1 MONGOLIA EXTENDS VISA EXEMPTION POLICY FOR 34 COUNTRIES BY ONE YEAR WWW.VISASNEWS.COM PUBLISHED:2026/01/02      2 MONGOLIA AND CHINA HAVE ERECTED MORE THAN 4.700 KILOMETERS OF BORDER FENCES TO CONTAIN LIVESTOCK, CURB PASTURE DEGRADATION, AND TRANSFORM THE GRASSLAND INTO A PERMANENT ECOLOGICAL BORDER OF TERRITORIAL SOVEREIGNTY WWW.EN.CLICKPETROLEOEGAS.COM.BR  PUBLISHED:2026/01/02      3 CHINA TIGHTENS EXPORT CONTROLS ON SILVER, STEEL, ANTIMONY WWW.CHOSUN.COM PUBLISHED:2026/01/02      4 MAYOR REPORTS ON CONSTRUCTION PROJECTS TO BE IMPLEMENTED IN 2026 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/02      5 AI CAMERAS BEGIN DETECTING TRAFFIC VIOLATIONS, ISSUING FINES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/02      6 MONGOLIA RANKS AMONG WORLD’S TOP 20 FOR TOURISM RECOVERY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/02      7 STATE INSPECTION AND INVENTORY TO BE CONDUCTED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/02      8 WHAT WILL DRIVE MONGOLIAN POLITICS AND ECONOMY IN 2026? WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/12/30      9 MONGOLIA 2025: MAPPING FOREIGN POLICY AND POLITICAL CHANGE WWW.INSIDEMONGOLIA.MN PUBLISHED:2025/12/30      10 MONGOLIA LAUNCHES 24/5 OTC SECURITIES TRADING WWW.POSTTRADE360.COM PUBLISHED:2025/12/30      ШАРХАД, БАЯНХОШУУНД ТУС БҮР 110 АЙЛЫН НОГООН ОРОН СУУЦЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/01/02     МИЛЛЕР: “СИБИРИЙН ХҮЧ–2” ХИЙН ХООЛОЙН ТӨСЛИЙГ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/02     ТӨСӨЛ: ЖИЛИЙН 400 САЯ ТӨГРӨГ ХҮРТЭЛХ БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГОТОЙ БОЛ НӨАТ-ЫГ ХЯЛБАРШУУЛСАН ГОРИМООР ТАЙЛАГНАДАГ БОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/02     МОНГОЛ УЛС АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН СЭРГЭЛТИЙН ҮЗҮҮЛЭЛТЭЭР ДЭЛХИЙН ШИЛДЭГ 20 УЛСЫН ТООНД БАГТЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/01/02     ОЙ ТОГТООЛТЫН СПОРТЫН ДЭЛХИЙН ЧАНСААГ МОНГОЛЫН ТАМИРЧИД ТЭРГҮҮЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/01/02     ӨНӨӨДРӨӨС ДҮРЭМ ЗӨРЧСӨН ЖОЛООЧ НАРЫГ AI-ААР ИЛРҮҮЛЖ ХАРИУЦЛАГА ТООЦНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/02     СТАТИСТИК: 2025 ОНД ₮6.9 ИХ НАЯДЫН УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН БОРЛУУЛСНЫ 80 ХУВЬ НЬ II УЛИРЛЫНХ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/02     ЭНЭ ОНД ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН 18 ТУЛГУУР БАГАНЫГ СУУРИЛУУЛЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/12/30     МАНАЙ УЛСАД ЭНЭ ОНД 850 МЯНГАН ЖУУЛЧИН ИРЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/12/30     СЭМЮЭЛ БЕКЕТТ ГҮҮР МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨНГӨӨР ГЭРЭЛТЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/12/30    

Миллер: “Сибирийн хүч–2” хийн хоолойн төслийг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулна www.itoim.mn

ОХУ-аас БНХАУ руу чиглэсэн шинэ хийн хоолой болох “Сибирийн хүч–2” төслийг төлөвлөсөн хугацаанаас нь өмнө барьж дуусгана гэдэгт итгэлтэй байгаагаа “Газпром” компанийн Удирдах зөвлөлийн дарга Алексей Миллер шинэ оны өмнөх онлайн хурлын үеэр мэдэгдлээ.
Тэрбээр 2025 онд Ерөнхийлөгч Владимир Путин Хятадад хийсэн айлчлалын үеэр “Сибирийн хүч” болон Алс Дорнодын чиглэлээр нийлүүлэх хийн хэмжээг нэмэгдүүлэх талаар маш чухал тохиролцоонд хүрснийг дурдсан байна.
“Хамгийн чухал нь манай хятад нөхөдтэй ‘Сибирийн хүч–2’ хийн хоолойг барих талаар хууль ёсны, заавал биелүүлэх гэрээнүүдийг байгуулсан явдал юм. Ингэснээр дэлхийд хамгийн томоохон хийн хөрөнгө оруулалтын төслүүдийн нэгийг хэрэгжүүлэх эхлэлийг бодитоор тавилаа” хэмээжээ.
Миллерийн хэлснээр, уг төсөл нь “Газпром”-ын цар хүрээг илтгэх, дэлхийн хэмжээний төсөл бөгөөд ийм төрлийн томоохон бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх туршлага, чадвар тус компанид бий аж. “Бид ‘Сибирийн хүч’ төслийг хэрхэн барьсантай адил өндөр чанартайгаар, хугацаанд нь төдийгүй хугацаанаас нь өмнө ‘Сибирийн хүч–2’-ыг барина гэдэгт итгэлтэй байна” гэдгийг тэрээр онцолжээ.
Өнгөрсөн есдүгээр сарын 2-нд Бээжин хотноо “Сибирийн хүч–2” хийн хоолой болон Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх “Союз-Восток” транзит хийн хоолойг барих тухай хууль ёсны санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэхүү төслийн чиглэл нь ОХУ-аас Монголын нутгаар дамжуулан Хятад руу жилд 50 тэрбум шоо метр хий нийлүүлэх боломжийг бүрдүүлэх юм.
“Сибирийн хүч–2” нь Дорнын хийн хангамжийн нэгдсэн систем хэмээх томоохон төслийн нэг хэсэг бөгөөд ОХУ-ын баруун хэсгийн Нэгдсэн хийн хангамжийн системийг зүүн бүсийн хийн олборлолтын төвүүдтэй холбож, өмнө нь хоолойгоор хий авах боломжгүй байсан бүс нутгуудыг хангах зорилготой билээ. Уг систем нь Ямалын хойгийн хойд хэсэгт орших Тамбейн томоохон ордоос эхэлж, Бованенково, Новый Уренгой, Ханты-Мансийн автономит тойрог, Томск, Кемерово муж, Красноярскийн хязгаар нутгаар дамжин, Иркутскийн муж дахь Монгол Улстай хиллэх цэгт хүрч төгсөнө.
By
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-01-02