1 DRAFT BUDGET 2026 INCLUDES FUNDING FOR 579 PROJECTS AND PROGRAMS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/03      2 GOLD PURCHASE BY MONGOLIA'S CENTRAL BANK DROPS 19.5 PCT WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/10/03      3 ECOSYSTEM RESILIENCE PROJECT CONCLUDES, ADDING 1.2 MILLION HECTARES OF PROTECTED LAND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/03      4 GRABMAPS PARTNERS TINO TO BUILD ADVANCED DIGITAL MAP OF MONGOLIA WWW.TECHNODE.GLOBAL  PUBLISHED:2025/10/03      5 VIETNAM-MONGOLIA COMPREHENSIVE PARTNERSHIP POISED FOR SUBSTANTIVE GROWTH WWW.EN.VIETNAMPLUS.VN  PUBLISHED:2025/10/03      6 OCTOBER 2, 2025: ULAANBAATAR AMONG TOP 10 MOST POLLUTED CITIES IN THE WORLD WWW.IQAIR.COM PUBLISHED:2025/10/03      7 MONGOLIA ISSUES WARNING OF STRONG WINDS, WET SNOW WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/10/03      8 INDIA TAPS MONGOLIA FOR CRITICAL MINERALS, ENERGY WWW.STRATNEWSGLOBAL.COM PUBLISHED:2025/09/30      9 2025 TRAFFICKING IN PERSONS REPORT WWW.MN.USEMBASSY.GOV PUBLISHED:2025/09/30      10 SUICIDE RATES INCREASE IN MONGOLIA IN RECENT YEARS: REPORT WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/09/30      14 ДЭХЬ УДААГИЙН MBCCI’S “ DOING BUSINESS WITH MONGOLIA SEMINAR & CHRISTMAS RECEPTION” B2B NETWORKING БОЛОН БИЗНЕС ХӨТӨЛБӨР 2025 ОНЫ 12 САРЫН 08 -13 ЛОНДОН ХОТ, ИХ БРИТАНИ (БҮРТГЭЛ ХААГДАХ ГЭЖ БАЙНА) WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2025/10/03     ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/03     “СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ЭХНИЙ ЭЭЛЖИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ 2027 ОНЫ III УЛИРАЛД ДУУСНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/10/03     УИХ ӨНӨӨДӨР ТАМХИНЫ ХУУЛЬ, ОЮУ ТОЛГОЙН АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭХ БАЙСАН Ч ХУРАЛДАХАА БОЛЬЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/03     ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ИНЖЕНЕР, ГЕОЛОГИЙН ӨРӨМДЛӨГИЙН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/10/03     ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСӨЛД 8 БАЛЛЫН ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ТЭСВЭРТЭЙ АРМАТУРЫГ АШИГЛАЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/03     МОНГОЛБАНК ЕСДҮГЭЭР САРД 2.09 ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/10/03     ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2026 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/30     НҮҮРС ТЭЭВРИЙГ НЭМЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/30     ИРГЭДИЙН ХҮСЭЛТЭЭР ЯАРМАГИЙН ГҮҮРНЭЭС ЗАЙСАНГИЙН ГҮҮР ХҮРТЭЛ 3.6 КМ АВТО ЗАМ БАРИХ ТӨЛӨВЛӨЛТИЙГ ЗОГСООЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/30    

Туулын хурдны замын инженер, геологийн өрөмдлөгийн ажлыг эхлүүлжээ www.news.mn

Нийслэл хот 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний хүрээнд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Налайхын тойргоос Эмээлтийн уулзвар хүртэл зургаан эгнээ бүхий 32 км хурдны замыг  барих ажлыг эхлүүлсэн. Уг төслийн талбайн геодезийн хэмжилт бүрэн дуусч, инженер геологийн өрөмдлөгийн ажлыг эхлүүлсэн байна. Мөн төслийн гүйцэтгэгчийн кемпийн газар олголт дуусч, ТЭЦ 3-ын үнсэн сангийн байрлалд кемпийн барилгын ажил эхэлж бетоны узель, бутлуурын үйлдвэрийн тээвэр хийгдэж байна.Түүнчлэн нэг болон хоёрдугаар тойрог замтай нийлэх хэсгийн төлөвлөлтийг гүйцэтгэгч болон захиалагчийн хяналттай уулзалт хийж, тухайн хэсгүүдийн төлөвлөлтийг гүйцэтгэж байгаа аж.
Туулын хурдны зам нь нийт 6 эгнээ бүхий, 32 км урт, Баянзүрхийн товчооноос баруун аймгийн чиглэлийн “аюулгүйн тойрог” хүртэл үргэлжилнэ. Мөн 8 байршилд 2 түвшний уулзвар, 13 байршилд нийт 9878 метр урт гүүр, дөрвөн байршилд 190 метрийн урттай туннелтэй байх юм.
Энэхүү ажлын хүрээнд, долоон түвшний орц, гарцын огтлолцлуудтай, 10 мянган метр орчим гүүртэй, долоон туннелтэй, 100 км/ц хурдлах боломжтой, автомашины зорчих хэсгийн өргөн 12.5 м байх гэх мэт олон "чимэгтэй" аж. Улмаар тус төсөл доорх долоон багц ажлуудаас бүрдэх юм байна. Ингэхдээ,
Газар шорооны ажил
Хиймэл байгууламж
Авто замын дагуух үерийн хамгаалалтын далан
Авто замын гэрэлтүүлэг , авто замын трасст орсон ЦШС-г хамгаалах, шилжүүлэх, дэд станц шилжүүлэх, шинээр барих
Мэдээлэл холбооны төлөвлөлт
Археологи, палеонтологи, түүх угсаатны хайгуул, судал
Уг хурдны зам ашиглалтад орсноор ачаа тээврийн урсгал төвийн замаар дайрах шаардлагагүй болж, орон сууцны бүсийн агаарын бохирдол, дуу чимээ багасна. Ингэснээр хотын иргэд эрүүл, амар тайван орчинд амьдрах нөхцөл бүрдэх, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл, аялал жуулчлалыг шинэ түвшинд хүргэх, хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр бий болгох цогц төсөл юм. Төслийн үр дүнд хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэх урьдчилсан тооцоолол гарсан.



Нийтэлсэн огноо2025-10-03