1 MONGOLIA, LUXEMBOURG SEEK TO DEEPEN COOPERATION IN HEALTHCARE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/28      2 GREEN LENDING ACCOUNTS FOR 5.7 PERCENT OF TOTAL LOANS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/28      3 STRENGTHENING THE EU–MONGOLIA PARTNERSHIP WWW.EEAS.EUROPA.EU PUBLISHED:2026/05/28      4 SACRED RELICS FROM SANCHI STUPA TO BE SENT TO MONGOLIA ON PM MODI’S INITIATIVE WWW.NEWSONAIR.GOV.IN PUBLISHED:2026/05/28      5 CENTRAL BANK INTRODUCES NEW RESERVE RULE FOR FOREIGN BORROWING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/27      6 CONSUMER LOAN DEFAULTS STABILIZE IN RECENT MONTHS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/27      7 GOVERNMENT APPROVES MAJOR RESTRUCTURING OF ERDENES MONGOL WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/27      8 CAPITAL MARKETS MONGOLIA SUCCESSFULLY HOSTS INAUGURAL MONGOLIA INVESTMENT FORUM IN SHANGHAI WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/05/27      9 NATIONAL GREEN LAB SHORTLISTS TOP PROJECTS FOR COP17 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/27      10 MONGOLIA INTRODUCES IDENTIFICATION SIGNS FOR PREGNANT WOMEN WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/05/27      ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДЭЛХИЙН ЧАНСААНЫ ОЛГОХ ТЭМЦЭЭН МОНГОЛД БОЛНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     Н.УЧРАЛ: ЭНЭ ОНД НИЙСЛЭЛИЙН 80 БАЙРШИЛД НОГООН ӨРТӨӨ БАЙГУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     Л.ЭНХ-АМГАЛАН: 300 МЯНГАН "GOOGLE CHROMEBOOK"-НИЙ ҮЙЛДВЭРИЙГ МОНГОЛД БАРИНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     Н.УЧРАЛ: НИЙСЛЭЛД АШИГЛАЛТАД ОРОХ 21 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦЫН ИПОТЕКИЙН НӨХЦӨЛИЙГ УДАХГҮЙ ТАНИЛЦУУЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     "ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ" КОМПАНИЙГ УДИРДАХААР БОЛСОН Б.ТЭЛМҮҮН ГЭЖ ХЭН БЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН ӨМНӨХ САРААС 4.8 ХУВИАР ӨССӨН БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     УИХ-ЫН ЧУУЛГАНААР ӨНӨӨДӨР ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ WWW.GOGO.MN  НИЙТЭЛСЭН:2026/05/28     Б.АЛТАНГЭРЭЛ: ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭР 30 САРЫН ДАРАА АШИГЛАЛТАД ОРЖ, КАТОДЫН ЦЭВЭР ЗЭС ҮЙЛДВЭРЛЭНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     РУССОФОБИ: ТӨВ АЗИ ТҮҮХЭЭ ЭРГЭН ХАРЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     "РИО ТИНТО"-ТОЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХТЭЙ ЗЭРЭГЦЭН Г.ДАМДИННЯМ ЗЭСИЙН АМНАТ-ИЙГ БУУРУУЛАХ ХУУЛЬ ЗҮТГҮҮЛЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/27    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Д.Цолмонг Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилжээ www.itoim.mn

Оюу толгой ХХК-д Монгол Улсын Засгийн газрын 34 хувийг төлөөлж ажилладаг ТУЗ-ийн гурван гишүүний нэг Э.Баясгаланг өчигдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байгаа Д.Цолмонг томилжээ.
Э.Баясгалангийн хувьд 2020 оны аравдугаар сард Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон бөгөөд сая албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг өөрт нь танилцуулалгүйгээр дараагийн томилгоог хийсэн талаараа тэрээр хэвлэлд ярьжээ. Мөн Рио Тинто группээс нууцын зэрэглэлтэй асуудлыг ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан олон нийтэд удаа дараа задруулсан гэх утга бүхий захидлыг нэг бус удаа Засгийн газарт хүргүүлж байжээ. Хөрөнгө оруулагч талаас ирсэн хүсэлтийг үндэслэн Э.Баясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж Eguur.mn сайт мэдээлсэн. Э.Баясгалан өөрийг чөлөөлж байгааг, мөн үндэслэлийг нь хэвлэлээс мэдсэн байна.
Тэгвэл Э.Баясгалангийн оронд томилж буй Д.Цолмон гэж хэн вэ. Тэрээр олон улсын эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй бөгөөд 2016 оноос хойш төрийн албанд ажиллаж байгаа юм байна.
Өмнө нь, Х.Нямбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхад нь Оюу толгойн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийх багт ажиллаж байсан туршлагатай. Мөн сүүлд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтын ахалж байгаа Оюу толгойтой холбоотой ажлын хэсэгт ажиллаж байгаа аж. Түүний энэхүү туршлага, мэдлэгийг нь харгалзан Оюу толгой ХХК-ийн Монголын талын ТУЗ-ийн гишүүнээр томилсон бололтой.
Ажилласан байдал:
2010-2013 онд Говийн зам ХХК-д гэрээний мэргэжилтэн
2013-2016 онд Өмгөөллийн Батбаяр энд Партнерс ХХН-Ахлах хуульч
2016 онд Ерөнхийлөгчийн Тамгын газар-Гадаад бодлогын зөвлөхийн туслах
2016-2022 онд Хууль зүй, дотоод хэргийн яам-Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн, шинжээч, ахлах шинжээч
2022-2023 онд Хууль зүй, дотоод хэргийн яам-Хууль зүйн бодлогын газрын дарга
2023-2024 онд Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх
2024.07 сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд даргаар ажиллаж байна.
Сануулахад, Оюу толгойтой холбоотой үүсээд буй асуудлаар Монгол Улсын Засгийн газрын гишүүдээр ахлуулсан гурван Ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд удахгүй хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийхээр бэлтгэж байгаа юм.
By
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.

 



Нийтэлсэн огноо2025-10-09