1 DRAFT BUDGET 2026 INCLUDES FUNDING FOR 579 PROJECTS AND PROGRAMS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/03      2 GOLD PURCHASE BY MONGOLIA'S CENTRAL BANK DROPS 19.5 PCT WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/10/03      3 ECOSYSTEM RESILIENCE PROJECT CONCLUDES, ADDING 1.2 MILLION HECTARES OF PROTECTED LAND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/03      4 GRABMAPS PARTNERS TINO TO BUILD ADVANCED DIGITAL MAP OF MONGOLIA WWW.TECHNODE.GLOBAL  PUBLISHED:2025/10/03      5 VIETNAM-MONGOLIA COMPREHENSIVE PARTNERSHIP POISED FOR SUBSTANTIVE GROWTH WWW.EN.VIETNAMPLUS.VN  PUBLISHED:2025/10/03      6 OCTOBER 2, 2025: ULAANBAATAR AMONG TOP 10 MOST POLLUTED CITIES IN THE WORLD WWW.IQAIR.COM PUBLISHED:2025/10/03      7 MONGOLIA ISSUES WARNING OF STRONG WINDS, WET SNOW WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/10/03      8 INDIA TAPS MONGOLIA FOR CRITICAL MINERALS, ENERGY WWW.STRATNEWSGLOBAL.COM PUBLISHED:2025/09/30      9 2025 TRAFFICKING IN PERSONS REPORT WWW.MN.USEMBASSY.GOV PUBLISHED:2025/09/30      10 SUICIDE RATES INCREASE IN MONGOLIA IN RECENT YEARS: REPORT WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/09/30      14 ДЭХЬ УДААГИЙН MBCCI’S “ DOING BUSINESS WITH MONGOLIA SEMINAR & CHRISTMAS RECEPTION” B2B NETWORKING БОЛОН БИЗНЕС ХӨТӨЛБӨР 2025 ОНЫ 12 САРЫН 08 -13 ЛОНДОН ХОТ, ИХ БРИТАНИ (БҮРТГЭЛ ХААГДАХ ГЭЖ БАЙНА) WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2025/10/03     ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/03     “СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ЭХНИЙ ЭЭЛЖИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ 2027 ОНЫ III УЛИРАЛД ДУУСНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/10/03     УИХ ӨНӨӨДӨР ТАМХИНЫ ХУУЛЬ, ОЮУ ТОЛГОЙН АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭХ БАЙСАН Ч ХУРАЛДАХАА БОЛЬЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/03     ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ИНЖЕНЕР, ГЕОЛОГИЙН ӨРӨМДЛӨГИЙН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/10/03     ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСӨЛД 8 БАЛЛЫН ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ТЭСВЭРТЭЙ АРМАТУРЫГ АШИГЛАЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/03     МОНГОЛБАНК ЕСДҮГЭЭР САРД 2.09 ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/10/03     ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2026 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/30     НҮҮРС ТЭЭВРИЙГ НЭМЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/30     ИРГЭДИЙН ХҮСЭЛТЭЭР ЯАРМАГИЙН ГҮҮРНЭЭС ЗАЙСАНГИЙН ГҮҮР ХҮРТЭЛ 3.6 КМ АВТО ЗАМ БАРИХ ТӨЛӨВЛӨЛТИЙГ ЗОГСООЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/30    

Олон улсын санхүүгийн корпорац Голомт банканд 160 сая ам.долларын санхүүжилтийг олголоо www.itoim.mn

Монгол Улс усны хязгаарлагдмал нөөц, ундны усны хүртээмж, хаягдал ус цэвэрлэх зэрэг усны менежменттэй холбоотой олон сорилтуудтай тулгарч байна. Эдгээр сорилтуудыг даван туулах, эрүүл аюулгүй усны хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжих санаачилгаар зогсохгүй, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Голомт банк болон Олон улсын санхүүгийн корпорац (ОУСК) хамтран 160 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү санхүүжилт нь ОУСК-аас Монгол Улсын санхүүгийн салбарт олгогдож буй анхны “цэнхэр” хөрөнгө оруулалт бөгөөд Франц улсын хөгжлийн санхүүгийн байгууллага болох Proparco болон BlueOrchard Finance байгууллага тус санхүүжилтийн тодорхой хэсгийг хариуцан олгож буй.  
Голомт банкны ногоон зээлийн багц 2025 оны байдлаар 350 гаруй тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд энэхүү санхүүжилтийн хүрээнд банкны ногоон зээлийн үйлчилгээгээр дамжуулан:
Цэвэр усны хүртээмжийг нэмэгдүүлэх,
Усны хэмнэлт үүсгэх тоног төхөөрөмж, үйлдвэрлэл,
Бохир, хаягдал ус цэвэрлэх байгууламж, саарал ус дахин ашиглах,
Бохир усны менежмент, дэд бүтэц, байгууламж,
Ногоон барилга, байгууламж,
Дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй барилга, орон сууц,
Сэргээгдэх эрчим хүчний зэрэг төсөл, үйл ажиллагаанд голчлон зарцуулагдах юм.
Нийт санхүүжилтийн дүнгийн 60 хүртэлх хувийг байгаль орчинд ээлтэй төсөл, үйл ажиллагаанд зарцуулах ба үүнээс 25 хүртэлх хувь нь ОУСК-ын “Цэнхэр санхүүжилтийн зарчим”-ын дагуу усны хэмнэлт, ус цэвэршүүлэлт, усан хангамжийг сайжруулах санаачилгуудад зориулагдана. Харин үлдсэн санхүүжилтийг жижиг, дунд үйлдвэрлэл, ялангуяа эмэгтэй бизнес эсвэл хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг бизнесийн үйл ажиллагаанд хуваарилна.

CEO – Шууд quote байдлаар оруулах - Голомт банкны гүйцэтгэх захирал А.Одонбаатар
“ОУСК-аас олгож буй энэхүү урт хугацаат санхүүжилт нь бидний үйл ажиллагааг үнэлж, итгэл хүлээлгэж байгаагийн илрэл бөгөөд Голомт банкны түүхэнд шинэ хуудсыг нээж байна. Голомт банк нь greenwashing буюу бодит бус сурталчилгаа хийхээс зайлсхийдэг бөгөөд харилцагч нарынхаа болон өөрийн үйл ажиллагаагаар дамжуулан бодит үр дүн, эерэг нөлөөллийг бий болгохыг эрхэмлэн ажилладаг. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд бид уламжлалт ногоон, тогтвортой зээлээс гадна “цэнхэр” зээл гэх шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан, олгохоос гадна эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох жижиг, дунд бизнес, тэр дундаа эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжихэд онцгой анхаарал хандуулна”
undefined
Шууд quote байдлаар оруулах -  ОУСК-ын Монгол улс дахь Суурин төлөөлөгч Маттье Лө Блан
“Монгол улсад цэнхэр, ногоон санхүүжилт болон санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Голомт банктай хамтран ажиллах болсонд бид баяртай байна. Энэхүү хамтын ажиллагаа нь Дэлхийн банкны группийн Монгол улсын эдийн засгийг илүү төрөлжсөн, тэсвэртэй болгох стратегитай нийцэж байгаа юм. Бид дотоодын болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах замаар ажлын байр нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах, үр ашгийг дээшлүүлэх, жендерийн тэгш байдлыг хангах зэрэг олон талт зорилгыг хэрэгжүүлэхэд тууштай дэмжлэг үзүүлж ажиллах болно.”

Олон улсын санхүүгийн корпорац  (ОУСК):
ОУСК нь Дэлхийн Банкны группийн гишүүн бөгөөд хөгжиж буй орнуудад хувийн хэвшлийг дэмжихэд чиглэсэн дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага юм. ОУСК нь дэлхийн 100 гаруй улсад үйл ажиллагаа явуулж, зах зээлийг хөгжүүлэх, бизнесийн боломжийг өргөжүүлэх, тогтвортой эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор өөрсдийн мэдлэг, туршлага, санхүүгийн нөөц бололцоог ашиглан хамтран ажилладаг. Түүнчлэн 2024 оны санхүүгийн жилийн хүрээнд ОУСК нь хөгжиж буй орнуудын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд нийт 56 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийж, ажлын байр бий болгох болон хөгжлийн тулгамдсан сорилтуудыг хувийн хэвшлийн оролцоогоор шийдвэрлэхэд онцгой анхаарч ажилласан байна.



Нийтэлсэн огноо2025-10-03