1 WHAT WILL DRIVE MONGOLIAN POLITICS AND ECONOMY IN 2026? WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/12/30      2 MONGOLIA 2025: MAPPING FOREIGN POLICY AND POLITICAL CHANGE WWW.INSIDEMONGOLIA.MN PUBLISHED:2025/12/30      3 MONGOLIA LAUNCHES 24/5 OTC SECURITIES TRADING WWW.POSTTRADE360.COM PUBLISHED:2025/12/30      4 THE LEGENDARY SLEEPER TRAIN CONNECTING 3 COUNTRIES IN 7 DAYS CROSSES 8 TIME ZONES WWW.MIRROR.CO.UK PUBLISHED:2025/12/30      5 MONGOLIA CELEBRATES RESTORATION OF ITS INDEPENDENCE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/30      6 LIVESTOCK NUMBERS UP 0.8 PERCENT, HERDER HOUSEHOLDS DOWN BY 1,600 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/30      7 OVER 850,000 TOURISTS VISIT MONGOLIA THIS YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/30      8 DRAFT TAX REFORM PACKAGE UP FOR PARLIAMENT SUBMISSION WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/12/26      9 MONGOLIA LAUNCHES WORLD'S FIRST 24/5 BLOCKCHAIN-BASED SECURITIES TRADING WWW.KIPOST.NET  PUBLISHED:2025/12/26      10 CONSTRUCTION OF OIL REFINERY AT 50 PERCENT COMPLETE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/26      ЭНЭ ОНД ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН 18 ТУЛГУУР БАГАНЫГ СУУРИЛУУЛЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/12/30     МАНАЙ УЛСАД ЭНЭ ОНД 850 МЯНГАН ЖУУЛЧИН ИРЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/12/30     СЭМЮЭЛ БЕКЕТТ ГҮҮР МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨНГӨӨР ГЭРЭЛТЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/12/30     ХСҮТ РОБОТ МЭС ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/30     НИТХ: НИЙСЛЭЛ 77 ТЭРБУМААР 2000 ЦАХИЛГААН МАШИН ХУДАЛДАН АВЧ, ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭНД ЯВУУЛАХЫГ ДЭМЖЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/30     ТАЙЛАНДААС МОНГОЛ РУУ ЧИГЛЭСЭН ЗАЛИЛАН ҮЙЛДЭЖ ₮1.1 ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧРУУЛСАН ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/12/30     УЛСЫН ХЭМЖЭЭНД МАЛЫН ТОО 445 МЯНГААР ӨСЧ, 58.1 САЯ ТОЛГОЙ МАЛ ТООЛОГДЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/12/30     Ж.ЧИНБҮРЭН: ХДХВ/ДОХ-ЫН ХАЛДВАРТАЙ 12 ИРГЭН ХЯНАЛТАД ОРОХГҮЙ АЛДАГДСАН НЬ ҮНЭН WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/12/26     БАТ-ӨЛЗИЙ, ХУЖИРТ СУМЫГ ХОЛБОСОН АВТО ЗАМЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/12/26     "ОЮУТОЛГОЙ"-Н ТОГТООЛЫН ТӨСӨЛ БАТЛАГДАЖ, ТҮР ХОРОО ТАТАН БУУГДЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/12/26    

ХСҮТ робот мэс заслын эмчилгээг амжилттай нэвтрүүллээ www.itoim.mn

Монгол Улс "Робот мэс засал" -ын эмчилгээг нутагшуулсан дэлхийн 70 дахь орон болов. Робот мэс засал эмчилгээг эх орондоо нэвтрүүлэх ажлын бэлтгэл өнгөрсөн гурван жилийн турш тасралтгүй үргэлжилсэн бөгөөд 2025 оны арванхоёрдугаар 28-ны өдөр Хавдар судлалын үндэсний төв анхны робот мэс заслаа амжилттай хийлээ.
Робот мэс засал эмчилгээ нь дэлхийн 69 оронд нэвтрээд буй шинэ, мэс засал эмчилгээний хүчирхэг, дэвшилтэт технологи бөгөөд мэс заслын эмч нарт гурав дахь гар, маш нарийвчлалтай ажиллах боломж нь болох ба бүрэн нутагшсаны үндсэн дээр интернетийн маш өндөр хурдны тусламжтайгаар ард иргэдэд зайнаас мэс засал хийх боломжийг бүрдүүлэх юм.
Дэлхийн анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн эмчилгээний дэвшил болох "робот мэс засал" эмчилгээг манай улс нэвтрүүлэхдээ БНСУ-ын Элэг шилжүүлэн суулгах нийгэмлэгтэй хамтран ажиллажээ.
Анхны робот мэс заслыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн удирдан явуулсан бөгөөд түүнийг "робот мэс засал эмчилгээ" -г анх нэвтрүүлэх санаачлагыг гаргасан хүн гэдгийг салбарынхан нь онцолж байв.
Монгол хүн дэлхийн анагаах ухааны ололт, эмчилгээний дэвшилтэт технологиос хол хоцрохгүй, өвдсөнөөсөө болж санхүүгийн дарамтад орохгүй байх бүхий л боломжийг эрэлхийлэн ажиллаж буйгаа Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр хэлсэн бөгөөд салбарынхаа залуу эмч, сувилагч, баг хамт олноор бахархаж буйгаа илэрхийлэн амжилт хүсэв.
Робот мэс заслын технологийг амжилттай нэвтрүүлэх суурь нь дурангийн эмс заслын өнгөрсөн 20 жилийн хөгжүүлэлт байсан бол робот мэс засал эмчилгээ нь дэлхийн хамгийн шилдэг технологийг манай улсын эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх том үүд хаалга, туршлага, зориг болно гэдэгт итгэж буйгаа залуу шилдэг эмч нар хэллээ.



Нийтэлсэн огноо2025-12-30