1 CHABOT MOBILITY JOINS MONGOLIA VOYAGER PROJECT TO EXPORT K-MOBILITY INFRASTRUCTURE WWW.BIZ.CHOSUN.COM  PUBLISHED:2025/09/10      2 "OYUT" COPPER DEPOSIT WITH 1.1 MILLION TONS OF PURE COPPER DISCOVERED WWW.GOGO.MN PUBLISHED:2025/09/10      3 CHINA-RUSSIA-MONGOLIA BORDER DEFENSE COOPERATION 2025 JOINT EXERCISE KICKS OFF WWW.ENG.CHINAMIL.COM.CN  PUBLISHED:2025/09/10      4 MONGOLIA ACHIEVES REMARKABLE TOURISM MILESTONE WITH OVER SIX HUNDRED THOUSAND INTERNATIONAL VISITORS IN 2025, LED BY HIGH DEMAND FROM CHINA, RUSSIA, AND SOUTH KOREA WWW.TRAVELANDTOURWORLD.COM PUBLISHED:2025/09/10      5 MONGOLIA INFLATION RATE AT 5-MONTH HIGH WWW.TRADINGVIEW.COM PUBLISHED:2025/09/10      6 TRADITION AND TECHNOLOGY: LESSONS FROM MONGOLIA FOR DRIVING INCLUSIVE GROWTH WWW.FORBES.COM PUBLISHED:2025/09/10      7 EDELMAN LAUNCHES GLOBAL BRAND FILM TO ELEVATE MONGOLIA ON THE WORLD STAGE WWW.CAMPAIGNBRIEFASIA.COM PUBLISHED:2025/09/10      8 CHINA, RUSSIA, MONGOLIA STEP UP SECURITY TIES WITH BORDER EXERCISE WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/09/09      9 MONGOLIA AND UZBEKISTAN CONSIDER COOPERATION IN URANIUM MINING WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/09/09      10 KHUVSGUL PROVINCE REPORTS ONE DEATH FROM BUBONIC PLAGUE AND 88 QUARANTINED WWW.GOGO.MN PUBLISHED:2025/09/09      “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРЭЭС ГАРЧ БУЙ ХАЯГДАЛ НҮҮРСИЙГ ДАХИН БОЛОВСРУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/10     ХАЛЗАН БҮРЭГТЭЙН ОРДЫН АСУУДЛААРХ СОНСГОЛД ХОВДООС 50 ХҮН ОРОЛЦУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/10     “УЛААНБАДРАХ 300 МВТ ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙГ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛӨӨР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/10     ТЭГШ, СОНДГОЙ ХЯЗГААРЛАЛТ ДУУССАНЫ ДАРАА ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ДАРААХ ГУРВАН ШИЙДЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/10     МАНСУУРУУЛАХ БОДИС УЛСЫН ХИЛЭЭР ОРУУЛЖ ИРДЭГ 8 БҮЛГИЙГ ИЛРҮҮЛЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/10     Х.НЯМБААТАР: УЛААНБААТАРЧУУД ЭНЭ ЖИЛ ЧАНАРТАЙ "ШИНЭ ТҮЛШ" ХЭРЭГЛЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/10     "СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ" ТӨСЛИЙН ЭХНИЙ БАРИЛГУУД 2027 ОНД АШИГЛАЛТАД ОРНО WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2025/09/10     ТӨСӨВ 2026: НИЙСЛЭЛИЙН БОНДУУДЫН ҮНДСЭН ТӨЛБӨРТ 159.7, ХҮҮГИЙН ТӨЛБӨРТ 246.8 ТЭРБУМЫГ ТӨЛНӨ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/09     А.АМАРТҮВШИН: ЭНЭ САРЫН 15-НААС САЙЖРУУЛСАН БОЛОН ХАГАС КОКСОН ТҮЛШ ХУДАЛДАЖ ЭХЭЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/09     УЛСЫН ХЭМЖЭЭНД АНХНЫ ЛАГ ХАТААЖ ШАТААХ ҮЙЛДВЭРИЙГ 2025-2027 ОНД БАРИНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/09    

Тэгш, сондгой хязгаарлалт дууссаны дараа түгжрэлийг бууруулах дараах гурван шийдлийг хэрэгжүүлнэ www.itoim.mn

Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт түр хугацаанд хэрэгжиж байна. Энэхүү зохицуулалт ирэх долоо хоногийн пүрэв гарагаар дуусах бөгөөд цаашид ямар шийдэл авч хэрэгжүүлэх талаар Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшингээс тодрууллаа.
Тэрээр “Улаанбаатар хот анх байгуулагдахдаа ердөө 8 мянган автомашин, 800 мянган иргэнтэй байсан бол өнөөдөр бүртгэлтэй 804 мянган машинтай болжээ. Үүнээс өдөр бүр 620-680 мянган автомашин хөдөлгөөнд оролцдог юм. Хичээлийн жил эхлэхэд түгжрэл 20-30 хувиар нэмэгддэг бол сургууль амарсан үед харьцангуй багасдаг. Иймээс хотын удирдлагууд замын хөдөлгөөнийг хичээл амарсан үеийн түвшинд барих зорилгоор хэд хэдэн бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Нэгдүгээрт, хамгийн их түгжрэлийг бий болгож байгаа шалтгааны нэг нь бага ангийн сурагчдыг сургууль, цэцэрлэгт хүргэх асуудал юм. Одоогоор дунд болон ахлах ангийн хүүхдүүдэд автобусны үйлчилгээ бий ч 1-5 дугаар ангийн сурагчид болон цэцэрлэгийн хүүхдүүдийг эцэг эхчүүд нь хувийн машинаар хүргэдэг. Үүнийг өөрчлөхийн тулд бага ангийн сурагчдыг хамруулах автобусжуулалтын хөтөлбөрийг боловсруулж байгаа юм. Үүнийг ирэх оноос хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн. Гэрээс нь шууд авч явах автобус үйлчилгээнд нэвтэрснээр өглөө бүр хөдөлгөөнд ордог автомашины тоо мэдэгдэхүйц багасна гэж үзэж байна.
Хоёрдугаарт, багш нарын ажлын байрлалыг тухайн дүүрэгт нь ойртуулан зохицуулах ажлыг эхлүүлнэ. Жишээлбэл, Сонгинохайрханд амьдардаг багш Хан-Уул дүүргийн сургуульд ажилладаг бол түүнд өдөр бүр хотын нэг захаас нөгөө зах хүртэл зорчих шаардлага гардаг. Энэ нь түгжрэлийн нэг том шалтгаан болдог. Тиймээс цаашид дүүрэг бүртээ тухайн оршин суугч багш нарыг ажиллуулж, багшийн боловсон хүчний хуваарилалтыг зөв хийх замаар хөдөлгөөнийг багасгах боломжтой гэж үзэж байна.
Гуравдугаарт, автомашины тоог хязгаарлах бодлого хэрэгжүүлж байна. 10 жилээс дээш ашигласан хуучин автомашинд шинээр улсын дугаар олгохгүй байх шийдвэр гарсан. Өмнө нь бүртгэлтэй явж байгаа машинууд замын хөдөлгөөнд оролцох эрхтэй хэвээр ч, цаашид хуучин автомашиныг олноор нь оруулж ирэхийг хязгаарлахгүй бол нөхцөл байдал улам хүндрэх эрсдэлтэй. 2024 онд гэхэд 160 мянган шинэ автомашин импортоор орж ирсэн нь өмнөх оноос хоёр дахин их үзүүлэлт болсон юм. Хэрэв энэ байдал удаан үргэлжилбэл нийслэлийн замын хүчин чадал ямар ч тохиолдолд хүрэлцэхгүй.
Цаашид автозамын сүлжээг өргөтгөх, хурдны болон цагираг зам барих, нийтийн тээврийг шинэ шатанд гарган метро, трамвай нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Хэрэв ийм дэд бүтэц ашиглалтад орвол автомашины улсын дугаарыг чөлөөтэй олгох боломж бүрдэх юм.
Харин дэд бүтцээ шийдээгүй нөхцөлд автомашины тоог хязгаарлах арга хэмжээ цаашид ч хатуу хэрэгжсээр байна. Судалгаагаар, Туул голын дагуу баригдах хурдны зам ашиглалтад орсноор түгжрэлийг 13-15 хувь, цагираг зам бүрэн ашиглалтад орсноор 25 хүртэл хувиар бууруулах тооцоо гарсан. Мөн автомашинаас гарах утаа нь агаарын бохирдлын 35 хувийг бүрдүүлж байна. Тиймээс утааны ялгарлыг бууруулах чиглэлээр хяналт, коджуулалт хийж эхэлсэн. Хотын гудамжинд иргэд өвөл, зунгүй автомашины хортой утааг байнга амьсгалж байгаа тул энэ асуудалд онцгой анхаарах зайлшгүй шаардлагатай” гэлээ.
BY
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2025-09-10