1 CHABOT MOBILITY JOINS MONGOLIA VOYAGER PROJECT TO EXPORT K-MOBILITY INFRASTRUCTURE WWW.BIZ.CHOSUN.COM  PUBLISHED:2025/09/10      2 "OYUT" COPPER DEPOSIT WITH 1.1 MILLION TONS OF PURE COPPER DISCOVERED WWW.GOGO.MN PUBLISHED:2025/09/10      3 CHINA-RUSSIA-MONGOLIA BORDER DEFENSE COOPERATION 2025 JOINT EXERCISE KICKS OFF WWW.ENG.CHINAMIL.COM.CN  PUBLISHED:2025/09/10      4 MONGOLIA ACHIEVES REMARKABLE TOURISM MILESTONE WITH OVER SIX HUNDRED THOUSAND INTERNATIONAL VISITORS IN 2025, LED BY HIGH DEMAND FROM CHINA, RUSSIA, AND SOUTH KOREA WWW.TRAVELANDTOURWORLD.COM PUBLISHED:2025/09/10      5 MONGOLIA INFLATION RATE AT 5-MONTH HIGH WWW.TRADINGVIEW.COM PUBLISHED:2025/09/10      6 TRADITION AND TECHNOLOGY: LESSONS FROM MONGOLIA FOR DRIVING INCLUSIVE GROWTH WWW.FORBES.COM PUBLISHED:2025/09/10      7 EDELMAN LAUNCHES GLOBAL BRAND FILM TO ELEVATE MONGOLIA ON THE WORLD STAGE WWW.CAMPAIGNBRIEFASIA.COM PUBLISHED:2025/09/10      8 CHINA, RUSSIA, MONGOLIA STEP UP SECURITY TIES WITH BORDER EXERCISE WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/09/09      9 MONGOLIA AND UZBEKISTAN CONSIDER COOPERATION IN URANIUM MINING WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/09/09      10 KHUVSGUL PROVINCE REPORTS ONE DEATH FROM BUBONIC PLAGUE AND 88 QUARANTINED WWW.GOGO.MN PUBLISHED:2025/09/09      “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРЭЭС ГАРЧ БУЙ ХАЯГДАЛ НҮҮРСИЙГ ДАХИН БОЛОВСРУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/10     ХАЛЗАН БҮРЭГТЭЙН ОРДЫН АСУУДЛААРХ СОНСГОЛД ХОВДООС 50 ХҮН ОРОЛЦУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/10     “УЛААНБАДРАХ 300 МВТ ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙГ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛӨӨР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/10     ТЭГШ, СОНДГОЙ ХЯЗГААРЛАЛТ ДУУССАНЫ ДАРАА ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ДАРААХ ГУРВАН ШИЙДЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/10     МАНСУУРУУЛАХ БОДИС УЛСЫН ХИЛЭЭР ОРУУЛЖ ИРДЭГ 8 БҮЛГИЙГ ИЛРҮҮЛЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/10     Х.НЯМБААТАР: УЛААНБААТАРЧУУД ЭНЭ ЖИЛ ЧАНАРТАЙ "ШИНЭ ТҮЛШ" ХЭРЭГЛЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/10     "СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ" ТӨСЛИЙН ЭХНИЙ БАРИЛГУУД 2027 ОНД АШИГЛАЛТАД ОРНО WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2025/09/10     ТӨСӨВ 2026: НИЙСЛЭЛИЙН БОНДУУДЫН ҮНДСЭН ТӨЛБӨРТ 159.7, ХҮҮГИЙН ТӨЛБӨРТ 246.8 ТЭРБУМЫГ ТӨЛНӨ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/09     А.АМАРТҮВШИН: ЭНЭ САРЫН 15-НААС САЙЖРУУЛСАН БОЛОН ХАГАС КОКСОН ТҮЛШ ХУДАЛДАЖ ЭХЭЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/09     УЛСЫН ХЭМЖЭЭНД АНХНЫ ЛАГ ХАТААЖ ШАТААХ ҮЙЛДВЭРИЙГ 2025-2027 ОНД БАРИНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/09    

Мансууруулах бодис улсын хилээр оруулж ирдэг 8 бүлгийг илрүүлэв www.news.mn

Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд нартай уулзлаа. Засгийн газрын 2025 оны долдугаар сарын 23-ны хуралдаанаар Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой тэмцэх арга хэмжээний талаар хэлэлцэж, шийдвэр гаргасан. Энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдсэн байдлыг судлан үзэж, гэмт этгээдэд хүлээлгэх хариуцлагыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ, үйлчлэл болон бусад обьектив талыг харгалзан ялгамжтай тогтоож, ял шийтгэлийн бодлогыг чангатгахыг Засгийн газраас чиглэл болгосон. Энэ хүрээнд Мансуурах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам боловсруулж байна. Улсын хилээр хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг таслан зогсооход гаднын улсууд, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо. Хар тамхитай тэмцэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр төлөвлөгөө гаргаж ажилласнаас хойш долоо хоногт 7-11 гэмт хэрэг илрүүлж, энэ төрлийн ургамлыг устгах ажил 95 хувьтай байна. Мөн синтетик төрлийн бодис улсын хилээр хууль бусаар оруулж ирдэг найман бүлгийг илрүүлж, эрүүгийн хариуцлага ногдлуулах ажил үргэлжилж байгааг Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд мэдээллээ.
Ерөнхий сайд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан, хараат бус байгууллага болгон бэхжүүлэх асуудлыг судалж, саналаа Засгийн газарт танилцуулах үүрэг болгосон. Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу тус албыг 145 орон тоотой байгуулахаар төлөвлөж байгааг энэ үеэр танилцууллаа.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг иргэдээс цахим хэлбэрээр авдаг болсонтой холбогдуулан улсын хэмжээнд энэ төрлийн гомдол мэдээлэл нэмэгджээ. Оны эхний есөн сарын байдлаар 33771 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 19,7 хувь өсжээ. Үүний 35,3 хувийг залилах төрлийн гэмт хэрэг, 16 хувийг хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, 15,3 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байна. Залилах гэмт хэргийн 93 хувийг цахим залилан эзэлж байна. Иймээс залилуулсан байж болзошгүй гомдлын мөрөөр сэжигтэй гүйлгээний 4.8 тэрбум төгрөгийг дансанд нь царцаажээ. Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхэд анхаарч, хохирогч болохоос сэргийлэх нь чухал байгааг Ерөнхий сайд Г.Занданшатар холбогдох хүмүүст анхаарууллаа. Төрийн тусгай алба хаагчдад 36 сарын тэтгэмж олгохыг зогсоосон гэсэн үндэслэлгүй, худал мэдээллийг таслан зогсоож, үнэн зөв мэдээлэл өгөхийг чиглэл болголоо.
Авлигатай тэмцэх ажлын хүрээнд есөн хуульд өөрчлөлт оруулна
Нийгмийн шударга ёсыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 02 дугаар албан даалгавар 2025 оны  долдугаар сард гарсан. Албан даалгаврын биелэлтийн явцтай Ерөнхий сайд Г.Занданшатар танилцлаа. Авлигын гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд нийт есөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгааг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар хэллээ. Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Прокурорын тухай хууль, Төрийн аудитын тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиудад өөрчлөлт оруулж, энэ оны аравдугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөжээ.



Нийтэлсэн огноо2025-09-10