Улаанбаатар хотод бензин, дизелийн түлшний нийлүүлэлт тогтворжсон www.eagle.mn
АҮЭБ-аас шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдэгдлийн үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин "Улаанбаатар хотод бензин, дизелийн түлш тогтворжсон. Өнөө өглөөнөөс эхлээд орон нутаг руу шатахуун ачиж байна. Төвийн болон хангайн бүсийн аймгуудад маргааш орой гэхэд шатахуун нийлүүлэлт тогтвортой болно. ОХУ-аас нийлүүлэх 20 орчим мянган тонн авто бензинийг энэ долоо хоног нийлүүлэхээр тохирсон. Ингэснээр нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт тогтворжихоор болсон" гэв.
Нийтэлсэн огноо2025-12-26





