1 DRAFT TAX REFORM PACKAGE UP FOR PARLIAMENT SUBMISSION WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/12/26      2 MONGOLIA LAUNCHES WORLD'S FIRST 24/5 BLOCKCHAIN-BASED SECURITIES TRADING WWW.KIPOST.NET  PUBLISHED:2025/12/26      3 CONSTRUCTION OF OIL REFINERY AT 50 PERCENT COMPLETE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/26      4 FLS DRIVING INNOVATION AND SUSTAINABILITY IN MONGOLIA'S MINING INDUSTRY WWW.MONGOLIANMININGJOURNAL.COM  PUBLISHED:2025/12/26      5 MORE THAN 3,000 LAND PARCELS CLEARED IN ULAANBAATAR IN 2025 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/26      6 LAND ALLOCATION REQUESTS TO BE PROCESSED STARTING DECEMBER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/26      7 SCHOOL NO.49 BECOMES 100% SOLAR-POWERED WWW.GOGO.MN PUBLISHED:2025/12/26      8 CONSTRUCTION OF WASTE-TO-ENERGY PLANT TO BEGIN IN 2026 WWW.GOGO.MN PUBLISHED:2025/12/25      9 SECURITIES TRADING REACHES MNT 879.5 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/25      10 PROPOSAL, CONCLUSION ON DETERMINING THE STATE OWNERSHIP STAKES IN 'ACHIT IKHT', 'ERDENET MINING', AND 'ZES ERDENIIN KHUVI' LLCS TO BE DISCUSSED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/25      Ж.ЧИНБҮРЭН: ХДХВ/ДОХ-ЫН ХАЛДВАРТАЙ 12 ИРГЭН ХЯНАЛТАД ОРОХГҮЙ АЛДАГДСАН НЬ ҮНЭН WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/12/26     БАТ-ӨЛЗИЙ, ХУЖИРТ СУМЫГ ХОЛБОСОН АВТО ЗАМЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/12/26     "ОЮУТОЛГОЙ"-Н ТОГТООЛЫН ТӨСӨЛ БАТЛАГДАЖ, ТҮР ХОРОО ТАТАН БУУГДЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/12/26     ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН АЛТАЙ СУМ ЦАХИЛГААНД БҮРЭН ХОЛБОГДЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/12/26     ЭНЭ ОНД НИЙСЛЭЛД 16.3 КМ БОРООНЫ УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ УГСАРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/26     ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУД ДНБ-ИЙ 74 ХУВЬТАЙ ТЭНЦЭХ ХӨРӨНГӨТЭЙ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/26     УЛААНБААТАР ХОТОД БЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ ТОГТВОРЖСОН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/12/26     ГАЗАР ЭЗЭМШИХ ГЭРЧИЛГЭЭГ ОЛГОЖ ЭХЭЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/12/25     ИРЭХ ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД “АЧИТ ИХТ”, “ЭРДМИН”, “ЗЭС ЭРДЭНИЙН ХУВЬ” ХХК-Д ТӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХЫГ ҮҮРЭГДЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/12/25     2026 ОНД ЮУНД ХӨРӨНГӨ ОРУУЛБАЛ АШИГТАЙ БАЙХ ВЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/25    

Төрийн өмчит компаниуд ДНБ-ий 74 хувьтай тэнцэх хөрөнгөтэй байна www.itoim.mn

УИХ-ын чуулганы ээлжит нэгдсэн хуралдаан өнөөдөр болж, “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026–2028 онд биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт: Бид өнгөрсөн рүүгээ эргэж харж, хэн нь юунд алдсан бэ гэдгийг ярихаас илүү урагшаа харж, өмнө гаргасан алдаагаа цаашид яаж давтахгүй байх вэ гэдэгт анхаарч байна. Мөн төрийн өмчийг хэрхэн илүү үр ашигтай байлгах вэ, төрийн хувийн хэвшилд оролцож буй оролцоог яаж багасгах вэ гэдэгт голчлон төвлөрч байгаа юм.
Энэ хүрээнд төрийн өмчит компаниудыг ил тод, нээлттэй болгох, хөрөнгийн биржээр дамжуулан хувьцааг нь олон нийтэд санал болгож, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Ингэснээр хувийн хэвшлийн эдийн засагт оролцох оролцоог нэмэгдүүлж, иргэд аж ахуй, бизнес эрхлэхэд төрийн өмчит компаниуд саад болохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх юм. Энэ бол бидний баримталж ирсэн үндсэн зорилго бөгөөд цаашид улам сайжруулна.
Энэ удаа УИХ-д өргөн барьж буй тогтоолын төсөл нь өмнөхөөсөө илүү нээлттэй, УИХ-ын гишүүдийн байр суурь, саналыг илүү тусгасан. Өмнө гарсан алдаанд дүгнэлт хийж, цаашид олон нийтийн оролцоо, хяналтын дор бодлогыг хэрэгжүүлж, алдаагаа дахин давтахгүй байх зорилготой тогтоол юм.
УИХ-ын гишүүн Ө.Шижир: Төрийн өмчийн хуулийн этгээдийн хувьцааг биржээр дамжуулж хувьчлах асуудлыг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ үүнийг хийхдээ зайлшгүй анхаарах ёстой хэд хэдэн асуудал бий.
Юуны өмнө төр бүхнийг хийдэг, бүхнийг чаддаг, бүхнийг авдаг байж болохгүй. Өнөөдөр ДНБ-ий 74 хувийг төр үйлдвэрлэж байна гэдэг нь бараг социалист тогтолцоотой улс шиг байдалд орсны илрэл. Гэтэл бид чинь Үндсэн хуульдаа чөлөөт эдийн засгийг дэмжинэ гэж заасан улс шүү дээ.
Одоогийн байдлаар төр 120 их наяд төгрөгийн хөрөнгөтэй байна. Үүн дээр нэмээд төсвөөс гадуур төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд асар их хөрөнгө төвлөрсөн. Үүнийг дагаад хулгай, луйвар байнга яригддаг. Төрийн өмчит компаниудын удирдлагуудын ихэнх нь намын хамааралтай, улс төрийн томилгоо байдаг. Ийм нөхцөлд тэднийг хэзээ ч жинхэнэ утгаараа үр ашигтай ажиллуулна гэж байхгүй.
Өнөөдөр улсын төсвийн хөрөнгө оруулалт, төрийн өмчит компаниудын худалдан авалтын хэмжээ бараг тэнцчихсэн байна. Тиймээс чөлөөт эдийн засагтай болно, төрийн оролцоог багасгана гэж ярих үндэс алга. Төрийн өмчит компаниуд тэр чигтээ улс төрийн хэрэгсэл болчихсон. Сонгуулийн үеэр сурталчилгаанд оролцоно, томилсон сайдынхаа талд ажиллана, уулзалт зохион байгуулна. Ийм байдалтай байхад зайлшгүй нэг сэгсрэх шаардлагатай.
Тодорхой жишээ хэлье. Хөдөө аж ахуйн корпорацид 7000 тонн шатахууны нөөцийн сав бий. Энэ нь Улаанбаатар хотын ердийн хэрэглээний долоо хоногийн нөөц гэсэн үг. Харин ОБЕГ дээр 17 мянган тонн багтаамжтай нөөцийн сав байдаг ч үүний 6000 тонн нь ашиглах боломжгүй болсон. Нөөцийн сав алга гээд төсөв хайж явдаг атлаа, төр өөрт байгаа хэвийн ажиллагаатай 7000 тонн савыг хувьчлах гээд байна. Энэ чинь ямар бодлого вэ. Бүр цаашлаад, элдэв үнэлгээ хийлгэсний эцэст тэр 7000 тонн нөөцийн савыг ердөө 11 тэрбум төгрөгөөр үнэлсэн байна. Энэ бол бодитоор үнэгүйдүүлж авах гэсэн оролдлого. Өөрөөр хэлбэл, энэ бол захиалгатай хувьчлал гэж харагдаж байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт: Төрийн өмчит компаниуд ДНБ-ий 74 хувьтай тэнцэх хөрөнгөтэй байна. Энэ нь хэтэрхий өндөр байна гэж үзэж байгаа. Үүнийг бууруулахын тулд өмч хувьчлах үндсэн чиглэл орж ирж байгаа. 
УИХ-ын гишүүн Б.Хэрлэн: Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хувьчлах замаар хөрөнгө оруулалт татах, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, засаглалыг сайжруулах бодлогыг би зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ хувьчлалын бодит үр дүн нь зөвхөн өөрөө хувьчлалаас бус, түүнд бэлтгэх өмнөх ажлууд болон хувьчилсны дараах хяналт, хариуцлагын бодлогоос шууд хамаарна гэж үзэж байна.
Юуны өмнө, өнөөдөр төрийн өмчит үйлдвэрийн газруудад Монгол Улсын нийт ажиллах хүчний ойролцоогоор 10 хувь нь ажиллаж байна. Тэгэхээр хувьчлалд бэлтгэх ажлын хүрээнд эдгээр байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн асуудлыг яаж шийдэх вэ гэдэг маш чухал. Тэдний ажлын байрыг нь хадгалах уу, бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөх үү, эсвэл ажлын байр шилжилт хөдөлгөөнд орох уу гэдэг дээр төрөөс баримтлах тодорхой бодлого байх ёстой. Хэрэв өөрчлөлт гарвал эдгээр ажилтнуудыг дахин сургах, ажилд зуучлах, орлоготой, тогтвортой хөдөлмөр эрхлэх боломжийг нь хангах талаар ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдэг асуулт гарч ирж байна.
Нөгөө талаас, тээвэр, дэд бүтэц, эрчим хүч, уул уурхай, санхүүгийн салбар зэрэг нь иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлдөг, цаашлаад үндэсний аюулгүй байдалтай холбоотой стратегийн салбарууд юм. Ийм чухал салбаруудад хувьчлал хийхээр орж ирж байгаа тохиолдолд хувьчилсны дараа төрөөс тавих хяналт, зохицуулалт, хариуцлагын бодлого ямар байх вэ гэдэг тодорхой байх шаардлагатай.
Тэгэхээр энэхүү тогтоолын төслийн хүрээнд хувьчлалын өмнөх бэлтгэл ажлыг хэрхэн хийх, ажиллах хүчний асуудлыг яаж шийдэх, мөн стратегийн салбаруудад хувьчлал хийсний дараа олон нийтийн эрх ашиг, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хяналт, хариуцлагын ямар тогтолцоог бий болгох вэ гэдэг дээр тодорхой, ойлгомжтой бодлого танилцуулах шаардлагатай.
УИХ-ын гишүүн Ц.Баяр-Эрдэнэ: Төрийн өмчит компаниудад өнөөдрийн байдлаар 59 мянга гаруй ажилтан, албан хаагч ажиллаж байна. Биржээр дамжуулан худалдах, арилжаалах компаниудын хувьд хөрөнгийн биржийн шалгуур шаардлагыг хангах, олон дүрэм журамд нийцүүлэх, Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөл авах зэрэг бэлтгэл ажлуудыг шат дараатайгаар хийнэ.
Биржээр хувьчлах төрийн мэдлийн хувьцааг худалдах үед ажиллах хүчинтэй холбоотой сэтгэл түгшээсэн асуудлууд ихэвчлэн гарч ирдэг. Тухайлбал, цомхотголд орох, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлаас халагдах вий гэсэн болгоомжлол байдаг. Энэ бүх асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд зохицуулж, хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.
Мөн төрийн мэдлийн хувьцааг энгийн хувьцаа гаргах замаар арилжаалж, тодорхой хэсгийг нь улсын төсөвт төвлөрүүлэхийн зэрэгцээ хувьцаа худалдан авагч талтай хамтран ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр үйлдвэрчний эвлэлтэй хамтран ажиллах боломж бүрэн бий гэж харж байгаа.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Төрийн өмчит компанийн нийт 33 байгууллагыг худалдах, хувьчлах, татан буулгах, эсвэл статусыг нь өөрчлөх асуудлыг үндсэн чиглэл болгон оруулж ирж байгаа нь харагдаж байна. Гэхдээ энэ бол ард түмний өмч гэдгийг бид бүгд мэднэ. Өөрөөр хэлбэл, бид эзнийг нь сольж байгаа хэрэг. Тиймээс энэ асуудалд маш болгоомжтой хандах ёстой.
Одоогийн байдлаар хангалттай бэлтгэл ажил огт харагдахгүй байна. Тухайлбал, Багануур, Шивээ-Овоо зэрэг цахилгаан станцуудын харьяа компаниудыг ДЦС-3, ДЦС-4-тэй хамт хувьчлахаар оруулж ирж байна. Энэ нь эрчим хүчний үнэ, цаашлаад инфляцад шууд нөлөөлөх эрсдэлтэй.
Тэгэхээр яагаад заавал ийм цаг үеийг сонгож байгаа юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. 2026–2028 он бол яг одоо энэ үндсэн чиглэлийг батлуулахад тохиромжтой үе биш. Эдийн засгийн нөхцөл байдал тааруу, улсын төсөв тасалдалтай, ийм үед стратегийн ач холбогдолтой төрийн өмчийг яаран хувьчлах нь эрсдэл дагуулна. Тиймээс цаг хугацаа, бэлтгэл ажлаа дахин нягталж, илүү бодитой, хариуцлагатай шийдвэр гаргах шаардлагатай юм.
By
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2025-12-26