E-mongolia систем 12 төрлийн лавлагааг таван улсын хэлээр олгож эхэллээ www.montsame.mn
Төрийн цахим үйлчилгээний E-Mongolia нэгдсэн системээр дамжуулан 12 төрлийн лавлагааг Англи, Солонгос, Хятад, Орос, Франц гэсэн таван улсын хэлээр Апостиль гэрчилгээг ажлын нэг өдрийн дотор шийдвэрлүүлэн авах боломжтой боллоо.
Үүнд:
Төрсний бүртгэлийн лавлагаа
Иргэний үнэмлэхийн лавлагаа
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа
Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт
Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт
Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас
Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас
Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас
Жолоочийн лавлагаа, мэдээлэл
Дархлаажуулалтын мэдээлэл
ГХЯ-ны мэдээлснээр, E-Mongolia платформоос авсан Апостиль гэрчилгээг нотариатчаар гэрчлүүлэх болон баталгаат орчуулга хийлгэх шаардлагагүй аж. Мөн үйлчилгээ шийдвэрлэсэн талаарх мэдээллийг иргэд E-Mongolia систем рүүгээ нэвтрэн орж “Үйлчилгээний түүх” цэсээр дамжуулан мэдэх боломжтой юм.
Нийтэлсэн огноо2026-01-07





