1 MONGOLIA’S TOURISM SURGE: 1 MILLION VISITORS TARGETED & $1.6 BILLION REVENUE IN 2026 – WHAT AIRLINES LIKE AIR CHINA & MARRIOTT ARE DOING TO CASH IN! WWW.TRAVELANDTOURWORLD.COM PUBLISHED:2026/01/07      2 NEW FLIGHTS FROM MONGOLIA TO SINGAPORE, VIETNAM, CHINA, AND EUROPE IN 2026: HOW THESE ROUTES ARE REVOLUTIONIZING TRAVEL! WWW.TRAVELANDTOURWORLD.COM PUBLISHED:2026/01/07      3 ‘ULAANBAATAR TRAM’ TO CONNECT ZUNJIN AND SUKHBAATAR SQUARE IN 29 MINUTES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/07      4 ULAANBAATAR TO BUILD, UPGRADE 85.8 KM OF ROADS IN 2026 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/07      5 HOUSING PROJECTS TO ADVANCE, CONSTRUCTION SECTOR TO BE SUPPORTED IN 2026 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/07      6 OVER 20,000 LAND PLOTS TO BE CLEARED THIS YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/07      7 MONGOLIA’S INFLUENZA SEASON NOW LONGER AND CASES HIGHER OVER THE PAST THREE YEARS WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/01/07      8 COPPER PRICE HITS NEW RECORD OF $13,000 IN LONDON WWW.MINING.COM PUBLISHED:2026/01/06      9 MOST MINERAL AND METAL PRICES TO EDGE HIGHER IN 2026, FITCH FORECASTS WWW.MINING.COM PUBLISHED:2026/01/06      10 G.ZANDANSHATAR: MONGOLIA AIMS FOR 1 MILLION TOURISTS AND USD 1 BILLION IN TOURISM REVENUE WWW.GOGO.MN PUBLISHED:2026/01/06      ЗЭС, ЭРХ МЭДЭЛ, ЭРСДЭЛ: ДЭЛХИЙН ГЕОПОЛИТИКИЙН ШАТРЫН ӨРӨГ ДЭЭРХ МОНГОЛ УЛС WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/07     КАНАДЫН AIR TRANSAT КОМПАНИ ТОРОНТО-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/01/07     М БАНК СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД АНХНЫ БОНДОО ГАРГАЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/01/07     2026 ОНД НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 85.8 КМ АВТО ЗАМЫГ ЗАСАЖ, ШИНЭЧИЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/07     ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУСНЫ АЖЛЫН ЗУРАГ БОЛОВСРУУЛАХ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/07     E-MONGOLIA СИСТЕМ 12 ТӨРЛИЙН ЛАВЛАГААГ ТАВАН УЛСЫН ХЭЛЭЭР ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/01/07     БЭТ Ж.БАТЗАНДАНГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/07     ГАДААД ВАЛЮТЫН АЛБАН НӨӨЦ 7 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/06     ӨНГӨРӨГЧ ОНД 124 945 ГАДААД ИРГЭНД ВИЗ ОЛГОЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/06     ЭНЭ ОНД 20 МЯНГА ГАРУЙ НЭГЖ ТАЛБАРТ ГАЗАР ЧӨЛӨӨЛНӨ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/01/06    

БЭТ Ж.Батзанданг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ www.news.mn

Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байгаа УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн танхим 2025 оны хоёрдугаар сард стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилж байв. Харин тэрбээр хоёр сарын дараа буюу 2025 оны дөрөвдүгээр сард стратегийн орд газрыг эзэмшиж байгаа хувийн хэвшлийнхэнтэй хийж буй хэлэлцээр ямар шатанд байгаа, мөн бусад стратегийн ордын талаар мэдээлэл хийснээс хойш чимээгүй болсон гэж хэлж болно.
Тухайн үед Ж.Батзандан мэдээлэл өгөхдөө "Засгийн газраас стратегийн ордуудын 34 хувийг төр авах хэлэлцээр мөн хайгуулын лицензээ аваагүй стратегийн ордуудын хэдэн хувийг төрд авах вэ гэдэг шийдвэр хэлэлцээрийг хариуцах Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон юм. БЭТ нь баялгийн сангийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийнэ. Түүний хэлсэнчлэн одоогийн байдлаар 6 компани стратегийн ордын эзэмшлийн хувиа төрд өгөх саналаа ирүүлээд байгаа аж. Мөн тэрбээр, шударга 5-ын эхлүүлсэн тэмцэл өнөөдөр ч үргэлжилсээр байгаа" гэдгийг яриандаа тодотгож байсан юм.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт  2025 оны зургадугаар сард мэдээлэл хийх үеэрээ “Засгийн газрын БЭТ, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулсан давхардсан бүтцүүдийг нэгдмэл болгож, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар боллоо. Ажлын хэсэг Үндэсний баялгийнхаа өгөөжийг нэмэгдүүлэх, стратегийн орд газар эзэмшиж байгаа компаниудтай гэрээ хэлцэл хийж, 34 хувь эзэмших эсвэл түүнийг орлуулж байгалийн нөөц ашигласны нөхөн төлбөр нэмэгдүүлж авах байдлаар хурдлуулна” гэж мэдэгдсэн байдаг.



Нийтэлсэн огноо2026-01-07