Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг дэвшүүлэхээр боллоо www.eguur.mn
МАН-ын генсек Я.Содбаатар, “УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас Ж.Бат-Эрдэнийг чөлөөлж, Ж.Батжаргалыг томиллоо. Мөн УИХ-ын дэд даргаас Х.Булгантуяаг чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг дэвшүүлэхээр боллоо” гэлээ.
УИХ-ын даргын асуудал тодорхой хугацаатай тул өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээгүй аж. Ирэх сарын 15-наас өмнө улсын төсвөө батлах учиртай тул яаравчлан хэлэлцэх шаардлагатайг онцлов.
МАН-ын үндсэн дүрмээр Их хурлаараа буюу намын дээд байгууллагаар дүрэмдээ өөрчлөлт оруулж, хөтөлбөртөө тодотгол хийнэ.
Нийтэлсэн огноо2025-10-31

 
										 		



