1 INDIA TAPS MONGOLIA FOR CRITICAL MINERALS, ENERGY WWW.STRATNEWSGLOBAL.COM PUBLISHED:2025/09/30      2 2025 TRAFFICKING IN PERSONS REPORT WWW.MN.USEMBASSY.GOV PUBLISHED:2025/09/30      3 SUICIDE RATES INCREASE IN MONGOLIA IN RECENT YEARS: REPORT WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/09/30      4 MONGOLZ TOPS WORLD RANKINGS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/30      5 MONGOLIA’S ECONOMIC GROWTH IS SUSTAINED, DESPITE GLOBAL UNCERTAINTIES WWW.GOGO.MN PUBLISHED:2025/09/30      6 SURPLUS REVENUE OF ULAANBAATAR-OWNED COMPANIES TO FUND MEGA PROJECTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/30      7 THERMAL POWER PLANT TO SUPPLY ELECTRICITY AND HEAT TO EMEELT INDUSTRIAL PARK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/30      8 ESPORTS GAMES DRIVING THE POPULARITY OF MELBET MONGOLIA WWW.EUROPEANBUSINESSREVIEW.COM PUBLISHED:2025/09/30      9 MONGOLIAN STARTUP E-GEREE.MN RANKS AMONG TOP THREE IN ‘MAKERS IN CHINA’ COMPETITION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/30      10 PETRO MATAD REPORTS FIRST OIL REVENUES IN ITS HISTORY WWW.THEARMCHAIRTRADER.COM  PUBLISHED:2025/09/29      ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2026 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/30     НҮҮРС ТЭЭВРИЙГ НЭМЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/30     ИРГЭДИЙН ХҮСЭЛТЭЭР ЯАРМАГИЙН ГҮҮРНЭЭС ЗАЙСАНГИЙН ГҮҮР ХҮРТЭЛ 3.6 КМ АВТО ЗАМ БАРИХ ТӨЛӨВЛӨЛТИЙГ ЗОГСООЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/30     ХҮН АМЫН 9 ХУВЬ АХМАДУУД БАЙГААГААС 40.2 ХУВЬ НЬ ЭРЭГТЭЙ, 59.8 ХУВЬ НЬ ЭМЭГТЭЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/30     ЭМЭЭЛТ АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙГ ЦАХИЛГААН, ДУЛААНААР ХАНГАХ СТАНЦ БАРИНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/30     АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨВИЙГ БУУРУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/30     МОНГОЛЫН СТАРТАП E-GEREE.MN “MAKERS IN CHINA” ТЭМЦЭЭНИЙ ШИЛДЭГ ГУРАВТ БАГТЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/30     ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ ХЯТАДЫН ГОЛ ХИЛИЙН БООМТУУДАД МОНГОЛЫН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ҮНЭ ӨСЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/30     ОЮУ ТОЛГОЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУРУУЛАХ БОЛОМЖ ДУУСАХАД 92 ХОНОГ ҮЛДЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/30     МАН-ЫН БҮЛЭГ “ОНТРЭ” КОМПАНИ ДЭЭР УЛС ТӨРИЙН ШИЙДВЭР ГАРГАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/29    

Нүүрс тээврийг нэмэхээр тохиролцлоо www.eagle.mn

Манай улс өдөрт дунджаар 1500 нүүрс тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлж байсан бол Тэргүүн Шадар сайд Н.Учрал, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар Ганцмод-Гашуунсухайт боомтод ажиллах үеэрээ энэ тоог 2000-2500 хүртэл нэмэхээр тохиролцлоо.
Сайд нар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын удирдлагуудтай уулзаж, хилийн нэвтрэлтийг олшруулах, өөрийн талд байгаа зай талбайг өргөтгөх, гаалийн албан хаагчдын тоог нэмэх, татан авалтыг сайжруулахад хоёр тал хамтран ажиллахаар болжээ.
Уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй гадаад худалдааны эргэлтийг нэмэх, уул уурхайн бүтээгдэхүүн, ялангуяа нүүрсний экспортыг нэмэх бодлого, үйл ажиллагааны талаар санал солилцов. Мөн шинэ Засгийн газар байгуулагдсан хугацаанд нүүрсний худалдааг биржээр арилжих, хил гаалийн үйл ажиллагааг уян хатан зохион байгуулах, тээвэрлэлтийн хурдыг нэмэх зэрэг үр дүн гарсныг онцоллоо.
Талууд, нүүрсний экспортыг 2025, 2026 оны зорилтот түвшинд хүргэхийн тулд хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог өдөрт 2500 болгон нэмэхээр болов. Мөн боомтын хүчин чадлыг бүрэн ашиглах, автомат удирдлагатай чингэлэг тээврийн AGV терминалын ажиллагааг 24 цагийн горимд шилжүүлэх, хилийн боомтуудаар зарим ачаа бүтээгдэхүүн импортлох зөвшөөрөл авах зэрэг асуудлыг хэлэлцжээ.
Биржийн арилжааны нүүрс гарахгүй, амны гэрээ буюу урт хугацаатай, бага үнэтэй гэрээгээр нүүрс гаргаж, биржийн идэвх сул байсан юм. Засгийн газрын тогтоол гарснаар экспортын нүүрсний 8 хувийг биржээр арилжиж байсныг 31 хувьд хүргэсэн. Ингэснээр, АМНАТ дөрөв дахин өсөж, энэ хэрээр улсын төсөв бүрдэлт нэмэгдэв.



Нийтэлсэн огноо2025-09-30