1 MONGOLIA’S TOURISM SURGE: 1 MILLION VISITORS TARGETED & $1.6 BILLION REVENUE IN 2026 – WHAT AIRLINES LIKE AIR CHINA & MARRIOTT ARE DOING TO CASH IN! WWW.TRAVELANDTOURWORLD.COM PUBLISHED:2026/01/07      2 NEW FLIGHTS FROM MONGOLIA TO SINGAPORE, VIETNAM, CHINA, AND EUROPE IN 2026: HOW THESE ROUTES ARE REVOLUTIONIZING TRAVEL! WWW.TRAVELANDTOURWORLD.COM PUBLISHED:2026/01/07      3 ‘ULAANBAATAR TRAM’ TO CONNECT ZUNJIN AND SUKHBAATAR SQUARE IN 29 MINUTES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/07      4 ULAANBAATAR TO BUILD, UPGRADE 85.8 KM OF ROADS IN 2026 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/07      5 HOUSING PROJECTS TO ADVANCE, CONSTRUCTION SECTOR TO BE SUPPORTED IN 2026 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/07      6 OVER 20,000 LAND PLOTS TO BE CLEARED THIS YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/07      7 MONGOLIA’S INFLUENZA SEASON NOW LONGER AND CASES HIGHER OVER THE PAST THREE YEARS WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/01/07      8 COPPER PRICE HITS NEW RECORD OF $13,000 IN LONDON WWW.MINING.COM PUBLISHED:2026/01/06      9 MOST MINERAL AND METAL PRICES TO EDGE HIGHER IN 2026, FITCH FORECASTS WWW.MINING.COM PUBLISHED:2026/01/06      10 G.ZANDANSHATAR: MONGOLIA AIMS FOR 1 MILLION TOURISTS AND USD 1 BILLION IN TOURISM REVENUE WWW.GOGO.MN PUBLISHED:2026/01/06      ЗЭС, ЭРХ МЭДЭЛ, ЭРСДЭЛ: ДЭЛХИЙН ГЕОПОЛИТИКИЙН ШАТРЫН ӨРӨГ ДЭЭРХ МОНГОЛ УЛС WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/07     КАНАДЫН AIR TRANSAT КОМПАНИ ТОРОНТО-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/01/07     М БАНК СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД АНХНЫ БОНДОО ГАРГАЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/01/07     2026 ОНД НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 85.8 КМ АВТО ЗАМЫГ ЗАСАЖ, ШИНЭЧИЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/07     ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУСНЫ АЖЛЫН ЗУРАГ БОЛОВСРУУЛАХ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/07     E-MONGOLIA СИСТЕМ 12 ТӨРЛИЙН ЛАВЛАГААГ ТАВАН УЛСЫН ХЭЛЭЭР ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/01/07     БЭТ Ж.БАТЗАНДАНГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/07     ГАДААД ВАЛЮТЫН АЛБАН НӨӨЦ 7 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/06     ӨНГӨРӨГЧ ОНД 124 945 ГАДААД ИРГЭНД ВИЗ ОЛГОЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/06     ЭНЭ ОНД 20 МЯНГА ГАРУЙ НЭГЖ ТАЛБАРТ ГАЗАР ЧӨЛӨӨЛНӨ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/01/06    

Солонготын давааны амнаас Жаргалант-Шинэ-Идэр-Мөрөн чиглэлийн босоо тэнхлэгийн 157 км авто замын ажлыг 2027 онд эхлүүлнэ www.montsam.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.01.05/ Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын иргэдтэй уулзлаа. 
Уулзалтын эхэнд Солонготын давааны амнаас Хөвсгөл аймгийн Жаргалант-Шинэ-Идэр-Мөрөн чиглэлийн босоо тэнхлэгийн авто замын ажлыг 2027 онд эхлүүлэхээр болсныг Ерөнхий сайд танилцуулав. 
Хөвсгөл аймгийг өнгөрсөн онд зорин ирсэн 150 мянга гадаад, дотоодын жуулчдын 60 орчим хувь нь дээрх чиглэлийн авто замаар зорчиж, аялж зугаалдаг болохыг судалгаа баталж буй. Тиймээс эсрэг урсгал бүхий 157 км авто зам барихаар төлөвлөжээ. Шинэ-Идэр сумын иргэд хатуу хучилттай авто замтай болохыг 22 жил хүлээсэн. 2004 оноос хойш яригдсан энэ сэдэв ирэх онд бодит ажил хэрэг болно гэсэн мэдээг нутгийн иргэд талархан хүлээн авлаа. 
Ерөнхий сайд Г.Занданшатар, Аялал жуулчлал Хөвсгөл аймгийн орлогын том эх үүсвэр, ажлын байр. Тийм учраас Ханх-Хатгал- Мөрөн чиглэлийн босоо тэнхлэгийн авто зам, Хатгал-Жанхай- Тойлогт, Хатгал- Хүзүүвчийн шил, Булган-Мөрөн чиглэлийн авто замын засварын ажлыг эхлүүлнэ. Авто зам дагаж хөгжил ирнэ, жуулчид нэмэгдэж, сум орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн ашиг, орлого өснө гэв. 
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум 1924 онд үүсгэн байгуулагдсан, 3059 хүн амтай. Энэ суманд босоо тэнхлэгийн авто замаас гадна эрчим хүчний хангамж нэн тулгамдсан асуудал болжээ. 
Хоёр аймгийн гурван сум буюу Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Галт, Завхан аймгийн Их-Уул сумын иргэдийг цахилгаанаар хангах 10 квт-ын эх үүсвэр Жаргалант суманд бий. Гэвч хүчин чадал нь хүрэхгүй доголдох болжээ. Тиймээс хүчин чадлыг өргөтгөж, 35квт болгож, дэд станц байгуулах саналыг нутгийн иргэд хүсэв. 
Эрчим хүчний яам тус бүс нутагт эх үүсвэрийг 35 квт болгож өргөтгөх, эсвэл сэргээгдэх эрчим хүчний станц байгуулахын аль нь эдийн засгийн хувьд өгөөжтэй байх талаар судалгааны ажлыг эхлүүлсэн гэж Ерөнхий сайд мэдээллээ. Улмаар уг ажлыг эрчимжүүлж энэ онд багтаан эхлүүлье гэж хэлэв.  
Монгол Улсын Ерөнхий сайдын Шинэ-Идэр сумын иргэдтэй хийсэн уулзалтад нутгийн 300 гаруй иргэн оролцож, санал хүсэлтээ илэрхийллээ.



Нийтэлсэн огноо2026-01-06