"Оюутолгой"-н тогтоолын төсөл батлагдаж, түр хороо татан буугдлаа www.eguur.mn
УИХ-ын чуулганы баасан гарагийн /2025.12.26/ хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх хянан шалгах Түр хорооны тайлан дүгнэлтийг сонслоо. Улмаар УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Ийнхүү чуулганаар Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг УИХ-ын гишүүдийн 81.2 хувь дэмжиж, батлав.
УИХ-ын тогтоол батлагдсантай холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаар ахлуулсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх хянан шалгах Түр хороог татан буугдсанд тооцлоо.
Нийтэлсэн огноо2025-12-26





