1 THE MONGOLIAN MINING TRAP WWW.MIDSTREAMIQ.COM PUBLISHED:2026/04/15      2 ERDENES TAVANTOLGOI, SAIL TO ADVANCE COKING COAL TRADE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/15      3 MONGOLIA SEEKS RENEWABLE ENERGY AND GREEN TECHNOLOGY TIES WITH SOUTH KOREA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/15      4 MINING SECTOR REMAINS BACKBONE OF ECONOMY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/15      5 JEJU ISLAND SEEKS TO DIVERSIFY TOURISM MARKETS BY TARGETING MONGOLIA, LATIN AMERICA WWW.KOREAJOONGANGDAILY.JOINS.COM PUBLISHED:2026/04/15      6 70–80% OF CROSS-BORDER RAILWAY CONSTRUCTION TO BE COMPLETED THIS YEAR PUBLISHED:2026/04/15      7 THE SILENT DEMISE: MONGOLIA’S FIGHT TO SAVE THE STEPPE WWW.EARTH.ORG PUBLISHED:2026/04/15      8 MONGOLIA LAUNCHES HAZARDOUS CHEMICALS ELIMINATION PROJECT WITH UNDP & GEF WWW.NEWS.FUNDSFORNGOS.ORG PUBLISHED:2026/04/14      9 ALTHOUGH MONGOLIANS MAY OUTWARDLY RESEMBLE ASIANS, THEY ARE NOT ACTUALLY SUCH WWW.OPEN.KG PUBLISHED:2026/04/14      10 FRANCE DONATES HIGH-ANGLE, WATER RESCUE EQUIPMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/13      МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ХЭН ХЭРХЭН ТААМАГЛАВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/15     “ЭТТ” ХК-Д “ШУРГАЛСАН” БҮТЭЭМЖИЙН МЕНЕЖЕР НЭРТҮҮДЭД ЖИЛД 624 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН ОЛГОЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/15     МОНГОЛЫН НӨХЦӨЛД ТОХИРОХ ЦАГААН БУДААНЫ ШИНЭ СОРТ ТАРИАЛАХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/15     НООЛУУРЫН ҮЕЭР ӨСДӨГ МАШИНЫ ҮНЭ БУУРЧ, ИМПОРТ 47.2 ХУВИАР БАГАСЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/14     ЭНЭ ОНД 633 МЯНГАН ГА ТАЛБАЙД ТАРИАЛАЛТ ХИЙНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/14     УЛСЫН ХЭМЖЭЭНД 4.1 САЯ МАЛ ТӨЛЛӨӨД БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/14     "СОЛОНГО" ТӨСЛИЙН ОРОН СУУЦЫГ 8 САРД АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/14     COP17-ИЙН САНХҮҮЖИЛТ, ХУДАЛДАН АВАЛТАД ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТ ОРУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/14     НИЙТ ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 45.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/14     "ТА БҮХЭН ЦАХИМ СҮЛЖЭЭГЭЭР МАНАЙ УЛСЫН НЭР ХҮНДЭД ХАЛДАЖ БАЙНА" ГЭЖ НАДАД 2-3 УДАА ХАТУУ ХЭЛСЭН WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/13    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

“ЭТТ” ХК-д “шургалсан” бүтээмжийн менежер нэртүүдэд жилд 624 сая төгрөгийн цалин олгожээ www.eguur.mn

Хамтарсан Засгийн газрын тогтоолоор гурван намын зүгээс өөрсдийн хүмүүсээ 123 ТӨК, 400 компанид менежерүүд томилно гэж яригдаад шүүмжлэл дагуулсан удаатай.

2025 оны 4-р сард ХҮН, АН аль аль нь УБТЗ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” зэрэг хэд хэдэн ТӨК-иудад Бүтээмжийн менежерийн сарын ойролцоогоор 2000 ам.доллар буюу ойролцоогоор 5-7 сая төгрөг орчим хэмээн яригдсан.

Харин ҮАГ-аас гаргасан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2025 оны санхүүгийн тайланд хэд хэдэн зөрчил байгааг арилгахыг шаардсаны дотор намуудаас томилуулсан менежерүүдийн томилгоо байв.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-д МАН-аас Бизнес хөгжил хариуцсан менежерээр С.Баярмөнхийг С.Баярмөнх нь Ерөнхий сайд асан Г.Занданшатарын сонгуулийн менежерээр ажиллаж байсан төдийгүй "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар мөн ажиллаж байсан.Тэрбээр, 2022 оны ХОМ-тээ өөрийн орлого 857 сая төгрөг, хадгаламж 4.4 тэрбум, 1.7 тэрбум төгрөгийн орон сууц болон барилга байгууламжтай, 1.4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 12 хэмээн мэдүүлсэн байна.

АН-аас Хяналтын менежерээр томилогдсон Н.Пунцаг нь Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн.

ХҮН намаас томилуулсан Бүтээмжийн менежер Б.Мөнхболд нь 2024 оны УИХ-ын сонгуульд намаасаа нэр дэвшиж байсан ч ялагдал хүлээсэн байдаг.

Аудитын тайлангийн зөрчилд “Эрдэнэс Тавантолгой” ХК –ийн гүйцэтгэх захирлын тушаалаар 2025 онд Бүтээмжийн менежер, Бизнес хөгжил хариуцсан менежер, Хяналтын менежерийн албан тушаалуудыг шинээр бий болгож, үндсэн цалингийн шатлалыг G7-G8 түвшинд 12.5-14 сая төгрөгөөр тогтоон 2025 онд 624 сая 358 мянган төгрөгийн цалин хөлс олгосныг дурджээ.

Дээрх томилгоо нь албан тушаалуудад тавигдах ажлын байрны шаардлага, үндсэн зорилго, чиг үүрэг, гүйцэтгэлийн хариуцлагын хүрээ бүрэн тодорхойлогдоогүй, байгууллагын бүтэц дэх байр суурь, эрх хариуцлагын уялдаа тогтоодоогүй байхад хийгдсэн гэж үзжээ.

Мөн Засгийн газрын 2025 оны 11-р сарын 12-ны өдрийн 27-р дугаар хуралдааны тэмдэглэлээр дээрх албан тушаалд ажиллаж байгаа менежерүүдийг цомхотгох чиглэл өгсөн ч хэрэгжүүлээгүй байна. Иймээс Үндэсний Аудитын газраас дээрх зөрчлийг арилгахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Цэрэнсамбуу болон холбогдох хүмүүст энэ оны 3-р сарын 16-нд шаардлага хүргүүлснийг өнөөг хэр хэрэгжүүлээгүй.

Төр хэмнэлтийн горимд шилжих нэрийдлээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын зардлыг танаж байхад намуудын гар хөл бологсдыг ТӨК-иудад менежер нэрээр шургуулж, өндөр цалин олгосоор байна.

Т.БАТСҮРЭН



Нийтэлсэн огноо2026-04-15