УИХ өнөөдөр тамхины хууль, Оюу толгойн асуудал хэлэлцэх байсан ч ХУРАЛДАХАА БОЛЬЖЭЭ www.eguur.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10.00 цагт эхэлж,
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл
Оюу толгойн асуудлаарх тогтоолын төслийг тус тус хэлэлцэх байсан.
Гэвч хуралдахгүй байна.
Энэ талаар УИХТГ-ын дарга Б.Баасандорж тайлбарлахдаа, “Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан байхгүй” гэлээ.
Учир нь Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороогоос тамхины хуулийг дараа долоо хоногт хэлэлцүүлэх санал гаргасан байна. Мөн Оюу толгойн түр хорооны дарга О.Батнайрамдал ч тодорхой хэлэлцэх асуудлууд байгаа тул хойшлуулах хүсэлт өгчээ.
Улсын төсөв хэлэлцэн батлах ид халуун цагаар УИХ-ын чуулган өдөрт нэг хоёрхон асуудал тавьчихдаг, хуралддаг ч үгүй байдал газар авчихлаа.
Энэ бол УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын хооронд үүссэн нөхцөл байдлаас шууд хамааралтай.
Нөгөө талаас чуулган хуралдахгүй байх тусам Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудал хойшлогдоно. Ингэхээр бямба, ням гарагтайгаа нийлээд улс төрийн халалт дахин 2-3 хоног намжал байдалд шилжихээр байна.
Г.САНСАРМАА
Нийтэлсэн огноо2025-10-03