1 THE GREAT STEPPE AWAKENS: BOLD TRANSFORMATION OF MONGOLIA INTO A GLOBAL TOURISM POWERHOUSE WWW.TRAVELANDTOURWORLD.COM PUBLISHED:2026/03/06      2 UK HIGHLIGHTS GROWING CRITICAL MINERALS PARTNERSHIP WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/03/06      3 CHINA'S ENERGY TRANSITION & MONGOLIA'S STRATEGIC ROLE WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/03/06      4 TOP U.S. DIPLOMAT TO EMBARK ON TRIP TO SOUTH KOREA, JAPAN, MONGOLIA NEXT WEEK: STATE DEPARTMENT WWW.KOREAJOONGANGDAILY.JOINS.COM PUBLISHED:2026/03/06      5 MONGOLIAN, JAPANESE COMPANIES DISCUSS COOPERATION OPPORTUNITIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/06      6 VISITORS EXPLORE THE 100-YEAR HISTORY OF MONGOLIAN STAMPS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/06      7 SNOWMELT FLOOD RISK WARNING ISSUED ACROSS MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/06      8 66 HECTARES AT GASHUUNSUKHAIT PORT RETURNED TO STATE AFTER GOVERNMENT REVOKES LAND-USE ORDER WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/05      9 MONGOLIAN METAL BAND THE HU ANNOUNCES ITS BIGGEST TOUR IN THE UK AND EUROPE WWW.OPEN.KG PUBLISHED:2026/03/05      10 BEYOND THE "THIRD NEIGHBOR": MONGOLIA-U.S. RELATIONS IN THE ERA OF GREAT POWER COMPETITION, — THE DIPLOMAT WWW.OPEN.KG PUBLISHED:2026/03/05      МОНГОЛБАНК 2-Р САРД 396.1 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/06     ТЭТГЭВЭР ӨВЛӨГДӨХГҮЙ, ХОРИОС ДЭЭШ ЖИЛ ХАНИЛСАН БОЛ 20 ХУВИАР НЭМЭГДЭНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/06     С.ШААРИЙБУУ ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДТАЙ УУЛЗАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/06     АНУ-ЫН ЗҮҮН АЗИЙН БОДЛОГЫН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАН ИРЭХ ДОЛОО ХОНОГТ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/06     МОРИН ТОЙРУУЛГЫН УРАЛДААН “АРА КОМПЛЕКС”-Т ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/06     УЛААНБУУДАЙН 100 МЯНГАН ТН НӨӨЦ БҮРДҮҮЛЭХЭЭР БОЛЖ, ТАРИАЛАНЧДЫН БОРЛУУЛАЛТЫГ БАТАЛГААЖУУЛЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/06     ОН ДАМЖИН ХЭРЭГЖИХ 318 ТӨСЛИЙГ 761.3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР САНХҮҮЖҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/06     ГАШУУНСУХАЙТ БООМТ, УЛСЫН ХИЛИЙН ЗУРВАСТ ХУУЛЬ ЗӨРЧИЖ ОЛГОСОН 66 ГА ГАЗРЫГ ТӨРИЙН МЭДЭЛД БУЦААН АВЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/05     ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР САНХҮҮЖҮҮЛЭХ ТӨСЛҮҮДИЙН ТЕНДЕРИЙГ ЭНЭ САРЫН 15-НААС ӨМНӨ ЗАРЛАНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/05     УЛААНБУУДАЙН УРАМШУУЛАЛД 8.6 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛГОЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/05    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Европын холбоо болон Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын форум болно www.news.mn

Улаанбаатар хотноо 2025 оны аравдугаар сарын 15 – 16-ны өдрүүдэд Европын Холбоо болон Монгол Улсын хамтарсан бизнес, хөрөнгө оруулалтын томоохон форум анх удаа Шангри-Ла зочид буудалд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсад гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, стратегийн түншлэлийг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилгод суурилсан хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм. Форумд Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо, Европын Холбооны гишүүн орнууд, Европын Хөрөнгө оруулалтын банк, Европын Сэргээн босголт, хөгжлийн банк, банк, санхүүгийн байгууллагууд, бизнесийн холбоод болон Монголын хувийн хэвшлийн 500 орчим төлөөлөл оролцохоор төлөвлөжээ. Одоогийн байдлаар 70 гаруй Европын компани, Монголын талаас 230 гаруй аж ахуй нэгж оролцохоор форумд бүртгүүлээд байгаа юм.
Тухайлбал, “Таван Богд Интернэйшнл”, “Naran Foods”, “Nomin Trade”, “Altan Joloo Impex”, “APU” ХК, “Max Group”, Шинжлэх ухаан, технологийн паркийн “SPARK” байгууллага зэрэг Монгол дахь Европын нэр хүндтэй брэндүүдийн гол түншүүд оролцох юм.
Монгол Улс, Европын Холбоо хоорондын “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг үр дүнтэй хэрэгжүүлэх чухал механизм болох Бодлогын ээлжит яриа хэлэлцээг талууд хэд хэдэн удаа амжилттай өрнүүлж байв. Энэ удаагийн форум нь өмнөх уулзалтын үр дүнг бататгаж, бодит хамтын ажиллагааны төслүүдийг танилцуулах, гүнзгий шатанд шилжүүлэх боломжийг нээж байгаагаараа онцлогтой.
Форумын онцлох үйл явдлуудын нэг нь Европын Хөрөнгө Оруулалтын Банк болон Монгол Улсын Засгийн газар хооронд сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах юм. Мөн Европын Холбооны “Global Gateway” санаачилгын хүрээнд Европын тогтвортой хөрөнгө оруулалтын бодлого, хэрэгжиж буй төслүүд, ирээдүйн боломжуудыг танилцуулах тусгай арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Форумын үеэр сэргээгдэх эрчим хүч ба ногоон технологи, хөдөө аж ахуй, ойн салбар, хөнгөн үйлдвэрлэл, эрүүл мэнд ба өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, дэд бүтэц, уул уурхай, газрын ховор элемент зэрэг олон салбарт хамтын ажиллагааны шинэ гарц, хөрөнгө оруулалтын боломжуудыг танилцуулах болно.
Энэхүү форум нь зөвхөн танилцуулга, хэлэлцүүлгээр хязгаарлагдахгүй бөгөөд хоёр талт бизнес уулзалтууд, туршлага солилцох хэлэлцүүлгүүд, Монголын гарааны бизнес эрхлэгчдийн төсөл танилцуулах уралдаан зэрэг олон талт арга хэмжээг багтааж байгаагаараа онцлогтой юм.
Энтрепренёруудын дундах төслийн  уралдааны гол зорилго нь шинэлэг санаа, дэвшилтэт технологийг гадаадын хөрөнгө оруулагчидтай холбож, бодит хамтын ажиллагааны үндэс суурийг тавихад оршиж байна.
2024 онд Европын Холбооноос Монгол Улс руу хийсэн экспортын хэмжээ 819 сая еврод  хүрч, 2020 оноос хойш 86 хувиар өссөн нь Европын  Холбооны бизнесүүд Монголын зах зээл рүү  сонирхлоо хандуулж буйг харуулж байна. Түүнчлэн Монгол Улсад хамгийн ирээдүйтэй, хөрөнгө оруулалт татах өндөр боломжтой салбарууд нь сэргээгдэх эрчим хүч, ойн салбар болон дэд бүтцийн салбарууд байна. Харин Европын Холбооны зах зээл руу экспорлох экспортын хэмжээ харьцангуй бага буюу 130 орчим сая евро байгаа байгаа бөгөөд энэ худалдааны балансын зөрүүг арилгахад уг арга хэмжээ бодит хувь нэмрээ оруулна.
Европын Холбоонд Монгол Улсаас нийлүүлэх экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд олон төрлийн хөнгөлөлт, урамшуулалыг хөнгөлөлтийн ерөнхий схемийн хүрээнд санал болгодог байна.

 



Нийтэлсэн огноо2025-10-10