Сэмюэл Бекетт гүүр Монгол Улсын төрийн далбааны өнгөөр гэрэлтжээ www.eagle.mn
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойг тохиолдуулан Сэмюэл Бекетт гүүрийг Монгол Улсын төрийн далбааны өнгөөр гэрэлтүүлжээ.
Монгол Улсаас Бүгд найрамдах Ирланд улсад хавсран суугаа Элчин сайдын яам, Ирланд улсын Дублин хотын захиргаатай хамтран уг ажлыг зохион байгуулсан аж.
Монгол Ирланд улс хооронд 1998 оны арванхоёрдугаар сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон. Өнөөдрийн байдлаар тус улсад 5800 гаруй монголчууд ажиллаж, амьдарч, суралцаж байна.
Нийтэлсэн огноо2025-12-30





