2025 онд Хөвсгөл аймгийн 8 суманд 18 удаа газар хөдөлжээ www.eguur.mn
Хөвсгөл аймгийн хэмжээнд 2025 он гарснаар нийт 18 удаагийн газар хөдлөлт мэдрэгджээ. Тодруулбал, Улаан-Уул сум-4, Тосонцэнгэл сум-1, Ханх сум-6, Алаг-Эрдэнэ сум-1,  Ренчинлхүмбэ сум-1, Баянзүрх сум-2, Цагаан-Уул сум-1, Цэцэрлэг сум-2 удаа нийт 18 удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгджээ. Тус аймгийн 8 сумын нутаг дэвсгэрт газар хөдлөлт болсон бөгөөд онц ноцтой учирсан хохирол байхгүй аж.
Түүнчлэн Ханх  сумаас зүүн хойд зүгт 18 километр зайд өнөөдөр буюу 10-р сарын 31-ний өдрийн 00:54:01 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдсэн байна. Тус сумын Засаг дарга болон холбогдох албаны хүмүүс, газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн байдлыг тодруулахад "Газар хөдлөлт болсон газрын ойролцоо малчин өрхүүд амьдардаг, тал хээр газар, чичирхийлэл аяга шажигнаж, ор дайвалзах байдлаар бага зэрэг мэдрэгдсэн. Одоогоор учирсан хохирол байхгүй" гэжээ.
Нийтэлсэн огноо2025-10-31

 
										 		



