1-нээс Улаанбаатар хотын 400 цэгээр хөх нүүрс худалдаалах бөгөөд хагас кокжсон шинэ түлш хэрэглэснээр агаарын бохирдыг 30-40 хувиар бууруулах Эрдэмтдийн зөвлөлийн судалгаа гарчээ. Одоогоор Монголд хагас коксын үйлдвэр байхгүй учраас БНХАУ-аас импортоор авах юм. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар дараах тайлбарыг хийжээ.
Бид жилдээ 62 сая доллароор чихэр, сахар гаднаас авч хэрэглэдэг. Энэ жил Улаанбаатарчууд энэ хэмжээний мөнгөөр чанартай нүүрс, хөх нүүрс, "Шинэ Түлш" хэрэглэнэ.
Тэрээр "Монгол Улс импортлогч улс. Бид жилдээ 2 тэрбум доллароор бензин шатахуун импортолж оруулж ирдэг. 1 тэрбум доллароор архи, тамхи, виски, вино, коньяк, пиво гаднаас авч хэрэглэдэг.
Энэ жил Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны Дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу батлагдсан тогтоолын дагуу хагас кокс буюу хөх нүүрс импортолж оруулж ирэх шийдвэр гарсан. Ингээд худалдан авах тендер зарлаж 62 сая доллароор хөх нүүрс худалдаж авах болов.
Нүүрстэй улс байж нүүрс гаднаас авах гэлээ гэх шүүмжлэл. Энэ бол ухвар мөчид ойлголт. Монгол Улсад нүүрс боловсруулж хагас кокс гаргаж авах үйлдвэр байхгүй. Одоо ойлгох цаг болсон.
Нүүрсийг угааж мидлинг гаргаж авдаг. Мидлинг бол дундын завсрын бүтээгдэхүүн буюу нүүрсний хаягдал гэж ойлгож болно. 2018-2019 шилжих өвлөөс эхлэн өнөөдрийг хүртэл мидлинг хэрэглэж ирэв.
Хагас кокс бол маш өндөр температурт нүүрсийг битүү жигнэж бүх хортой бодисоос нь салгасан болсон нүүрс юм.
Нүүрс химийн цогцолбор барьж ашиглалтад оруулах хүртэл хөх нүүрс импортоор оруулж ирэхээс өөр гаргалгаа байхгүй. Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө, агаарын бохирдлыг бууруулахын тулд хийж байгаа ажил.
Бид жилдээ 62 сая доллароор чихэр, сахар гаднаас авч хэрэглэдэг. Энэ жил Улаанбаатарчууд энэ хэмжээний мөнгөөр чанартай нүүрс, хөх нүүрс, "Шинэ Түлш" хэрэглэнэ" гэжээ.
BY
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2025-09-10