Статистик: 2025 онд ₮6.9 их наядын уул уурхайн бүтээгдэхүүн борлуулсны 80 хувь нь II улирлынх www.eguur.mn
2025 онд Монголын хөрөнгийн биржид 6.9 их наяд төгрөгийн уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалагдлаа. Нийт дүнгийн хувьд уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны гүйцэтгэл өмнөх оны үзүүлэлтээс 22 хувиар буурсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа оны эхэнд хөдөлгөөнгүй болсон ч сүүлийн хагас жилд сэргэж чадсанаар гүйцэтгэл нь өмнөх оныхтой тэнцэж очжээ. Харин өнгөрөгч онд хийгдсэн арилжааны 80 хувь нь хоёрдугаар хагас жилд явагджээ.
Монголын хөрөнгийн биржээр арилжаалагддаг тавааруудын үнэ өсөлттэй байгаатай зэрэгцээд биет хэмжээгээр нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Арилжаалагдсан төмрийн хэмжээ л гэхэд 2.4 дахин өсөж, 5.9 сая тоннд хүрсэн. Үнийн дүнгээр 1.3 их наяд төгрөгт хүрч, 2023 оныхоос долоо дахин нэмэгджээ. Түүнчлэн зэсийн үнэ түүхэн өсөлттэй байгаа жилд арилжаалагдсан зэсийн баяжмалын хэмжээ ч мөн адил хоцрогдсонгүй. Нийт 376.3 тэрбум төгрөгийн арилжаа хийгдэж, өмнөх оноос ес дахин тэлсэн. Харин хамгийн гол бүтээгдэхүүн болох нүүрс оныг тааруу эхлүүлээд байсан ч сүүлийн зургаан сарын хугацаанд хангалттай хэмжээнд алдагдлаа нөхөж авч чадсан. 2025 онд 5.2 их наяд төгрөгийн нүүрс арилжаалагдсан бөгөөд үүний 90 орчим хувь нь хоёрдугаар хагас жилд хийгджээ.
Дэлгэрэнгүйг: https://www.1212.mn/mn/dissemination/92807438
Г.МИШЭЭЛ
Нийтэлсэн огноо2026-01-02





