1 MONGOLIA PARTNERS WITH EU TO MODERNIZE PUBLIC FINANCIAL MANAGEMENT WWW.EEAS.EUROPA.EU PUBLISHED:2026/04/15      2 SCHOLARS PROPOSE USING ‘MONGOL’ TO REFER TO MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/15      3 THE MONGOLIAN MINING TRAP WWW.MIDSTREAMIQ.COM PUBLISHED:2026/04/15      4 ERDENES TAVANTOLGOI, SAIL TO ADVANCE COKING COAL TRADE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/15      5 MONGOLIA SEEKS RENEWABLE ENERGY AND GREEN TECHNOLOGY TIES WITH SOUTH KOREA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/15      6 MINING SECTOR REMAINS BACKBONE OF ECONOMY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/15      7 70–80% OF CROSS-BORDER RAILWAY CONSTRUCTION TO BE COMPLETED THIS YEAR PUBLISHED:2026/04/15      8 THE SILENT DEMISE: MONGOLIA’S FIGHT TO SAVE THE STEPPE WWW.EARTH.ORG PUBLISHED:2026/04/15      9 MONGOLIA LAUNCHES HAZARDOUS CHEMICALS ELIMINATION PROJECT WITH UNDP & GEF WWW.NEWS.FUNDSFORNGOS.ORG PUBLISHED:2026/04/14      10 ALTHOUGH MONGOLIANS MAY OUTWARDLY RESEMBLE ASIANS, THEY ARE NOT ACTUALLY SUCH WWW.OPEN.KG PUBLISHED:2026/04/14      АРДЧИЛСАН НАМЫН ЕНБД-ЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР С.БАЯРЦОГТЫГ ТОМИЛОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/15     Б.БАТЦЭЦЭГ: 146 ТӨРЛИЙН БИЗНЕСИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЖ, МЭДЭГДЭЭД ЭХЭЛДЭГ БОЛГОЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/15     ИНФЛЯЦЫН ТҮВШИН 7.4 ХУВИАР ӨСӨВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/15     МОНГОЛ УЛСЫГ ГАДААД ХЭЛНЭЭ “MONGOLIA” БУС “MONGOL” ХЭМЭЭН НЭРЛЭЖ, БИЧИЖ ХЭВШҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/15     АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН УЛСЫН ТООЛЛОГО ЭХЭЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/15     МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ХЭН ХЭРХЭН ТААМАГЛАВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/15     “ЭТТ” ХК-Д “ШУРГАЛСАН” БҮТЭЭМЖИЙН МЕНЕЖЕР НЭРТҮҮДЭД ЖИЛД 624 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН ОЛГОЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/15     МОНГОЛЫН НӨХЦӨЛД ТОХИРОХ ЦАГААН БУДААНЫ ШИНЭ СОРТ ТАРИАЛАХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/15     НООЛУУРЫН ҮЕЭР ӨСДӨГ МАШИНЫ ҮНЭ БУУРЧ, ИМПОРТ 47.2 ХУВИАР БАГАСЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/14     ЭНЭ ОНД 633 МЯНГАН ГА ТАЛБАЙД ТАРИАЛАЛТ ХИЙНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/14    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Аж ахуйн нэгж, байгууллагын улсын тооллого эхэллээ www.montsame.mn

Үндэсний Статистикийн Хорооноос таван жил тутамд зохион байгуулдаг “Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого” өнөөдрөөс эхэллээ.

Нэг сарын хугацаанд зохион байгуулах улсы хэмжээний тооллогыг манай улс найм дахь хийх гэж байгаа нь энэ. Үүнээс өмнө Статистикийн тухай хуульд заасны дагуу 1991, 1994, 1998, 2006, 2011, 2016, 2021 онд зохион байгуулсан юм. Энэ удаагийн ээлжит тооллогыг бүртгэлд суурилсан аргаар буюу төрийн байгууллагад бүртгэлтэй мэдээлэлд үндэслэн цахимаар зохион байгуулахаараа онцлогтой. Нийт аж ахуйн нэгж, байгууллагууд www.2026.mn цахим хуудсаар нэвтэрч, шаардлагатай нэмэлт асуултад хариулснаар тооллогын мэдээллээ баталгаажуулна.

Үндэсний Статистикийн Хорооноос цаашид тооллого зохион байгуулахдаа бүртгэлд суурилсан аргыг ашиглан аж ахуйн нэгжийн талаарх мэдээллийг төрийн байгууллагуудын суурь болон төрөлжсөн мэдээллийн сангаас бүрдүүлж, цахим систем нэвтрүүлэхээр зорьж байгаа аж. Үүний үр дүнд мэдээллийн давхардлыг бууруулах, төсөв, цаг хугацаа хэмнэх, мэдээлэгчийн ачааллыг бууруулах, статистикийн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, тооллогыг жилийн давтамжтай зохион байгуулах давуу талтай.

2025 оны байдлаар улсын хэмжээнд бүртгэлтэй 263.4 мянган аж ахуйн нэгж, байгууллага байгаагаас 116.8 мянга нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүний 70 хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг аж.

Тооллогын хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудаас статистикийн мэдээ, тайланг хүлээн авах тогтмол үйл ажиллагаатай систем нэвтрүүлнэ. Ингэснээр цаг хугацаа хэмнэхийн зэрэгцээ аж ахуйн нэгж болон хүний нөөцөд тулгардаг ачааллыг бууруулах давуу талтай юм байна.



Нийтэлсэн огноо2026-04-15