1 MONGOLIA EXTENDS VISA EXEMPTION POLICY FOR 34 COUNTRIES BY ONE YEAR WWW.VISASNEWS.COM PUBLISHED:2026/01/02      2 MONGOLIA AND CHINA HAVE ERECTED MORE THAN 4.700 KILOMETERS OF BORDER FENCES TO CONTAIN LIVESTOCK, CURB PASTURE DEGRADATION, AND TRANSFORM THE GRASSLAND INTO A PERMANENT ECOLOGICAL BORDER OF TERRITORIAL SOVEREIGNTY WWW.EN.CLICKPETROLEOEGAS.COM.BR  PUBLISHED:2026/01/02      3 CHINA TIGHTENS EXPORT CONTROLS ON SILVER, STEEL, ANTIMONY WWW.CHOSUN.COM PUBLISHED:2026/01/02      4 MAYOR REPORTS ON CONSTRUCTION PROJECTS TO BE IMPLEMENTED IN 2026 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/02      5 AI CAMERAS BEGIN DETECTING TRAFFIC VIOLATIONS, ISSUING FINES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/02      6 MONGOLIA RANKS AMONG WORLD’S TOP 20 FOR TOURISM RECOVERY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/02      7 STATE INSPECTION AND INVENTORY TO BE CONDUCTED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/02      8 WHAT WILL DRIVE MONGOLIAN POLITICS AND ECONOMY IN 2026? WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/12/30      9 MONGOLIA 2025: MAPPING FOREIGN POLICY AND POLITICAL CHANGE WWW.INSIDEMONGOLIA.MN PUBLISHED:2025/12/30      10 MONGOLIA LAUNCHES 24/5 OTC SECURITIES TRADING WWW.POSTTRADE360.COM PUBLISHED:2025/12/30      ШАРХАД, БАЯНХОШУУНД ТУС БҮР 110 АЙЛЫН НОГООН ОРОН СУУЦЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/01/02     МИЛЛЕР: “СИБИРИЙН ХҮЧ–2” ХИЙН ХООЛОЙН ТӨСЛИЙГ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/02     ТӨСӨЛ: ЖИЛИЙН 400 САЯ ТӨГРӨГ ХҮРТЭЛХ БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГОТОЙ БОЛ НӨАТ-ЫГ ХЯЛБАРШУУЛСАН ГОРИМООР ТАЙЛАГНАДАГ БОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/02     МОНГОЛ УЛС АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН СЭРГЭЛТИЙН ҮЗҮҮЛЭЛТЭЭР ДЭЛХИЙН ШИЛДЭГ 20 УЛСЫН ТООНД БАГТЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/01/02     ОЙ ТОГТООЛТЫН СПОРТЫН ДЭЛХИЙН ЧАНСААГ МОНГОЛЫН ТАМИРЧИД ТЭРГҮҮЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/01/02     ӨНӨӨДРӨӨС ДҮРЭМ ЗӨРЧСӨН ЖОЛООЧ НАРЫГ AI-ААР ИЛРҮҮЛЖ ХАРИУЦЛАГА ТООЦНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/02     СТАТИСТИК: 2025 ОНД ₮6.9 ИХ НАЯДЫН УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН БОРЛУУЛСНЫ 80 ХУВЬ НЬ II УЛИРЛЫНХ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/02     ЭНЭ ОНД ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН 18 ТУЛГУУР БАГАНЫГ СУУРИЛУУЛЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/12/30     МАНАЙ УЛСАД ЭНЭ ОНД 850 МЯНГАН ЖУУЛЧИН ИРЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/12/30     СЭМЮЭЛ БЕКЕТТ ГҮҮР МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨНГӨӨР ГЭРЭЛТЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/12/30    

Шархад, Баянхошуунд тус бүр 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа www.gogo.mn

2025 онд Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд болох Сэлбэ хот, Баянхошуу хот, Ханын материал орон сууцжуулах төслүүдийн бүтээн байгуулалтыг амжилттай эхлүүлсэн.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материалд нийт 12.6 га талбайд эхний ээлжийн 1800 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 213 нэгж талбарыг чөлөөлөхөөс 209 нэгж талбарыг бүрэн чөлөөлж, ажлын явц 98 хувьтай байна. Төсөлд хамтран ажиллах гэрээг “Материал импекс” ХХК-тай байгуулж, 10 дугаар сарын 24-ний өдөр шавь тавьсан. 12 дугаар сарын байдлаар инженер геологи, хээрийн судалгаа, өрөмдлөгийн ажил хийгдэж дууссан. Ханын материал орон сууцжуулах төслийн явцад хоёр ээлжээр нийт 3000 айлын орон сууц барих юм.
Түүнчлэн Баянхошуу хот орон сууцжуулах төслийн хүрээнд Баянхошуу, Шархад дэд төвүүдэд Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр ногоон орон сууц барьж байна. Тодруулбал, Баянхошууны 41.3 га талбайд нийт 2816 айлын орон сууц, Шархадны 19.2 га талбайд 2184 айлын орон сууц барихаар үе шаттай ажлыг эхлүүллээ. Ийнхүү энэ онд Баянхошуу, Шархад орчимд тус бүр 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа. Ногоон орон сууцыг барьснаар гэр хорооллын бүсэд орон сууц, зам, инженерийн шугам сүлжээг нэвтрүүлж, эрчим хүчний ухаалаг хэрэглээ, байгаль орчинд ээлтэй, тогтвортой амьдрах орчны шинэ загвар бий болгохыг зорьж буй. Мөн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын амны 10 га талбайд 2007 айлын орон сууцны хорооллыг барьж байна.
Энэ онд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган, барилгажуулах төслийг дараах байршлуудад хэрэгжүүлж байгаа юм.
Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Яармаг орчимд,
Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай ХАА-27 дугаар байрыг буулган, барилгажуулах төсөл,
Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 1, 2, 3, 4, 6, 9, 10 дугаар байруудыг буулган, барилгажуулах төсөл,
Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 34, 35 дугаар байруудыг буулган, барилгажуулах төсөл
Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 3-20 дугаар байрыг буулган, барилгажуулах төслийг гүйцэтгэж байна.
Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ



Нийтэлсэн огноо2026-01-02